Комбинаторик. Магадлал ( 140 )

Комбинаторик. Ньютоны биномын төрлийн бодлогууд. Сэлгэмэл, гүйлэгмэл зэргийг сайн ойлгох нь цаашдаа магадлалын бодлого бодох үндэс болдог тул нилээд чухал сэдэвт орно. Ийм төрлийн бодлогууд таниас хийсвэр сэтгэлгээг шаардана.

Нээгдсэн тоо: 319 Нийтийн

Дараалуулан тавьсан 8 сандалд дөрвөн хүү, дөрвөн охиныг суулгах болжээ. Ингэхдээ тэгш дугаартай суудалд эрэгтэйг харин сондгой дугаартай суудалд охиныг суулгана. Үүнийг хичнээн аргаар хийж болох вэ?

Нээгдсэн тоо: 299 Бүртгүүлэх

Бодлогын хураамжаас хувилбар бүр гурван бодлого агуулсан хяналтын ажлын хувилбаруудыг гаргах болжээ. Ингэхдээ нэгдүгээр бодлогыг хураамжийн 1-р бүлгийн дурын сэдвээс, хоёрдугаар бодлогыг 2-р бүлгийн дурын сэдвээс, гуравдугаар бодлогыг 3-р бүлгийн дурын сэдвээс сонгоно. Хураамжийн 1 ба 3 -р бүлгүүд хоёр харин 2-р бүлэг гурван сэдэвтэй бол хяналтын ажлын хичнээн хувилбарыг зохиож болох вэ?

Нээгдсэн тоо: 477 Нийтийн

30 хүнтэй бүлгийн дарга болон дэд даргыг сонгох хэрэгтэй болжээ. Үүнийг хичнээн хувилбараар хийх боломжтой вэ?

Нээгдсэн тоо: 514 Төлбөртэй

Хоёр найз тогтсон газар 11 -ээс 12 цагийн хооронд уулзахаар тохиролцжээ. Эхэлж ирсэн нь нөгөөгөө 15 минут хүлээгээд явах бол найзууд 11 -ээс 12 цагийн хооронд дурын үед ирвэл тэдний уулзалт болох магадлалыг ол.

Нээгдсэн тоо: 493 Төлбөртэй

0≤x≤1; 0≤y≤1 байх x, y хоёр бодит тоог санамсаргүй байдлаар сонгоход y2≤x байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо: 517 Нийтийн

Захиалагчийн дуудлагыг 1 цагт багтаан биелүүлдэг бол дуудлага цагийн сүүлийн 20 минутад биелэгдэх магадлалыг ол.

Нээгдсэн тоо: 761 Нийтийн

10 засварчин, 5 будагчнаас бүрдсэн 15 барилгын ажилчдаас санамсаргүйгээр 5 ажилтан сонгон авахад тэдний дунд 3 будагчин, 2 засварчин байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо: 304 Нийтийн

40 хүний бүрэлдхүүнтэй бүлгийн бүх хүмүүсийн төрсөн өдрүүд өөр байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо: 539 Төлбөртэй

Хоёр шоог хаяхад буух нүдний нийлбэр 11 эсхүл 4 байх үзэгдлүүдээс аль нь илүү магадлалтай вэ?

Нээгдсэн тоо: 571 Нийтийн

20 сурагчтай ангийн 15 хүүхэд нь математикийн дугуйланд явдаг. Ангиас санамсаргүйгээр сонгосон сурагч математикийн дугуйланд сурдаг байх магадлал хэд байх вэ?

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 78

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 126

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 112

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 223

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 267

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 272

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 325

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 313

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 397

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 439

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 620

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 902