Цаг хугацааны функцууд (H-S)

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

Hour

Тоон форматаар өгөгдсөн цаг хугацаанаас цагийг буцаана. Цагийг 0 (12:00 AM) - 23 (11:00 PM) хооронд бүхэл тоогоор илэрхийлнэ.

Бичлэгийн дүрэм

Hour(Цаг)

  • Цаг - Microsoft Excel -ийн цаг хугацааны код. Параметрийг "16:48:00" эсвэл "4:48:00 PM" гэх мэтээр тоо биш текст байдлаар өгч болно. Текстийг автоматаар огнооны тоон формат руу хөрвүүлнэ.

Жишээ


Minute

Тоон форматаар өгөгдсөн цаг хугацаанаас минутыг буцаана. Минутыг 0 - 59 хооронд бүхэл тоогоор илэрхийлнэ.

Бичлэгийн дүрэм

Minute(Цаг)

  • Цаг - Microsoft Excel -ийн цаг хугацааны код. Параметрийг "16:48:00" эсвэл "4:48:00 PM" гэх мэтээр тоо биш текст байдлаар өгч болно. Текстийг автоматаар огнооны тоон формат руу хөрвүүлнэ.

Жишээ  


Month

Параметрээр өгөгдсөн огнооны сарыг буцаана. Сарыг 1 (1-р сар) - 12 (11-р сар) хооронд бүхэл тоогоор илэрхийлнэ.

Бичлэгийн дүрэм

Month(Огноо)

  • Огноо - Microsoft Excel -ийн цаг хугацааны код. Параметрийг "15-4-2010" эсвэл "15-Jan-2010" гэх мэтээр тоо биш текст байдлаар өгч болно. Текстийг автоматаар огнооны тоон формат руу хөрвүүлнэ.

Жишээ  


NetworkDays

Эхний болон эсцийн огнооны хоорондох ажлын өдрийн тоог буцаана. Амралтын болон баяр ёслолын өдрүүдээс бусад өдрийг ажлын өдөрт тооцно. Функцыг тодорхой үеийн хооронд ажилласан өдрөөр ажилчдын цалин хөлсийг тооцоход ашигладаг.

Бичлэгийн дүрэм

NetworkDays(Эхн.огноо, Сүүл.огноо, Баяр)

  • Эхн.огноо, Сүүл.огноо - Хоорондох ажлын хоногийг тоог олох шаардлагатай он сар өдрүүд.
  • Баяр - Ажлын өдөрт орохгүй баярын өдрүүд

Жишээ  


Now

Тухайн үеийн он сар өдөр болон цагийг тоон форматаар буцаана.

Бичлэгийн дүрэм

Now()


Second

Тоон форматаар өгөгдсөн цаг хугацаанаас секундыг буцаана. Секундыг 0 - 59 хооронд бүхэл тоогоор илэрхийлнэ.

Бичлэгийн дүрэм

Second(Цаг)

  • Цаг - Microsoft Excel -ийн цаг хугацааны код. Параметрийг "16:48:00" эсвэл "4:48:00 PM" гэх мэтээр тоо биш текст байдлаар өгч болно. Текстийг автоматаар огнооны тоон формат руу хөрвүүлнэ.

Жишээ  

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1917 Бүртгүүлэх

Бодлого

Ямар нэгэн (хоосон зай, цэг, хасах тэмдэг гэх мэт) тэмдэгтээр тусгаарлагдсан текст байна гэе. Энэ текстийг тусгаарлагчаар нь хэсгүүдэд хуваа.

Бодолт

    Энд бид хэрэглэгчийн функц бичих замаар асуудлыг шийдвэрлэх болно. Өгөгдсөн текст хэдэн ч хэсэг болж тасрах боломжтой тул бидний зохиох функц дараах параметрүүдтэй байна. Үүнд
    txt – хуваах гэж буй текст
    delimiter – хэсэг хоорондын тусгаарлагч тэмдэг
    n – хэсгийн дугаар
Функцыг Substring гэж нэрлэвэл манай функцын бичлэг Substring(txt, delimiter, n) гэсэн хэлбэртэй байна. Одоо функцээ бичье. Функц бичихын тулд Developer ->Code -> Visual Basic / Tools - Macro - Visual Basic Editor гэж ороод нээгдэх код бичих едиторын Insert -> Module командыг ажиллуулаад доорх кодыг бичиж өгнө.

  Нээгдсэн тоо: 1336 Төлбөртэй

Excel -ийн хүснэгтүүдийг өгөгдлүүдийг байрлуулсан хэлбэрээс хамааран урт /long/, өргөн /width/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бүлэглэлийн хувьсагчдыг /шинж/ нэг багана болгон доош цувуулан зохиосон хүснэгтийг урт харин бүлэглэлийн хувьсагчдыг баганаар салган зохион байгуулсанг өргөн хүснэгт гэдэг. Практикт эдгээр хүснэгтүүдийг нэгээс нөгөө рүү нь шилжүүлэх асуудал ихээр гардаг. Урт хүснэгт харагдах болон болосруулалт хийх талаасаа илүү боловч үзүүлэлт хооронд харьцуулалт хийхэд төвөгтэй байдаг бол өргөн хүснэгтийн өгөгдлүүдэд боловсруулалт хийхэд нилээд төвөгтэй болдог. Бид Pivot багана буюу нэмэлт багана хичээлээр Power Query -гийн Pivot Column командаар багана дахь утгуудаар шинэ багана үүсгэх буюу урт хүснэгтийг өргөн болгохыг үзсэн бол энэ удаад үүний эсрэг буюу өргөн хүснэгтийг урт руу Power Query -г ашиглан хэрхэн шилжүүлэхийг сурцгаая.

  Нээгдсэн тоо: 1755 Төлбөртэй

Excel –ийн хүснэгттэй ажиллаж байх явцад жагсаалтыг шүүлтүүрээр харах тохиолдол их гардаг. Шүүлтүүр гэдэг нь тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг нийт жагсаалтаас ялган авахыг хэлнэ. Нөхцөл нь энгийн эсвэл нарийвчилсан, өөр хоорондоо холбоотой, ямарч хамааралгүй гээд олон төрлийнх байж болно. Excel –д шүүлтүүр тавих хэдэн янзын аргууд бий.

Автофилтер эсвэл авто шүүлтүүр

Жагсаалтад авто шүүлтүүр тавина гэдэг нь тодорхой нөхцлийг хангаж байгаагаас бусад бүх бичлэгийг харагдахгүй болгоно гэсэн үг. Ийм шүүлтүүрийг тавихын тулд жагсаалтын дурын нүдийг сонгоод Home -> Editing -> Sort & Filter -> Filter  / Data -> Filter -> AutoFilter командыг өгнө. Ингэхэд жагсаалтын толгой мөрөнд авто шүүлтүүрийн тэмдэг болох сум бүхий товчнууд гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 2550 Бүртгүүлэх

Нэг файлд байгаа жагсаалтаас сонголт үүсгэх нь амархан ажил. Хэрвээ сонголт үүсгэх жагсаалт өөр файлд байвал асуудал хүндэрч ирнэ. Үүнийг хэрхэн хийхийг авч үзье. Гадны файлд хандах хандалтыг үүсгэхийн тулд INDIRECT функцыг ашиглан энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Жишээ нь Бидэнд chap02_01.xlsx, chap02_03.xlsx гэсэн хоёр хүснэгт байсан гэе. chap02_03.xlsx хүснэгтэд chap02_01.xlsx хүснэгтийн Sheet1 хуудасны E3:E6 хэсэгт байгаа өгөгдлүүдээр сонголт үүсгэнэ гэвэл chap02_03.xlsx хүснэгтийн сонголт үүсгэх нүдээ сонгоод Data -> Data Tools -> Data Validation / Data -> Validation гэж ороод гарч ирсэн цонхны Allow жагсаалтаас List -ийг (хөх хүрээтэй) сонгоод дараа нь Source талбарт =INDERICT("[chap02_01.xlsx]Sheet1!$A$5:$A$11") томьёог (улаан хүрээтэй) оруулж өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 342

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 434

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 406

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 481

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 558

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 544

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 666

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 784

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 799

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1619

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1051

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 274