Формийг илгээх

Өмнөх хичээлүүдэд хэрэглэгчийн оруулсан эмайл, нууц үгэнд шалгалт хийх формыг зохиогоод байгаа. Өөрөөр хэлбэл бид бүртгэлийн формийг үүсгэсэн. Одоо формдоо түүнийг илгээх товчийг нэмвэл бүрэн хэмжээний ажиллагаатай болохоор байгаа. Иймээс формийн хэвд хамгийн сүүлийн form-group класстай div -ийн ард

<template>

Submit

</template>

bootstrap -ээр хэвжүүлсэн Submit товчийг нэмэн оруулаад хуудсаа шинэчилбэл

гэж харагдана. Одоо Submit товчийг дарвал шалгалт хийгдээгүй хоосон талбаруудыг илгээнэ. Иймээс эхний ээлжинд форм шалгалтыг даваагүй байхад Submit товчийг дарах боломжгүй байлгаад форм шалгалтыг даван өөрөө хэлбэл талбарууд зөв мэдээллүүдтэй болсон тохиолдолд түүнийг идэвхитэй болгох шаардлагатай. Үүний тулд хуудасны шаблон дахь Submit товчны кодыг

<template>

Submit

</template>

болгон өөрчилье. Кодод товчны төрлийг submit болгоод түүний disabled атрибутыг $v.$invalid төлөвтэй холбон өгсөн. Валидаторийг тохируулах хичээлд Vuelidate пакетийн төлвүүдийг $v обьект агуулж байдгийг мэдсэн. Обьектод талбаруудаас гадна формийн төлвийг хариуцаж байдаг талбарууд байдаг ба $invalid талбар нь форм бүхэлдээ шалгагдан зөв болсон тохиололд true утгыг авдаг. Иймээс disabled атрибутыг $v.$invalid төлөвтэй холбон өгч байгаа юм. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа шинэчилбэл

Submit товч идэвхигүй буюу түүн дээр дарах боломжгүй болсон байгаа. Хэрэглэгч формийн бүх талбарт зөв мэдээллийг оруулсны дараа л Submit товч идэвхитэй болно. Үүнийг өөрсдөө шалгаарай. Формийн бүх талбарт зөв мэдээллийг оруулаад Submit товчийг дарахад формийн өгөгдлүүд цэвэрлэгдэнэ. Формын талбаруудыг шууд цэвэрлэх нь сайнгүй. Иймээс формыг Vuejs -ээр илгээхээр болгон өөрчилье. Үүний тулд компонентийн хэвийн формийн кодыг

<template>

Submit

</template>

дээрх байдлаар өөрчилье. Шаблоны form тегд javascript -ийн өөрийнх нь submit үйл явцад onSubmit сонсогчийг тавин өгсөн. Үйл явцын prevent модификатор хуудасны дахин ачаалалтыг болиулдаг гэдгийг бид үзсэн. onSubmit сонсогчийг компонентийн кодын хэсэгт

methods талбарт тодорхойлон өгөх ёстой. onSubmit арга форм бүх шалгагчийн давсны дараа л дуудагдана. Арга хэрэглэгчээс оруулсан формийн мэдээллийг backend серверт дамжуулна. Хичээлд энэ талаар үзэхгүй тул хэрэлэгчээс оруулсан мэдээллийг консолд үзүүлье. Өөрчлөлтүүдийг хадгалаад хуудсаа шинэчлээд

формийг зөв мэдээллүүдээр бөглөөд Submit товчийг дарвал хуудсыг дахин ачааллан формийг цэвэрлэхгүйгээс гадна консолд хэрэглэгчээс оруулсан майл хаяг, нууц үгийг үзүүлнэ. Одоо хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж болохын дээр түүнийг серверт илгээн серверээс хариу авсны дараагаар түүнийг цэвэрлэх эсэхээ шийдэх юм.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 1387 Төлбөртэй

Програмын бүтээгдхүүнүүд интернетэд суурилсан буюу хөтөч дээр ажиллах хандлага улам дэлгэрсээр байгаа нь  javascript хэлийг судлан эзэмших шаардлагыг улам нэмэгдүүлсээр байгаа. Хэлний боловсруулагчид javascript хэлний бичлэгийн дүрмийг өргөн тархсан програмчлалын хэлүүдтэй улам төстэй болгож байгааг ES6 -д классууд хэрхэн өөрчлөгдсөн дээр авч үзье. ES5 -д классыг хэрхэн үүсгэж байсанг

function Car(name) {
this.name = name;

Car.prototype.logName = function () {
console.log(this.name);

let car = new Car('Toyota');
car.logName();

жишээнээс харцгаая.

Нээгдсэн тоо: 439 Бүртгүүлэх

Програмийн цэсийн хэрэгжүүлэлтийн компонентийг хийсний дараа хуудсаа нээгээд fa-bars икон дээр дарахад

r_06_13_01

дээрх байдлаар харагдаж байгаа. Харин цэсийг эргэн харагдахгүй болгох ажиллагааг fa-times буюу x дүрс хариуцаж байгаа. Цэсийг хаах ажиллагаа fa-times буюу x дүрс дээр дарах үйл явцын боловсруулагчаас гадна цэсний гадна талд дарахад хийгддэг байвал ашиглалтын талаасаа илүү эвтэйхэн гэдэг нь ойлгомжтой.

Нээгдсэн тоо: 1075 Төлбөртэй

Сүүлийн жилүүдэд javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд хувьсгал гарч байгаа гэж хэлэхэд болно. Учир нь javascript хэлийг бүх хөтөч ойлгодог учраас хэрэглэгч талын ажиллагааг динамик болгон сервер талын ажиллагааны ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснээр SPA буюу нэг хуудаст програмыг зохиох боломжийг нээсэн. Javascript сангуудын нэг болох Vuejs сангийн тухай хичээлийг сайтад цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг бүгдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцаас үзэхийг зөвлөе.

Хүүхэд компонент хоорондын холбоо хичээлд төслийн компонентуудад зохих өөрчлөлтүүдийг оруулаад програмын ажиллагааг шалган үзэхэд Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг дарахад тоолуурын утга нэмэгдэхгүй байсан шалтгааныг танд үлдээсэн билээ. Товч ажиллахгүй байсан шалтгаан энгийн. Та Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлийн материалыг сайн ойлгосон бол учрыг маш хурдан олно. Товч ажиллахгүй байсан шалтгаан гэвэл Car компонентийн updateCounter аргаас үүсгэсэн counterUpdated үйл явцын сонсогчийг App компонентод тавин өгөөгүйтэй холбоотой. Тэгвэл үйл явцын сонсогчийг App компонентийн хэвд Car компонентийг оруулан ирэх app-car тегд

<template>

Эцэг: {{ carName }}

<app-counter :counter="counter"></app-counter>
<app-car
:carName="carName"
:carYear="carYear"
:counter="counter"
:changeFunc="changeCarName"
@nameChanged = "carName = $event"
@counterUpdated = "counter = counter + $event"
></app-car>

</template>

@counterUpdated = "counter = counter + $event" гэж тавин өгөөд програмыг ажлуулан шалгавал

бүгд хэвийн ажиллана. App компонентийн хувьд Car, Counter компонентууд хоёулаа хүүхэд компонентууд ч Car компонентоос Counter компонентод хандан өөрчлөлт хийж байгаа. Энэ нь Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах механизмтай бараг төстэй ажиллахын дээр кодод үйл явцын сонсогч, нэг ижил параметрүүдийг дамжуулах, эцэг компонентоор дамжин харьцах гээд нилээд их логикийг оруулан өгч байгааг та ажигласан байх. Цөөн компонентууд оролцсон жижигхэн програмын хувьд аргачлал бүрэн боломжийн боловч компонентуудын тоо олшрон компонентууд нэгийгээ агуулах түвшин гүн болож ирэхэд эцэг компонентоор дамжуулан удирдахад хүнд болж ирнэ.

Нээгдсэн тоо: 441 Нийтийн

Дээд түвшингийн компонент гэж юу болох тэдгээрийг хэрхэн үүсгэн ашиглахыг авч үзье. Үүний тулд төслийн Car компонентийн кодийг дараах байдлаар

import React from "react";
import styles from "./Car.module.css";

class Car extends React.Component {
render() {
const inputClasses = [styles.input];

if (this.props.name !== "") {
inputClasses.push(styles.green);
} else {
inputClasses.push(styles.red);

if (this.props.name.length > 5) {
inputClasses.push(styles.bold);

return (

Машиний нэр: {this.props.name}

Он: {this.props.year}

Устгах

export default Car;

өөрчилье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950