Өнцгийг хэмжих, харьцуулах

Өнцгийн хэмжээг олохыг түүнийг хэмжих гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн өнцөгт хэмжилтийн нэгжээр сонгон авсан хэмжээс хэд багтаж байгааг олно гэсэн үг.
Өнцгийг хэмжих нэгжээр ихэнхдээ градусыг хэрэглэдэг. Градус гэдэг нь дэлгэмэл өнцгийн 1/180 хэсэгтэй тэнцэх хэмжээс. Градусыг өнцгийн хэмжээг заасан тооны баруун дээд буланд 0 тэмдэгээр тавин тэмдэглэпэг. Жишээ нь 600, 750, 300 гэх мэтээр

Транспортироор өнцгийг хэмжих

Өнцөгийг транспортир гэдэг тусгай хэрэгсэлээр (шугам) хэмждэг.

Транспортирт гадаад ба дотоод гэсэн хоёр хэмжээс байдаг. Гадаад ба дотоод хэмжээсүүдийн тоололын эхлэл транспортирийн хоёр буланд байрлах ба хэмжилтийг зөв хийхийн тулд градусийн тоололыг зөв талаас эхлүүлэх ёстой.
Өнцгийн хэмжилтийг хийхдээ хэмжих гэж буй өнцгийн оройг транспортирийн төвтэй, өнцгийн аль нэг тал хэмжээсийн тэг хуваарийг дайран гарахаар байрлуулбал өнцгийн нөгөө тал тухайн өнцгийн хэмжээг градусаар заана.
Дээрх зургийн хэмжилтийн үр дүнг "BOC өнцөг 60 градустай, MON өнцөг 120 градустай тэнцүү" гэж ярих ба гэж бичнэ. Өнцгийг илүү нарийн хэмжихдээ градусын минут, секунд гэсэн хэсгийг ашигладаг. Минут гэдэг бол градусийн 1/60 тэнцүү хэсэг. Харин секунд нь минутын 1/60 тэнцүү хэсэг. Минутийг ' тэмдэгтээр харин секундийг " тэмдэгтээр тэмдэглэдэг бөгөөд градусийн адилаар хэмжээсийн баруун дээд буланд бичдэг. Жишээ нь 45 градус 25 минут 15 секунд хэмжээстэй өнцгийг гэж бичнэ.

Өнцгийн хэмжээсийн шинжүүд

  • Дурын өнцөг тэгээс их тодорхой хэмжээстэй байна.
  • Цацраг өнцгийг хоёр хэсэгт хуваасан (хоёр өнцөгт) бол тухайн өнцгийн хэмжээ цацрагаар хуваагдсан хоёр өнцгийн хэмжээсүүдийн нийлбэртэй тэнцүү.

    Зурагт үзүүлсэн AOB өнцгийг аваад үзье. OD цацраг өнцгийг өнцгүүдэд хуваах учраас байна.
  • Дэлгэмэл өнцөг 180 градустай тэнцүү.

    Дэлгэмэл өнцөг гэдгийг сайн ойлгон аваарай. Шулуун, хэрчимтэй холин ойлгож болохгүй. Шулуун дээр цэг тэмдэглэвэл тухайн шулууныг өнцгийн тодорхойлолтоор өнцөг гэж үзнэ. Ийм өнцөг ч эхний шинжээр хэмжээстэй байх ёстой. Транспортироор хэмжин үзвэл өнцөг 180 градустай тэнцүүг заана.

Өнцгүүдийг харьцуулах

Өнцөгүүд тэнцүү хэмжээтэй эсхүл нэг нь нөгөөгөөсөө бага эсхүл ихийг тодорхойлохыг өнцгүүдийн харьцуулалт гэнэ.
Өнцгүүдийг бие бие дээр нь давхцуулан эсхүл тэдгээрийг хэмжих гэсэн хоёр аргаар харьцуулж болно.

Давхцуулан харьцуулах

Зурагт өгөгдсөн өнцгүүдийг давхцуулан харьцуулах аргаар жишье. Өнцгүүд тэнцүү эсхүл үгүй гэдгийг тогтоохын тулд өнцгүүдийн оройнууд болон аль нэг талуудыг давхцуулсан байдлаар

бие бие дээр нь тавина. Зургаас COA өнцөг BOA өнцгийн хэсгийг бүрдүүлж байгаа нь харагдах тул COA өнцөг BOA өнцгөөс бага. Үүнийг гэж бичнэ.
Өнцгүүдийг давхцуулахад тэдгээрийн хоёр тал давхцаж байвал өнцгүүдийг тэнцүү гэж үзнэ.

Хэмжилтээр харьцуулах

Өнцгүүдийг хэмжин харьцуулахдаа өнцгийн хэмжээ нь нөгөөгөөс их өнцгийг их гэж үзнэ. Өнцгийн хэмжээнүүд тэнцвэл тэдгээрийг тэнцүү өнцгүүд гэнэ.
Жишээ. өнцгүүдийг харьцуул. Өнцгүүдийн хэмжээг транспортироор

хэмжвэл гэж гарах бөгөөд эндээс BOC өнцөг MON өнцгөөс бага гэдгийг гэж бичнэ.

Санамж: Геометрийн үндсэн ухагдхуунуудыг зөв ойлгон тогтоохгүйгээр тэдгээрийг ашиглан бодлого бодно гэж байхгүй. Иймээс хичээл бүрд өгч буй ухагдхуунуудыг бүгдийг тогтоон авахыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 793 Нийтийн

Тоог хэдэн нэгжээр, хэд дахин эсхүл тодорхой хувиар багасгаж болно.

Нэгжээр багасгах.

Тоог нэг эсхүл хэдэн нэгжээр багасгана гэдэг нь тухайн тооноос багасгах хэрэгтэй нэгжийг хасна гэсэн үг. Жишээ нь 13 -ыг 2 -оор багасгана гэдэг нь байгаа 13 нэгжээс 2 нэгжийг хасахийг хэлнэ.Үр дүнд нь 11 гарна. Эндээс "арвангуравыг хоёроор багасгах", "аравангураваас хоёрыг хасах" зэрэг нь эхний тооноос дараагийн тоог хасахийг л илэрхийлнэ.

Жишээ
15 -аас 4 ийг хас.
13 -ыг 2 -оор багасга

Бодолт
15 - 4 = 11
13 - 2 = 11

Нэрлэсэн тооны хувьд тухайн тоог багасгахдаа тоологдож буй зүйлтэй тохирох нэгжийг хасах ёстой.

  Нээгдсэн тоо: 2743 Төлбөртэй

Тэнцэл бишийн баталгаа

Тэнцэл бишийг батлах хэд хэдэн арга байдаг. Эдгээрийг   / энд a эерэг тоо / жишээн дээр авч үзье.
1. Мэдэгдэж буй эсвэл өмнө нь батлагдсан тэнцэл бишийг ашиглах.

( a−1 )2 ≥0 гэдэг нь ойлгомжтой. a>0 учраас байна. Хаалтыг задалбал болох бөгөөд эндээс гарна.

2. Тэнцэл бишийн хэсгүүдийн ялгаварын тэмдгийг ашиглах.

Тэнцэл бишийн зүүн баруун талын хэсгийн ялгаварыг авч үзье.
Эндээс a=1 үед л тэнцэл гарах нь харагдаж байна.

3. Эсрэгээс нь батлах.

гэж үзье. Тэнцэл бишийн хоёр талыг a гаар үржүүлбэл a2 +1<2a буюу a2 +1−2a<0 өөрөөр (a−1)2 <0 болно. Энэ нь буруу тэнцэл биш тэгэхээр эсрэг тохиолдол нь үнэн болно.

  Нээгдсэн тоо: 534 Төлбөртэй

Математикийн тоолол гэдэг нь ямар нэгэн зүйлийн тоог тодорхойлох зорилготой үйлдэл юм. Тоолол тоон эсхүл дарааллын байж болно.

  Нээгдсэн тоо: 3421 Төлбөртэй

хэлбэрийн тэгшитгэлийн системийг хоёр үл мэдэгдэгчтэй хоёр шугаман тэгшитгэлийн систем гэнэ.Энд a, b, c, d, e, f нь өгөгдссөн тоонууд. x, y нь үл мэдэгдэгчид. a, b, c, d тоонууд нь үл мэдэгдэгчдийн коэффициентүүд, e, f сул гишүүд. Ийм тэгшитгэлийн системийг үндсэн хоёр аргаар боддог.

Орлуулах арга

  1. Аль нэг тэгшитгэлээс аль нэг үл мэдэгдэгчийг жишээлбэл x-г нөгөө үл мэдэгдэгч y болон коэффициентүүдээр илэрхийлнэ. x=(c-by)/a [ 2 ]
  2. Хоёрдугаар тэгшитгэлд x -ийг орлуулж бичнэ. d(c-by)/a+ey=f
  3. Сүүлчийн тэгшитгэлээс y-г олно. y=(af-cd)/(ae-bd)
  4. y-ийн утгыг [ 2 ] илэрхийлэлд орлуулна. x=(ce-bf)/(ae-bd)

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763