Програмчлалын Python хэл ( 43 )

Сүүлийн жилүүдэд програмчлалын хэлүүдийн зэрэглэлд /rank/ Python эхний тавд тогтмол багтах болсон нь олон нэр хүндтэй их, дээд сургуулиуд Python хэлийг програмчлалын суурь хэлээр сонгоход нөлөөлсөн байх. Python энгийн, суралцахад хөнгөний дээр хангалттай хүчирхэг тул програмчлалыг суралцаж эхлэж байгаа хүмүүст програмчлалын анхны хэлийн сайн сонголт гэж үзэн програмчлалын Python хэлний хичээлүүдийг орууллаа.

Сайтын энэ хэсэгт хэлний үндсэн бүхий л боломжууд, Python дээр зөв, цэвэр кодлох зөвлөмж, өргөн ашигладаг сангуудыг суулган ашиглах, практик жишээ гээд хэлтэй холбоотой материалуудыг оруулах болно.

Хичээлүүд програмчлалыг анхлан суралцаж байгаа хүмүүст зориулан боловсруулагдсан тул ямарч түвшингийн хүмүүс үзэн ойлгох бүрэн бололцоотой. Хэрвээ та ЕБС -ийн сургуулийн ахлах ангид эсхүл их дээд сургуульд програм хангамжийн чиглэлээр суралцаж байгаа бол хичээлүүдийг заавал үзэхийг зөвлөе. Програм зохиогч болоход өөрийгөө дайчлан бие даан суралцахыг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэйг сануулъя. Иймээс хичээлийг үзэхийн зэрэгцээ бусад эх үүсвэрээс нэмэлт материалуудыг тогтмол судлан мэдлэгээ бататгахыг хичээнгүйлэн зөвлөе.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1330 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд сурсан логик шалгалт, циклийн мэдлэгээ ашиглан програмчлалын стандарт жишээ "Тоог таа" энгийн тоглоомын програмыг бичье. Тоглоомын логик нь компьютер 1 -50 -ын хооронд санамсаргүй байдлаар сонгосон тоог хэрэглэгч 6 удаагийн оролдлогоор олох юм. Та програмийн кодийг өмнөх хичээлүүдээр сурсан бүтцүүдийг ашиглан бичих гээд үзээрэй.

Санамж: Тавигдсан асуудлын шийдлийг өөрөө олон кодлож сурахыг байнга эрмэлзэх хэрэгтэй. Ер нь програм бүтээх бол олон чиглэлийн мэрэгжилтнүүдийн хамтын ажил байдаг. Бид програмчлалийн python хэлийг судалж байгаа тул кодлогчдод тавигдах асуудлыг хэрхэн шийдэхэд л анхааран бэлэн алгоритм бүхий энгийн "Тоог таа" тоглоомыг сонгосон хэрэг.

Нээгдсэн тоо: 993 Нийтийн

while цикл for циклтэй их төстэй тул түүнийг for циклээр орлуулж болох ч зарим тохиолдолд while цикл энгийн болоод хураангуй кодийг өгдөг. while циклийн ажиллагааг

жишээнүүдээр тайлбарлая.

Нээгдсэн тоо: 841 Төлбөртэй

Python -нд list comprehension ойлголт чухал байр суурьтай. Ойлголтод тохирох монгол үг олоогүй тул шууд англи нэрээр нь тогтоохыг зөвлөе. list comprehension нь жагсаалтаыг илүү тодорхой, ойлгомжтой, хялбар хэлбэрээр инициализац хийх аргачлал юм.

Нээгдсэн тоо: 917 Төлбөртэй

collections пакетын өгөгдлийн төрлүүдийн элементүүдэд хандахад голлон ашигладаг циклийн бүтэц бол for юм. for циклийг collections пакетын өгөгдлүүд гэлтгүй итерацлагддаг дурын төрөлд зохион байгуулан түүний элементүүдэд хандах боломжтой гэдгийг сануулъя.
Суралцах шалгарсан арга дадлага тул циклийн зохион байгуулахыг жишээгээр харцгаая.

1-р нүдэнд numbers жагсаалтыг үүсгээд түүнийг print функцэд өгвөл жагсаалт байдлаар үзүүлнэ.

Нээгдсэн тоо: 983 Бүртгүүлэх

Програмчлалын хэл бүрд байдаг бүтэц болох логикийн операторын талаар авч үзье. Програмын кодод төрөл бүрийн нөхцөл байдлын боловсруулалтыг хийх шаардлага байнга гардагийг логикийн оператораар салаалалт хийн гүйцэтгэхээс өөр аргагүй. Python -нд кодийн салаалалтыг if, else, elif логик операторуудаар хийдэг ба ажиллагааны зарчим бусад хэлүүдийнхтэй бараг ижилхэн.

Нээгдсэн тоо: 1934 Төлбөртэй

Хичээлээр Python -ий итерацичлагдах төрлүүдийн нэг болох set буюу олонлог төрлийн талаар авч үзье. Циклээр элементүүдэд нь хандаж болох зүйлийг итерацичлагдах гэж ойлгоход болно. Олонлог төрөл математикийн олонлог ухагдхууныг илэрхийлэх тул түүнийг тусгай төрөл гэж үзэх үндэслэлтэй. set төрөл зөвхөн давтагдашгүй элементүүдийг агуулахын дээр олонлогуудад математикийн үйлдлүүдийг хийхэд зориулагдсан. Суралцах хамгийн сайн арга практик байдаг тул set төрөлтэй хэрхэн ажиллахыг жишээнээс харцгаая.

Нээгдсэн тоо: 929 Нийтийн

Tuple төрөл хичээлээр үзсэн жишээнүүдэд tuple -ийн элементүүдийг нэрлээгүй. Өөрөөр хэлбэл төрлийн элементүүдэд зөвхөн индексээр нь хандаж байсан. Гэтэл tuple -д бие биетэйгээ холбоо бүхий өгөгдлийн багцыг голлон хадгалдаг гэдгээс түүнд индексээс өөрөөр классын шинж байдлаар ханддаг болбол илүү ойлгомжтой, эвтэйхэн болохоор. Python -ий элементүүдэд нь нэр өгч болдог namedtuple буюу нэрлэгдсэн tuple гэдэг класстай төстэй төрөл энэ боломжийг олгохыг жишээгээр харцгаая.

Нээгдсэн тоо: 1050 Бүртгүүлэх

collection -ийг багц эсхүл цуглуулга гэж орчуулж болох ч өргөн ашиглааад байдаггүй тул collection нэрээр нь ашиглах нь илүү. tuple бол collection төрлийнх. tuple -ийг энгийнээр өөрчлөлт авдаггүй жагсаалт гэж ойлгож болно. tuple -төрлийг жишээнүүдээр авч үзье.

Нээгдсэн тоо: 1459 Бүртгүүлэх

Програмчлалын хэлийн төрлүүдийг сайн ойлгосон байх нь цаашид хэлний боломжуудыг практикт хэрэглэж сурах суурь болдог. Эхлэн суралцагсад програмийн код бичих гэж хэт яарснаас төрлүүдийн хоорондын ялгаа, хаана, хэзээ хэрэглэх гэх мэтийн нарийн асуудлыг төдийлөн анхаарахгүй өнгөрснөөс үүдэн бодит ажилд алдаа гаргах тохиолдол нилээдгүй гардаг тул хэлний төрлүүдийн хичээлүүдийг сайтар ухан ойлгохыг зөвлөе. 

Толь буюу dict төрлийг Толь /dict/ хичээлээр үзсэн. Энэ удаад collections модулийн ordereddict төрөл dict төрлөөс ямар ялгаатайг авч үзье. Jupyter Notebook орчинд оруулсан

Нээгдсэн тоо: 900 Төлбөртэй

Өгөгдлийн багцыг үүсгэн ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй төрөл бол толь буюу dictionary /dict/ юм. Програмчлалын хэлний өгөгдлийн төрлүүдийг тодорхой ажиллагаанд зориулан бий болгосон байдаг тул тэдгээрийн хооронд нь харьцуулан зэрэглэл тогтоох гэх нь буруу. Өөрөөр хэлбэл толь, жагсаалт, tuple зэрэг өгөгдлүүдийн төрлүүдийг хооронд харьцуулах шаардлагагүй гэсэн үг.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 133

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 196

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 198

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 220

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 217

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 298

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 227

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 222

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 222

 
Энэ долоо хоногт

бол x=?

Нээгдсэн тоо : 1354

 

Азийн аваргын тэмцээнд 30 баг оролцжээ. Тэмцээний дүрмээр багуудыг сугалаагаар 6 багаас бүрдсэн 5 бүлэгт хуваах ёстой байжээ. Сугалааны дүрмээр 1-5 хүртлэх дугаартай 6 картаас бүрдсэн 5 багц буюу 30 картыг хайрцагт хийгээд багийн ахлагч нэг карт сугалан бүлгээ тодорхойлох бол Монголын баг 3 -р бүлэгт орох магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 975

 

|q|<1 ногдвортой, гишүүдийн нийлбэр нь 8/5, хоёрдугаар гишүүн нь -1/2 тэй тэнцүү тасралтгүй буурах геометр прогрессийн гуравдугаар гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 232