Туслах хэрэгслүүд

Сонголтын бүлгийн хэрэгслүүд дотор таван туслах хэрэгслийг багтаасан хэсэг бий. CS6 -д эдгээр хэрэгслүүдээс Count Tool хэрэгсэл хасагдан дөрөв болсон.

 

- Eyedropper Tool (I) (Дусаагуур) зургийн нүүрэн талын (Foreground Color) цэгийн өнгийг эсвэл цэгүүдийн хэсгийн өнгийг дундажлан сонгон авах боломжийг олгодог. Alt товчийг дарж байгаад хэрэглэвэл (Background Color) дэвсгэр өнгөнд үйлчилнэ. Хэрэгслийг сонгон авахад заагч дусаагуурын дүрстэй болно. Одоо нээлттэй файлын идэвхитэй үеийн сонгосон цэгт зүүн даралт хийн нүүр өнгийг өгч болно. Хэрэгсэл нь өнгөний самбараас нарийн өнгийг сонгоход хүндрэл гарах үед хэрэгтэй болдог. Хэрэгслийн тохиргооны самбарыг харцгаая.

Sample Size (хэвийн хэмжээ) задаргаат жагсаалтаас дусаагуурын долоон төрлийн хэмжээнээс сонголт хийнэ. Анхдагч сонголт нь өнгийг нэг цэгээс сонгох Point Sample (цэгийн хэв) байдаг. Бусад сонголтууд заагдсан талбай дахь цэгүүдийн өнгийг дундажлах байдлаар сонголтыг хийдэг. Жишээ нь 3х3, 31х31 гэх мэтээр. Sample (хэв) задаргаат жагсаалтаас өнгийн хэвийн байршлыг заан өгнө. All Layers (бүх үеүд), Current Layer (идэвхитэй үе) гэх мэтээр

- Color Sampler Tool (I) (өнгөний сонголт) зургийн дурын 4 хүртэлх цэгийн өнгөний мэдээллийг авах боломжтой. Хэрэглэхдээ сонирхсон цэг дээрээ зүүн даралт хийхэд энэхүү цэгийн өнгөний бүрэн хэмжээний мэдээлэл Info (мэдээлэл) самбарт гарч ирдэг.

Хэрэгслийн заагч дусаагуур, чагт, овоо хараа хэлбэртэй байдаг нь хэрэглэгчдийг ихээр төөрөгдөлд оруулдаг. Зураг дээр цэгийг дусаагуурын яг төгсгөлөөр зааж өгдөг гэдгийг анхаарна уу. Хэвийн өнгийг сонгосны дараа дээж авсан газарт 1-4 гэсэн тоотой дугаар бүхий дугуй үүсдэг. Info (мэдээлэл) самбарын дээд хэсэгт тухайн өнгөний талаарх мэдээллийг RBG, CMYK загвараар үзүүлэхийн дээр хэрэгслийн заагчийн тухайн үеийн байшлын координатыг харуулна. Тавигдсан тэмдэглэгээг Shift товчийг дарж байгаад өөр газар шилжүүлэн тухайн хэсгийн мэдээллийг авч болохын дээр Alt товчийг даран дээжийн тэмдэгийг устгаж болно. Устгах горимд шилжихэд заагчийн дүрс өөрчлөгдөн хайчны дүрстэй болно.
Color Sampler Tool хэрэгслийн тохиргооны самбарын Sample Size задаргаат жагсаалтаас дусаагуурын 7 хэмжээнээс Eyedropper Tool хэрэгслийн адилаар сонголт хийх боломжтой. Clear товчоор өмнө нь авсан өнгийн дээжүүдийг бүгдийг арилгана.

- Ruler Tool (I) (хэмжигч) зай, өнцөг хэмжихийн зэрэгцээ зургийн хэсгийг нарийвчлан байршуулах боломжийг олгодог. Хэрэгсэл дараах байдлаар ажиллана. Хэмжих гэж буй хэрчмийн эхний цэгээс эцсийн цэг хүртэл чирэлт хийнэ. Хэрчмийн эцсийн цэгт очоод чирэлтээ зогсоогоод Alt товчийг дараад дахин нэг хэрчим нэмж болно. Shift товчийг даран 45 градусын алхамтай босоо, хэвтээ шугамуудыг хэмжинэ.

Үр дүнг Info (мэдээлэл) болон хэрэгслийн тохиргооны самбараас харж болно. Хоёр хэрчим үүсгэсэн бол тэдгээрийн урт, хоорондын өнцөг гээд бүхий л хэмжигдэх өгөгдлүүдийг самбарт үзүүлнэ. Хэрэгслийн тохиргооны самбарт байрлах Clear товчоор хэмжигдсэн бүх параметрүүдийг тэглэнэ.

- Note Tool (I) (Тайлбар) тухайн зургийг хэн, хэзээ, хаана үүсгэсэн гэх мэтийн тайлбарыг оруулна. Энэ хэрэгсэл нь зураг дээр хамтран ажиллах үед онцгой ашигтай.

Хэрэгслийн тохиргооны самбарт тайлбар оруулагчийн нэр (Author), тайлбарын тэмдэгийн өнгийг (Color) оруулан өгч болно. Энд бас удирдах хоёр товч байгаа. Нэгээр нь Clear All товчоор файл дээрх бүх тайлбарыг устгана.
Notes Tool хэрэгслийг идэвхижүүлсэний дараа заагч булан хэлбэртэй болдог. Идэвхитэй зургийн тайлбар оруулах хэсэг дээр зүүн даралт хийхэд зураг дээр тайлбар оруулсныг заасан тэмдэг тавигдаад тайлбар оруулах Notes самбар автоматаар нээгдэнэ. CS4 хувилбараас тайлбарыг Notes самбарт хийгдэг болсон. Самбарыг нээх хаах ажиллагааг тохиргооны самбарын баруун орших хоёрдахь товчоор Show or Hide the Notes Panel удирдана. Энэ ажиллагааг Window -> Notes командаар эсвэл зураг дээрх тайлбарын тэмдэг дээр хоёр даралт хийж бас гүйцэтгэж болно. Тайлбарыг устгахдаа Notes самбарын баруун доод булан байрлах Delete Note товчийг ашиглана. Товчоор зөвхөн тухайн тайлбарыг л устгадаг. Ер нь тайлбарыг удирдахдаа тайлбарын тэмдэг дээр баруун даралт хийн гарч ирэх сонголтуудыг ашиглаж ч болно.
Photoshop -ын өмнөх хувилбаруудад текстэн тайлбарын зэрэгцээ дуут сануулга үүсгэх Audio Annotation Tool (N) хэрэгсэл байдаг байсан нь CS4 хувилбараас хасагдсан болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2197 Нийтийн

Lasso Tool хэрэгслүүдийг хэсгийг сонгох хэрэгслүүдэд хамааруулж болно. Хэрэгсэл нь гараар зурагдах сонголтын нарийн хэсгийг үүсгэх Lasso төрлийн хэрэгслүүдийг нэгтгэдэг. Энэ төрөл Lasso Tool (Чөлөөт лассо), Polygonal Lasso Tool (Олон өнцөгт лассо), Magnetic Lasso Tool (Соронзон лассо) гэсэн гурван хэрэгслийг агуулж байдаг.  

Lasso Tool хэрэгслүүдийн тохиргооны самбар Marquee Tool хэрэгслийнхтэй ижил.

  Нээгдсэн тоо: 2317 Төлбөртэй

Энэ хичээлээр зураг дээгүүр хөдөлгөөнт текстийг хэрхэн үүсгэхийг авч үзнэ. Ерөнхийдөө бол доорх зурагт үзүүлсэн эффектийг Фотошоп дээр яаж хийхийг үзэх болно. Алхам бүрээр тайлбарласан тул асуудал үүсэхгүй үр дүнд хүрэх болно. Эхний удаа болохгүй бол дахиад уншаад даган хийгээрэй.

Хүрэх үр дүн.

  Нээгдсэн тоо: 2569 Нийтийн

Текстийн блок

Сайтын дизайн хийх ажлаа үргэлжлүүлэхийн өмнө төв блокийн хоёр хэсгийг заагласан тусгаарлагч үүсгэж өгөх хэрэгтэй. Тусгаарлагчаар бид 1 px өргөнтэй босоо шугамыг ашиглах болно. Үүний тулд

  • Single Column Marquee Tool (M) хэрэгслийг аваад 800 px түвшинд босоо шугам үүсгэнэ.
  • Wrapper бүлэгт шинэ үе нэмээд түүнийг Separator гэж нэрлэе.
  • Foreground өнгийг хар болгоод Alt + Backspace товчийг даран тусгаарлагчийг будан өгнө
  • Ctrl + D товчийг даран сонголтыг болиулна
  • Separator үеийн Opacity параметрийг 30% болгоно
  • Rectangle Marquee Tool (M) хэрэгслийг аваад тусгаарлагчийн илүү хэсгийг сонгон аваад Delete товчийг даран арилган өгнө. Тусгаарлагчийг слайдшоу хэсгийн өндөртэй тэнцүү байхаар үлдээнэ.

  Нээгдсэн тоо: 2464 Бүртгүүлэх

Фотошоп дээр доорх зурагт үзүүлсэн текстийн эффектийг хэрхэн үүсгэх талаар энэ хичээлээр авч үзье. Төрөл бүрийн текст үүсгэх хэрэгцээ ихээр гардаг. Хичээлийг үзээд та өөрөө текстэд янз бүрийн эффект оруулан туршин үзээрэй. Эхлэн сурч байгаа хүмүүст хэрэгслүүдтэй ажиллах дадлага болох юм.

Үр дүн

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249