Програмчлалын Python хэл ( 43 )

Сүүлийн жилүүдэд програмчлалын хэлүүдийн зэрэглэлд /rank/ Python эхний тавд тогтмол багтах болсон нь олон нэр хүндтэй их, дээд сургуулиуд Python хэлийг програмчлалын суурь хэлээр сонгоход нөлөөлсөн байх. Python энгийн, суралцахад хөнгөний дээр хангалттай хүчирхэг тул програмчлалыг суралцаж эхлэж байгаа хүмүүст програмчлалын анхны хэлийн сайн сонголт гэж үзэн програмчлалын Python хэлний хичээлүүдийг орууллаа.

Сайтын энэ хэсэгт хэлний үндсэн бүхий л боломжууд, Python дээр зөв, цэвэр кодлох зөвлөмж, өргөн ашигладаг сангуудыг суулган ашиглах, практик жишээ гээд хэлтэй холбоотой материалуудыг оруулах болно.

Хичээлүүд програмчлалыг анхлан суралцаж байгаа хүмүүст зориулан боловсруулагдсан тул ямарч түвшингийн хүмүүс үзэн ойлгох бүрэн бололцоотой. Хэрвээ та ЕБС -ийн сургуулийн ахлах ангид эсхүл их дээд сургуульд програм хангамжийн чиглэлээр суралцаж байгаа бол хичээлүүдийг заавал үзэхийг зөвлөе. Програм зохиогч болоход өөрийгөө дайчлан бие даан суралцахыг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэйг сануулъя. Иймээс хичээлийг үзэхийн зэрэгцээ бусад эх үүсвэрээс нэмэлт материалуудыг тогтмол судлан мэдлэгээ бататгахыг хичээнгүйлэн зөвлөе.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 868 Бүртгүүлэх

Python хэлийг судлаж эхлэхийн өмнө кодыг бичих засварлагчийг сонгох хэрэгтэй. Учир нь код бичихдээ олон төрлийн засварлагчийг ашиглаж болох ч дараах хувилбарууд байх боломжтой.

Ерөнхий зориулалт бүхий ердийн тескт засварлагч.

Ийм засварлагчид ямар нэгэн хэл дээр код бичихэд зориулагдаагүй зөвхөн текст засваралахад ашиглахаар хийгдсэн байдаг. Ердийн тескт засварлагчид програмчлалын хэлний кодыг бичихдээ тэдгээрт плагин буюу нэмэлтийг суулгадаг. Ингэснээр текст засварлагч дээр тухайн хэлний кодыг бичих боломж бүрдэнэ. Ерөнхий зориулалтын тескт засварлагч бүр Python -ий кодыг хэвжүүлээд байдаггүй ч тохирох нэмэлтийг суулган тэдгээрийг код бичихдээ ашиглах боломжтой. Ийм төрлийн хамгийн өргөн тархсан засварлагчид бол Sublime text, Atom, Notepad++ зэрэг юм.

Нээгдсэн тоо: 894 Нийтийн

Эхлэн суралцагчдад Python -ий ямар хувилбараас эхлэх асуудал үүсдэг. Python 2 -ийг 2020 оноос эхлэн хөгжүүлэлтийг зогсоосон тул Python 3 -ийг суралцах сууриар авах нь зөв. Python хэлний нэг онцлог шинэ хувилбар өмнөх хувилбараа дэмждэггүйд оршино.  Хувилбаруудын суурь маш төстэй ч Python 3Python 2 -ийн зарим нэгэн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хэсэгт хувилбарууд тохирохгүй. 2020 оноос Python 2 -ийн хөгжүүлэлт зогсож байгаа хэдий ч хувилбар бүрмөсөн байхгүй болохгүй нь ойлгомжтой. Хувилбаруудын суурь маш төстэй тул та Python 3 -ийг сурснаар Python 2 -ийн кодийг төвөггүй ойлгоно. Python 3 -ын бас нэгэн давуу нь хувилбар анхдагчаар Unicode -ийг дэмждэг болсон нь тэмдэгтийн кодчлолд гардаг олон хүндрэлүүдийг шийдсэн.

Нээгдсэн тоо: 869 Нийтийн

Програмчлалын олон төрлийн сайн хэлүүд байхад яагаад Python -г судлах хэрэгтэй талаар авч үзье. Python -г програмчлалын хэлүүдээс хамгийн сайн, илүү гэж үзэх нь өрөөсгөл ч орчин үеийн програмчлалын сайн хэлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Олон програм зохиогчид яагаад Python -г илүү сонирхдог шалтгаануудад

  • Энгийн, тогтмол хийдэг ажлуудыг автоматжуулахад Python маш сайн. Жишээ нь ямар нэгэн үйлдлийн системд тогтмол хугацаагаар биелэгдэж байх жижиг скриптүүдийг бичихэд энгийн.
  • Шинжлэх ухааны програм бичихэд зориулагдсан олон тооны фреймворк, сангуудтай тул Python -дээр ийм төрлийн програмыг зохиох боломжтой.
  • Хэрэлэгчийн график интерфейс бүхий ердийн десктоп програмыг зохиож болно.
  • Python дээр Android үйлдлийн системийн програмыг зохиох боломжтой.
  • Django, Flask фреймворкуудыг ашиглан Python -р вебд суурилсан програм зохиож болдог.
  • Маш өргөн дэлгэрсэн Tenser Flow санг ашиглан машины сургалтыг дэмждэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 167

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 243

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 205

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 318

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 349

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 355

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 435

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 448

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 511

 
Энэ долоо хоногт

функцийн уламжлалыг тооц.

Нээгдсэн тоо : 523

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 313

 

prob04_103_01 ба prob04_103_02 векторууд перпендикуляр бол y -ийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 177