RxJs санг суулгах

Сүүлийн жилүүдэд интернетэд сууриласан програмуудын хэрэглэгч талын хуудсыг javascript сангуудыг ашиглан боловсруулах хандлага эрчимтэй хөгжиж байна. Javascript хэлийг бүх хөтөчүүд дэмжин ажилладаг нь сервер талын ачааллаг бууруулах, програмыг ажиллагааг илүү динамик, интерактив болгох, сервертэй өгөгдөл солилцох ажиллагаа зэргийг илүү хөнгөн хялбар болгоход чухал хэрэгтэй зүйл. Одоо цагт хэрэглэгчдийн компьютеруудын хүчин чадал, өгөгдөл боловсруулах хурд гээд бүхий л нөөцүүүд хангалттай сайжирсан нь нэг хуудаст программ буюу SPA -г боловсруулан ашиглах таатай нөхцлийг бүрдүүлсэн. Javascript хэлний боломжийг бүрэн ашиглан төрөл бүрийн өгөгдлүүдтэй их эвтэйхэн ажиллах боломжиг RxJs сан олгодогийг та хичээлүүдээс мэдэх болно.

Хичээлд RxJs санг компьютертаа суулган, туршилтын төслийг үүсгэхийг авч үзэцгээе. Хичээлд WebStorm засварлагчийг ашиглах ч та өөрийн дуртай засварлагчийг ашигласан ч болно.

WebStorm засварлагчийг нээгээд rxjs_lesson нэртэй хоосон төслийг үүсгээд засварлагчийн терминалыг нээгээд npm install rxjs@5.3.0 командыг өгнө. Хичээлд сангийн 5.3.0 хувилбарыг ашиглана. Та хамгийн сүүлийн хувилбарыг суулгаж болно. Код онцын ялгаагүй ажиллана. Сүүлийн хувилбаруудад зарим нэгэн шинэчлэл хийгдсэн байвал түүнийг сангийн албан ёсны сайтаас үзээд явахад асуудлагүй.

RxJs санг суулгахдаа npm утилитыг ашигласан. Кодыг бичихдээ WebStorm хэрэгслийг ашиглаж байгаа болохоор түүний терминалыг ашиглан командыг өгч байгаа юм. Таны компьютерт WebStorm суугдаагүй бол үйлдлийн системийнхээ терминалын цонхыг нээх командыг ашиглаарай. Жишээ Windows -ын хувьд cmd команд. 
Үйлдлийн системийн терминалыг ашиглахын тулд таны компьютерт node.js сан суусан байх ёстой. Санг хэрхэн суулгаыг Node -ийг суулгах хичээлээс үзээрэй. npm install rxjs@5.3.0 командыг төслийн хавтас дотроос ажлуулах хэрэгтэй гэдгийг сануулъя.
Команд ажиллаж дуусахад манай төслийн хавтаст RxJs сангийн кодыг агуулсан node_modules гэсэн хавтас үүснэ. node_modules хавтас доторх rxjs хавтсыг нээн харвал сангийн цөм болох олон тооны файлууд, төрөл бүрийн классууд байгаа. Гэхдээ бид ямар нэгэн компиляторгүйгээр хөтөч дээр шууд ажиллах учраас бидэнд bundles хавтаст байрлах сангийн компиал хийгдсэн код Rx.min.js файл хэрэг болно. Сангийн ажиллагааг хөтөч дээр шууд харах гэж байгаа учраас төсөлд

<!DOCTYPE html>
<html lang="en">
<head>
    <meta charset="UTF-8">
    <title>RxJs сан</title>
</head>
<body>

<script src="node_modules/rxjs/bundles/Rx.min.js"></script>
<script src="index.js"></script>
</body>
</html>

код бүхий index.html файлыг нэмье. <script src="node_modules/rxjs/bundles/rx.min.js"></script> мөр бол манай html файлд rx.min.js файлыг оруулан ирэхийг заана. Сангийн ажиллагааны жишээг тусдаа index.js файлд бичнэ гэж үзээд түүнийг <script src="index.js"></script> гэж бас оруулан ирнэ. Иймээс index.js файлыг төсөлдөө нэмэн өгөөрэй. Өөрсдийн кодын файлыг rx.min.js файлыг оруулсны дараа бичин өгөх хэрэгтэйг сануулъя. Одоо манай төслийн бүтэц

болсон байгаа. index.html файлыг хөтөч дээр нээе. WebStorm дээрээс файлыг хөтөч дээр нээхийн тулд Alt + f2 хослолыг дараад хөтчөө сонгож болохоос гадна кодын ажлын дэлгэц дээрээс хөтөчийн зураг дээр дарахад болно. Харин файл эксплорер дээрээс нээхдээ Shift товчийг дарж байгаад нээгээрэй. Файлыг нээгээд хөтөчийн Console хэсгийг харвал

юу ч байхгүй байгаа. Бид index.js файлд ямар нэгэн код бичээгүй тул энэ нь ойлгомжтой. index.js файлд

console.log(Rx);

командыг бичин өгье. Дээрх мөрөөр манай хуудас RxJs санг харж байгааг шалгаж байгаа хэрэг. Rx бол сангийн суурь обьект юм. Хөтөч дээрх хуудсаа шинэчилбэл

консолд обьектыг харуулна. Энд маш олон тооны классууд харагдаж байгаа нь бид хуудастаа RxJs санг оруулан ирж чадсанг илтгэнэ. Ингээд бид RxJs санг компьютертоо суулган санг судлах төслөө үүсгэн ажиллагааг шалган үзлээ. Дараагийн хичээлээс сангийн ажиллагааг практик жишээгээр судлана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1638 Төлбөртэй

Програмын төслийг боловсруулахдаа системийн ажиллагааг бие даасан, бие биеэсээ үл хамаарах хэсгүүдэд хуваан хэсэгчлэн кодлон тестлэхийг сайн практик гэж үздэг. Vuejs санд энэ аргачлалыг хэрэгжүүлэх суурь технологи бол компонент юм. Ер нь Vue -гийн төсөл төрөл бүрийн компонентуудаас бүрддэг тул хичээлийн материалыг сайтар судлан ойлгон авахыг хичээгээрэй. Хичээлээр компонент гэж юу болох, ямар хэрэгтэй гээд компоненттой холбоотой асуудлуудыг авч үзье. Асуудлыг энгийнгээс эхлэн ойлгох үүднээс

<!DOCTYPE html>
    <head>
        <meta charset="utf-8">
        <title>Компонент</title>
    </head>
    <body>
        <div id="app">

        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
            })
        </script>        
    </body>
</html>

агуулга бүхий html файлыг авч үзье. Файлд app айдитай div блок түүнтэй холбосон Vue -гийн хувийг үүсгэсэн кодыг бид өмнөх хэсгээс мэднэ. 

  Нээгдсэн тоо: 8024 Нийтийн

JavaScript –ийн зориулалт

Ямарч програм хангамжийн хөгжлийн хандлага нь аюулгүй байдлыг хангасан интерактив ажиллагаатай, ажиллахад эвтэйхэн интерфейстэй байхад оршино. Энэ нь хэрэглэгч тухайн програмыг үр дүнтэй ашиглах үндэс болохоос гадна програм боловсруулагчдын ашигт ажиллагааг өндөрсгөн улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Энэ хандлага нь интернет програмчлалыг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд интернет програмчлал асар хурдтай хөгжиж байна. Интернетэд сайтад байрлуулсан маш их хэмжээний мэдээллийг хэрэглэгчид хүргэхэд хуудсыг үзэж байгаа хүнтэйгээ шууд харьцахгүйгээр төсөөлөхөд бэрхшээлтэй. Сайтад үзүүлж байгаа материалыг хэрэглэгчид хир зэрэг чанартай талбарлахаас тухайн сайтын үр өгөөж шууд хамаарна. HTML хэл нь статик веб хуудсыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг. Веб хуудсанд динамик байдлыг бий болгох олон технологийн нэг нь JavaScript юм.

  Нээгдсэн тоо: 594 Нийтийн

ReactDOM элементэд хандах бас нэгэн боломжийн талаар авч үзье. Энэ боломжийг референс гэдэг бөгөөд та өөр фреймворкуудыг судлаж байсан бол мэдэх байх. Референс React -д хэрхэн ажилладаг ямар хэрэгтэйг харцгаая. Машинуудын жагсаалтыг үзүүлэх Car компонент машины мэдээллийг үзүүлэхдээ түүний нэрийг өөрчлөх input элементийг агуулж байгаа. Тэгвэл Car компонент машины мэдээллийг үзүүлэхэд жагсаалтын аль нэгэн элемент дээр фокус буюу сонголт хийгдсэн байх асуудлыг шийдэх гэе. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэвэл үнэн хэрэгтээ сонголт хийгдэх элементийг DOM -оос аваад түүнд focus аргыг хэрэглэх юм.

  Нээгдсэн тоо: 1306 Төлбөртэй

Компонентууд хоорондоо холбогдон ажиллах шаардлага гарах нь мэдээж. Иймд хичээлээр компонентууд хоорондоо хэрхэн холбогдохыг авч үзье. Компонентыг Vue-д бүртгэх хичээлийн жишээнд App, Car хоёр компонентийг үүсгээд App компонентод Car компонентийг бүртгээд түүний темплейтийн суурь div дотор Car компонентийг оруулан ирсэн. Програмыг ажлуулбал

үр дүнг үзүүлж байгаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 964

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958