Директивийн параметрүүд
Хичээлээр директивийн боломжуудыг хэрхэн өргөжүүлэхийг авч үзье. Эхлээд төслийн кодыг багахан цэгцлэе. Хичээлд Өөрийн директив үүсгэх , Директивийн амьдралын цикл хичээлийн жишээг ашиглах тул хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Директивийн амьдралын циклийг шалгахаар App компонентод нэмсэн товчнуудыг хасан
<template>
</template>
кодтой болгосон.
Директивийн амьдралын циклүүдийн аргуудыг color.js файлаас хасан
export default {
bind(el, bindings, vnode) {
el.style.color = 'green'
ганцхан bind аргыг үлдээсэн. Төслийг ажлуулбал хөтөч дээр
хуудсыг үзүүлж байх ёстой. Манай директив colored нэртэй ч одоо текстэд ганцхан ногоон өнгийг өгч байгаа. Уул нь хуудасны элементүүдэд дурын өнгийг өгч байвал нэрэндээ илүү тохирохоор. Иймээс директивт параметр дамжуулан элементэд хүссэн өнгийг өгөх гэж оролдоё. Үүний тулд директивийг холбон өгч буй App компонентийн кодыг
<template>
{{ title }}
</template>
гэж өөрчилье. Компонентийн хэвд colored директивийг тодорхойлж буй атрибутын утгыг javascript -ийн бичлэгийн дүрмээр буюу дан хашилтыг ашиглан тодорхойлон өгсөн. Энэ утга бол colored директив дамжуулж байгаа параметр юм. Дээрх кодоор бол h2 гарчигт үзүүлэх текстийг хөх өнгөөр үзүүл гэсэн үг. Одоо colored директивээс дамжуулсан параметрт хандах хэрэгтэй. Үүнийг bind аргад bindings обьектын value талбарын утгыг элементийн өнгийг тодорхойлох хэвд олгон
export default {
bind(el, bindings, vnode) {
el.style.color = bindings.value
хийнэ. bindings обьектын value талбарт директивт дамжуулсан параметрийн утга агуулагдаж байдаг. Кодын өөрчлөлтийг хадгалаад хөтөч дээрх хуудсаа харвал
текст хөх өнгөөр харагдана. Гарчигийн өнгийг улаан болгоё гэвэл App компонентод
{{ title }}
гэж өгөхөд л хангалттай. Ийм аргаар директивт параметрүүд дамжуулан түүний ажиллагааг илүү универсиал болгох боломжтой.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 467 Бүртгүүлэх
Төсөлд vuex санг татан суулган store -ийг тохируулан өгсөн болохоор Vuex -ийг суулгах хичээлийн жишээний хүүхэд компонент хоорондын харилцан ажиллагаанд vuex -ийг ашиглан рефакторинг буюу сайжруулалтыг хийцгээе. Эхлээд компонентууд ямар өгөгдлүүдтэй ажиллах ёстойг store -д тодорхойлох хэрэгтэй. Иймээс store хавтаст index.js файлд
import Vue from 'vue'
import Vuex from 'vuex'
Vue.use(Vuex)
export default new Vuex.Store({
state: {
counter: 10
дээрх өөрчлөлтийг оруулъя. Өөрчлөлтөөр Vuex.Store -ийн тохиргооны обьектод state талбарыг нэмсэн байгаа.
Нээгдсэн тоо: 1146 Нийтийн
Хичээлээр компонентод ирж буй параметрүүд зөв эсэх, ийм шалгалтыг хийх ямар ач холбогдолтой талаар үзье. Компонентод параметр дамжуулах хичээлд App компонентоос carName, carYear талбаруудыг Car компонентод параметрээр дамжуулан авч үзүүлсэн. Тэгвэл Car компонент ирсэн параметрүүд дээр ямар нэгэн нэмэлт үйлдлийг жишээ нь машины нэрийг тонгоруулан
<template>
Name: {{ carName }} \ {{reverseName}}
Year: {{ carYear }}
</template>
харуулдаг гэж үзье.
Нээгдсэн тоо: 1439 Төлбөртэй
Хөтөч дээр ажилладаг интернетэд сууриласан програмын боловсруулалт хийхэд javascript хэлийг ашиглах шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Иймээс хөтөчүүд ойлгон ажилладаг энэхүү хэлийг програм зохиогчид заавал мэдэж байх хэрэгтэй. Энэ удаад ES6 -д мөрүүдтэй ажиллаха ажиллагаанд орсон өөрчлөлтүүд тэдгээртэй ажиллах ажиллагаа хир хөнгөн болсонг үзье. Эхлээд мөрүүдийг хооронд нь холбох тохиолдолыг авч үзье. Бидэнд
let name = 'e-surgalt.com';
let str = 'Манай сайтад зочилсонд танд баярлалаа!';
хоёр мөр байлаа гэе. str хувьсагчид name хувьсагчийг оруулан шинэ мөрийг гаргахын тулд өмнө нь холболтын операторыг
let name = 'e-surgalt.com';
let str = 'Манай ' + name + ' сайтад зочилсонд танд баярлалаа!';
console.log(str);
гэж ашигладаг байсан.
Нээгдсэн тоо: 548 Төлбөртэй
Сервертэй ажиллах vue-resource хэрэгслийн зарим нэгэн параметрүүдийг глобалаар тохируулахыг авч үзье. Өмнөх хичээлүүдэд $resource системийн аргад серверт хандах http://localhost:3000/cars хаягийг мөр хэлбэрээр дамжуулан resource обьектыг буцаан авч байсан. Програмын backend сервер ихэнхдээ нэг сервер буюу машинд байрлан өгөгдлийн санд хандах суурь хаяг тогтмол байдаг.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 360
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 450
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 431
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 502
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 573
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 566
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 705
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 838
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 832
Энэ долоо хоногт
тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.
Нээгдсэн тоо : 1577
функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?
Нээгдсэн тоо : 688
функцийн хамгийн бага утгыг ол.
Нээгдсэн тоо : 767