Нэмэх

Математикийн бүх ухагдхуун, сэдвүүд бие биетэйгээ маш нягт холөоотой. Арифметик бол математикийн суурь. Иймээс арифметикийг сайн ойлгон авбал цааш алгебрт суралцахад дөхөм болох учиртай. Ахлах ангийнханд арифметикийн хичээлүүд хэт энгийн хөнгөн мэт санагдаж болно. Арифметикийг судлаж буй хүүхэд багачууд болон тэдний эцэг, эхүүдэд ийм материалууд хэрэг болох л учиртай.

Натурал тоонуудыг нэмэх

Тоонуудыг нэмэх гэдэг нь тоонуудын нэгжүүдийн нийлбэрээр нэг шинэ тоо гаргах арифметик үйлдэл юм.

Жишээ. Ширээн дээрх 3 харандаа дээр 4 харандааг нэмэн тавивал ширээн дээр хэдэн харандаатай болох вэ? Энэ асуултад хариулахын тулд ширээн дээрх бүх харандааг тоолох хэрэгтэй.

arif03_00_01

Ширээн дээрх бүх харандааг тоолбол 7 байна. Энэ нь ширээн дээр байсан 3 харандаа дээр нэмэн тавьсан 4 харандааг нэмсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид 3 ба 4 тоонуудад нэмэх үйлдлийг хийлээ.
Математик бичлэгт нэмэх үйлдэлд + (нэмэх тэмдэг) -ийг ашигладаг. Тэмдэгийг нэмэгдэж буй тоонууд хооронд тавин өгнө. Манай хичээлийн жишээний нэмэх үйлдлийн математик бичилт бол 3 + 4 хэлбэртэй байна. Энэхүү бичлэг нь 3 ба 4 гэсэн хоёр тоог нэмэхийг илэрхийлнэ. Бичлэгийн баруун талд = (тэнцүү) тэмдгийг тавиад үйлдлийн үр дүнд бий болсон шинэ тоог бичдэг. Жишээ нь 3 + 4 = 7
Нэмэх үйлдэлд хичнээн ч тоонууд оролцож болно. Жишээ 3, 4, 6, 5 тоонуудын нийлбэрийг олох бичлэг бол 3 + 4 + 6 + 5 бөгөөд үр дүнг 3 + 4 + 6 + 5 = 18 гэж бичнэ.

Нэмэгдхүүн ба нийлбэр

Нэгжүүд нь нийлж буй тоог Нэмэгдхүүн гэдэг. Жишээ 7 + 3 бичлэгт 7 - нь нэгдүгээр нэмэгдхүүн харин 3 бол хоёрдугаар нэмэгдхүүн.
Тоонуудын нэгжүүд нийлэн бүтээж буй тоог Нийлбэр гэнэ. Жишээ нь 7 + 3 = 10 бичлэгт 10 бол нэмэх үйлдлийн үр дүн буюу нийлбэр юм. 7 + 3 бичлэгийг ч бас нийлбэр гэж нэрлэдэг.

arif03_00_02

3 + 4 + 6 + 5 бичлэгийн хувьд 3, 4, 6, 5 тоонууд бүгд нэмэгдхүүн харин 18 бол энэ нийлбэрийн үр дүн юм.

Нэмэх үйлдлийг шалгах

Нэмэх үйлдлийг зөв хийсэн эсэхээ хэрхэн шалгахыг 3 + 5 = 8 илэрхийлэл дээр авч үзье.
Энд 3 - эхний нэмэгдхүүн, 5 - хоёрдахь нэмэгдхүүн, 8 - нийлбэр. Нэмэх үйлдлийг зөв хийсэн эсэхийг шалгахдаа

  • Нийлбэрээс эхний нэмэгдхүүнийг хасахад хоёрдахь нэмэгдхүүн гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 8 - 3 = 5
  • Нийлбэрээс хоёрдахь нэмэгдхүүнийг хасахад эхний нэмэгдхүүн гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 8 - 5 = 3

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4613 Төлбөртэй

Геометрийн хичээл математикаас илүү  хүнд гэж хүмүүс ярьдаг. Геометрт илүү олон тодорхойлолт, ойлголт, теоремууд орж ирдэгээс үүдэн ингэж үздэг байж болох талтай. Эдгээр нэмэлтүүдийг сайн ойлгоогүй бол геометрийн бодлогыг бодох ямарч боломжгүй. Иймээс Хавтгайн геометр хичээлийн багцыг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.

Энэ хичээлд олон өнцөгтүүдийн тухай авч үзье. Огтлолцолгүй битүү тахир шугамаар хязгаарлагдсан геометрийн дүрсийг олон өнцөгт гэнэ.

  Нээгдсэн тоо: 631 Төлбөртэй

Тооны хуваагдах шинж гэдэг нь хуваах үйлдлийг хийхгүйгээр тоо хуваагчид үлдэгдэлгүй хуваагдах эсэхийг тогтоох аргачлал буюу тооны өөрийн шинж юм. Хуваагдах шинжийн бодлого шалгалт, шүүлэгт орж ирэх нь элбэг тул шинжүүдийг бүгдийг сайн ойлгон цээжлэх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 11775 Төлбөртэй

Тодорхойлогдох муж ба функцын утгын муж.

Элементар математикт функцыг зөвхөн бодит тоон R олонлогт авч үздэг. Энэ нь функцыг тодорхойлогдох аргументууд нь зөвхөн бодит утгуудыг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл функц нь зөвхөн бодит утгатай. y=f(x) функц нь тодорхойлогдох аргумент x ийн бүх боломжит бодит утгын олонлог X ийг функцын тодорхойлогдох муж гэнэ. Функцын утга y ийн бүх бодит утгуудын олонлог Y ийг функцын утгын муж гэдэг. Эндээс функцын илүү оновчтой тодорхойлолтыг өгч болно. X олонлогийн гишүүн бүрт Y олонлогоос зөвхөн нэг гишүүн олдож байх X, Y олонлогуудын хоорондын харгалзах дүрмийг /хууль/ функц гэнэ.

  Нээгдсэн тоо: 658 Бүртгүүлэх

Хавтгай дээрх ямар нэгэн A цэг болон a шулууны хувьд уг хавтгайд a шулуунтай харьцангуй тэгш хэмтэй зөвхөн нэг A1 цэг оршино. Энэхүү a шулууныг хавтгай дээрх a тэнхлэгтэй тэнхлэгийн тэг хэмийн тодорхойлогч гэж ярьдаг. Хэрвээ тэнхлэгийн тэгш хэм өгөгдсөн бол хавтгай дээрх дүрс бүрт a тэнхлэгтэй харьцангуй тэгш хэмтэй дүрс оршино.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 342

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 435

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 406

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 483

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 558

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 545

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 668

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 790

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 802

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1621

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1054

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 275