Зөвшөөрсөн бэрсний гамбит. Жишээ өргүүд

Бэрсний гамбитийн жишээ өргүүдийг нийтэллээ. Шатар боломжийн тоглож сурахад таниас багагүй хүч хөдөлмөр, цаг хугацааг шаардана гэдгийг ойлгоорой. Та шатар сонирхдог бол онолын мэдлэгээ байнга дээшлүүлж их мастеруудын өргүүдийг сайн судлах нь өөр хоорондоо тоглох эсхүл хүмүүсийн тоглохыг харах зэргээс хамаагүй илүү үр дүнтэй. Шатар сонирхогчид нарын өргүүд гарааны нүүдлүүд дээр алдаа гаргаснаас бараг 70, 80 хувь нь шийдэгддэг. Иймэрхүү байдлаар хичнээн ч тоглосон нэг их сайжрахгүй. Учир нь нөгөө гаргадаг алдаагаа давтаад л байвал цаашдын өрнөл буюу өргийн дунд хэсэгт шилждэггүй тул сонирхогчид өргийн дунд болон төгсгөл хэсгийг бараг хийж сурдаггүй. Гараанаас шууд төгсгөл хэсэг рүү гулгаад явчих маягаар тоглодог гэсэн үг. Гэтэл тоглолтын ур чадварыг жинхэнэ шаарддаг өргийн дунд хэсэгт орохоороо яахаа мэдэхгүй болоод ирдэг. Иймээс сайтад тавигдаж буй жишээ өргүүдийг маш судлан суралцахыг зөвлөе.

[Event "Шеллефтео, 1989."] [White "Портиш"] [Black "Рибли"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 dxc4 5. e3 {цагаан өргийг зөвшөөрсөн бэрсний гамбитийн илүү тайван хэлбэрт шилжүүлэхийг илүүд үзсэн.} (5. e4 {гэж тоглон Венийн хурц хувилбарт шилжих бүрэн боломжтой байсан.}) 5... a6 6. Bxc4 b5 7. Bb3 Bb7 8. O-O c5 9. Qe2 Nbd7 10. Rd1 Qb6 {хөлөгт хард бүрэн боломжийн гэж үздэг онолын байрлал үүссэн. Гэхдээ сүүлийн үеийн тэмцээний практик энэхүү дүгнэлтийг батлахгүй байгаа. Хэдийгээр гарцаагүй ихээхэн хураангуйлал хийдэг ч хар тэнцвэржүүлэлтийн төлөө эрчимтэй тэмцэх ёстой.} 11. d5 exd5 12. Nxd5 Nxd5 13. Bxd5 Bxd5 14. Rxd5 Rd8 {хар солилцоог үргэлжлүүлэхэд бэлтгэсэн.} (14... Qb7 15. e4 Nb6 16. Bg5 Be7 17. Rad1 f6 18. Bf4 O-O 19. R5d2 Rfe8 {-ын дараагаар цагаан} 20. e5! {гэж давууг авна. (Харитонов - Чехов, 1989)}) 15. e4 Be7 16. Be3 (16. Bg5 {юу ч өгөхгүй. (Рее - Портиш, 1985) хар} Bxg5 17. Nxg5 h6 18. Nf3 O-O 19. Rad1 Nf6 {гээд гарааны асуудлаа хөнгөн шийднэ.}) 16... O-O {оновчтой бус} (16... Qb7 {хүчтэй}) 17. b4! {c шугамд нүүргүй хүү үүсгэхээр цагаан бэрсний жигүүрт эрчимтэй тоглолтыг эхлүүлсэн.} Qe6 18. Rad1 Nf6 (18... cxb4 {гэвэл} 19. Nd4!) 19. Rxd8 Rxd8 20. Rxd8+ Bxd8 21. e5! Nd7 22. bxc5 Nxe5 23. Nxe5 Qxe5 {цагаан санасандаа хүрсэн. c5 нүүргүй хүү давууг ханган тэднийг ялалтанд хүргэнэ.} 24. Qd1 Bc7 25. g3 h5 26. h4 b4 27. Qd7 a5 {хар бэрсний жигүүрт нүүргүй хүү гаргаж амжаагүй харин c5 цагаан хүү маш аюултай.} 28. Kh2 f6 29. Bd4 Qe4 30. Bxf6 Bxg3+ (30... gxf6 31. Qc8+ Kg7 32. Qxc7+ {хувилбараар хар аврагдахад найдах нь юу л бол.}) 31. Kxg3 gxf6 32. c6! {өрсөлдөгч дандаа шалаагүй гэдгийг цагаан оновчтой тодорхойлсон.} Qe5+ 33. Kh3 Qe4 34. Kg3 Qe5+ 35. Kf3 f5 36. Qc8+ Kf7 37. Qb7+ {гээд хар буусан. Хар бэрсний хөөлтөөс цагаан ноён хөнгөн зайлна. Харин c6 хүүг тогтоохгүй.}
[Event "Вейк-ан-Зее, 2003."] [White "Иванчук"] [Black "Пономаров"] 1. Nf3 d5 2. d4 Nf6 3. c4 dxc4 4. e3 e6 5. Bxc4 a6 6. O-O ({Бэрсний солилцооноос зугтан} 6. Qe2 {гэж голдуу тоглодог.Жишээ нь} b5 7. Bd3) 6... c5 7. dxc5 Bxc5 8. Qe2 {цагаан цаашдаа e хүүгээ урагшлуулан орон зай эзлэхийг оролдох санаатай энэ хувилбарыг их мастер Фурман санаачилсан.} b5 {хар тэмээний байрлалыг шууд тодорхойлсон. Тэд одоо a2-a4 түлхэлтийг тооцох нь үнэн.} ({өөр боломж бол} 8... Qc7 9. Nbd2 (9. e4 {эрчимтэй.}) 9... Nc6 10. a3 Bd6 11. b4 O-O 12. Bb2 Ng4 13. h3 Nge5 14. Rac1 Bd7 15. Rfd1 Rfd8 16. Ne4 Nxc4 17. Qxc4 Be7 {гээд бараг тэнцүү боломжуудтай. (Ногейрас - Карпов, Бельфор, 1988)}) 9. Bd3 Nc6 {хамгийн идэвхитэй үргэлжлэл. Хар 10... Мb4 нүүдлээр айлган 10. e4 -д саад хийсэн.} (9... Nbd7 10. a4 bxa4 11. Rxa4 O-O 12. Nc3 Be7 13. Rd1 Qb6 14. e4 Nc5 15. e5 {гээд цагаан боломж илүүтэй болох тул сул. (Ногейрас - Торхальссон, Кальвиа, 2004)}) (9... Bb7? {нь} 10. Bxb5+! {-аас болоод алдаатай. хар хүүгүй үлдэнэ.}) 10. Rd1 Qc7 11. a4 b4 ({сайн танигдсан энэ байрлалд Ботвинник - Флер (Ленинград, 1933) нарын өрөгт хар} 11... bxa4 {нүүдлийг сонгосон.} 12. Rxa4 Nb4 13. Bb5+ Bd7 14. Bxd7+ Nxd7 15. Bd2 a5 16. Rc1 (16. Qb5!? {анхаарал татахаар}) 16... Qb7 17. Bc3 O-O {дараагаар талуудын боломж тэнцүүхэн болсон.}) 12. Nbd2 Bb7 ({Бас нэгэн (Алехин - Флор, Блед, 1931) сонгодог өрөгт} 12... O-O 13. Nb3 Be7 14. e4 Nd7 15. Be3 Nde5?! ({Алехинийхаар} 15... Bb7 16. Rac1 Qb8 {хүчтэй.}) 16. Nxe5 Nxe5 17. Rac1 Qb8 18. Bc5! Bxc5 19. Nxc5 Qb6 20. Qh5! {гээд цагаан давуу болсон.}) 13. Nb3 Na5?! {хар өрсөлдөгчид хоёр тэмээний давууг өөрөө өгсөн. Хөлгийн захад байгаа морь тэмээний үнэтэй болох нь юу л бол.} ({оновчтой нь} 13... Bd6 14. Bd2 O-O 15. Rac1 Rfd8 16. e4 Ng4 17. h3 Bh2+ 18. Kf1 Nge5 19. Nxe5 Bxe5 {гээд бараг хүчний тэнцүү.}) 14. Nxc5 Qxc5 15. e4 Nb3 16. Rb1 O-O {гарцаагүй хэрэгцээ.} (16... Nxc1?! 17. Rbxc1 Qa5 (17... Qh5 18. Rc7) 18. Nd2 O-O 19. Nc4 {-ийн дараагаар b6, d6 нүднүүдийн сулаас болоод цагаан илт давуутай болох нь тодорхой.}) 17. Be3 Qh5 (17... Qc6 18. Bc2 Nc5 19. e5) ({эсхүл} 17... Qc7 18. Bc2 Nc5 19. Rbc1 Ng4 20. Bd4 {цагаан дарамттай тул сайнгүй.}) 18. Qc2 Na5 19. Rbc1 (19. Qc5?! {нь} Qxc5 20. Bxc5 Rfd8 21. Bxb4 Rxd3! 22. Rxd3 Bxe4 {тэнцүүхэн болох тул сул.}) 19... Rad8 {алдаа} ({гэвч} 19... Rac8 20. Qe2 Nxe4 21. Rxc8 Rxc8 22. Bxa6 Nf6 {хувилбарт ч харыг хүндхэн хамгаалалт хүлээнэ.}) 20. Bb6 Rd6? (20... Rc8 21. Qe2 Nd7 22. Be3 Rxc1 23. Rxc1 Rd8 {тохиолдолд хамгаалалтын илүү боломжийг үлдээнэ. Одоо хар чанар алдан цаашид өрөгт хожигдоно.}) 21. Qc5! Qxc5 (21... Rxd3 {гэвэл} 22. Rxd3 Bxe4 23. Qxh5 Nxh5 24. Re3 {асуудал шийдэгдэнэ.}) 22. Bxc5 Rd7 23. Ne5 Rdd8 24. Bxb4 Nb3 25. Rc3 Rfe8 ({эсхүл} 25... Nd4 26. Bxf8 Kxf8 27. Rc7 {гээд хожилтой.}) 26. Rxb3 Bxe4 27. f3 Bf5 28. Rd2 Rb8 29. Bxa6 {гээд хар буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1705 Нийтийн

Нүүргүй хүүний төрлүүд: 1. Холбоотой 2. Хамгаалагдсан 3. Алслагдсан. Нүүргүй хүү бүр ижилхэн үнэ цэнэтэй байдаггүй. Тоглолтонд бусдаасаа харьцуулашгүй илүү үнэтэй зарим төрлийн нүүргүй хүүнүүд тохиолдоно. Ийм нүүргүй хүүнүүдэд суралцагчид онцгой анхааралтай хандан өөртөө ийм хүү бий болгох тохиолдолыг хэзээ ч алдаж болохгүй. Цаашид бид энэхүү хүүний мөн чанарыг судлан тэдгээрийн өндөр үнэ цэнэ юунд оршдогийг тодорхойлохыг оролдоно.

  Нээгдсэн тоо: 2314 Бүртгүүлэх

Шалаанд орсон ноёнд хамгаалах нэг ч арга байхгүй болсон бол юу болох вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ийм тохиолдолд орсон ноёнг үхсэн буюу мад боллоо гэнэ. Мад нь ямарч хамгаалалт байхгүй шалаанд орон тоглолт дуусахыг хэлнэ. Эсрэг талынхаа ноёнг маданд оруулсан тоглогч тухайн өрөгийн ялагч болдог. Хэрвээ тоглолт тэмцээний үед болж байгаа бол дүнгийн хүснэгтэд хожсон хүнд 1 оноо хожигдсон хүнд 0 оноо бичнэ. Тэмцээний төгсгөлд оролцогчдын онооны нийлбэрээр байр эзлүүлдэг. Хамгийн их оноо авсан тоглогч тэмцээний аварга болно.
Мад гэдэг нь шатрын тоглоомын эцсийн зорилго юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч талууд эсрэг талын ноёнг гарцгүй байдал буюу ямарч хамгаалалтгүй шалаанд оруулахыг хичээх юм.
Шатар эхлэн суралцагчид өрсөлдөгчөө маданд оруулж магадгүй гэж үзэн шалах их дуртай байдаг. Их олон шалаа нь хэрэгтэй байхаас гадна ашиггүй тэрч бүү хэл өрсөлдөгчийн байрлалыг сайжруулах хортой байх ч бий. Ямар нэгэн нүүдэл хийхийн өмнө түүний үр дүнг сайтар тооцож сурах нь чухал.

  Нээгдсэн тоо: 1230 Нийтийн

Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.

[Event "Эвансийн гамбит"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 {цагаан хурдан хөллөх, хөдөлгөөнт хүүний төвтэй болохын тулд хүүгээ хаясан. Хар гамбитийг 4... Тxb4 гэж хүлээн авах эсхүл 4... Тb6 гэж татгалзаж болно.} Bxb4 {Гамбитийн үед хамгийн сайн хамгаалалтыг тохиромжтой үед олон авсан материалын давуугаа буцаагаад өөртөө аятайхан хөлөлгөө хийх боломжийг хангах санаагаар хаяаг авах гэж үздэг.} 5. c3

Хар 5... Тc5 эсхүл 5... Тa5 эсхүл 5... Тe7 гэж тоглож болохыг үзсэн.

Энэ удаад 4... Тb6 гэж гамбитаас татгалзах буюу Татгалзсан Эвансийн гамбитийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1933 Бүртгүүлэх

Нэг. Ерөнхий тойм. Эндшпиль эсхүл өргийн дунд хэсэг. Дайралтын обьектын сонголт.
Эсрэг талын хүрээнд буюу 7 ба 8 -р хэвтээ шугамд цөмрөн орох нь нээлттэй шугамд амжилттай маневр хийсний үр дүн гэдгийг бид Нээлттэй шугамыг ашиглах хичээлээс мэдсэн. Энэхүү цөмрөлтийг сүйрэл дагуулсан үр дүнтэй хэдэн жишээгээр харуулсан. Гэхдээ төрөл бүрийн сүйрлүүд ноцтой алдааны үр дүн байдаг болохоос хэвийн үзэгдэл гэж яав ч үзэж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 7-р хэвтээ шугамын эзлэлт голдуу өргийн сүүл хэсэг буюу эндшпильд шилжих үед үүсдэг. Иймээс 7 ба 8 -р хэвтээ шугамыг эзлэхийг эндшпилийн давуу тал гэж үздэг хэдий ч маш олон өргүүд тоглолтын дунд хэсэгт энэхүү цөмрөлтөөр шийдэгдэх нь элбэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 722

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 864

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 854

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253