Гарааны зангууд I

Шатар тоглож сурч байгаа, шатар тоглогдог хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй гарааны зангын талаар энэ хичээлд үзнэ. Гарааны зангыг мэддэг байснаар нэгд өөрөө тэдгээрт орохгүй байх хоёрт өрсөлдөгч зангыг мэдэхгүй эсхүл сулхан гэж үзвэл зангыг түүнд хэрэглэхэд хэрэгтэй. Бидний үзэх зангууд бол гараанд шууд хэрэглэж болох суралцахад хүндрэлгүй, энгийн.
Бид хичээлд өрсөлдөгчийн алдаанд найдсан зангуудыг үзэхгүй. Өрсөлдөгчийн алдаанд найдсан зангууд тийм сайн байдаггүй. Хэрвээ өрсөлдөгч зангыг мэдвэл энэ нь эргээд танд асуудал авчирдаг. Иймээс хичээлд бид өрсөлдөгч ороогүй ч танд онцын хүндрэл авчрахгүй зангуудыг авч үзэх юм.

Занга 1

Эхний занга бол Кароканы хамгаалалтын үед бий болдог. 1. e4 c6 2. d4 d5 3. Мc3 dxe4 4. Мxe4 нүүдлүүд бол үндсэн хувилбар. Энд хар голдуу 4. ... Тf5, 4. ... Мf6 гэж тоглодог.

Гэхдээ хар 4. ... Мd7 гэж ч тоглож болно. Хар 4 дэх нүүдэлдээ 4. ... Мd7 гэж нүүвэл зураг дээрх байрлал үүснэ. Энд цагааны үндсэн нүүдэл бол хөлөлгөөг үргэлжлүүлсэн 5. Мf3 байдаг. Үүнээс гадна 5. Бe2 гэсэн зальтай нүүдэл бий. Эхлэн суралцагч эсхүл сулхан өрсөлдөгч таныг холын сэлгээ хийх гэж байгаа юмуу гэх мэтээр нүүдлийн учрыг сайн ойлгохгүй байж мэднэ. Харин туршлагатай тоглогч бол таны зангыг шууд л мэдрэх болно. Нүүдэл ямар учиртай вэ? гэвэл өрсөлдөгч таны зангыг мэдэлгүй жишээ нь 5. ... Мf6 гэвэл 6. Мd6+ гээд мад тавина. Зургаа нүүгээд хожлоо.
Хэрвээ хар 5. ... e6 гэвэл цагаанд тийм аюултай биш. Бэрсэнд аюул бага тул хар тэмээгээ f4 -д гаргаад дараа нь холын сэлгээ хийгээд бүр бэрсний байрлалаа ашиглах гэж үзсэн ч болох юм.

Занга 2

Хоёрдахь занга бол Испани өрөгт бий болох хар талынх. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тb5 a6 4. Тa4 d6 гээд дараах байрлал үүснэ.

Энд харын морь дараанд байгаа тул цагаан 5. d4 гээд дараа нь d5 гэж түлхэх эсхүл e5 дээрх хүүг идэх сайн нүүдэл мэт. Гэхдээ үнэндээ бол цагаан 5. 0-0 гэж сэлгэх нь илүү. Энэ тохиолдолд цагаан жижигхэн занга тавих боломжтой. Жишээ нь хар 5. ... b5 гэвэл 6. Тb3 Мf6. Хэдийгээр e4 дээрх цагаан хүү сул байгаа ч 7. c3 гэж цагаан занга тавьж болно. Цагааны хийх занга их энгийн. Учир нь 7. ... Мxe4 8. Тd5 гээд хар аль нэг морио алдахад хүрнэ. Иймээс 7. ... Мxe4 гэж хүүг авч болохгүй. Сэдвээсээ багахан халиад явчихлаа. Эргээд харын занга руугаа орцгооё. Зураг дээрх байрлалаас цагаан 5. d4 гэж нүүх нь логиктой мэт. Гэхдээ энэ нүүдэлд хэдэн сул тал бий. 5. ... b5 6. Тb3 Мxd4 7. Мxd4 exd4 нүүдлүүдийн дараа хүү хожин бэрсээ хөлөлсөн 8. Бxd4 нүүдэл сайн мэт боловч үнэндээ муу нүүдэл. Нүүдэл яагаад муу гэдгийг авч үзье. Бүх зүйл b3 дээрх цагаан тэмээний муу байрлалтай холбоотой. 8. ... с5 гээд /хоёрдахь зураг/ тэмээ баригдах аюулд орно. Жишээ нь 9. Бd3 гэвэл 9. ... c4 гээд тэмээ баригдана. Иймээс цагааны тэмээгээ хамгаалсан илүү аюултай нүүдэл бол хар тэргийг довтолсон, f7 дээр мад өгөх 9. Бd5 юм. Одоо хар с4 -д хүүгээ түлхэвэл тэргээ алдана. Иймээс хар 9. ... Тe6 гэж тэргэндээ хамгаалалт бий болгон цагаан бэрсэнд довтлох нь дээр. 10. Бc6+ Тd7 11. Бd5. Нүүдлээ давтах хэрэггүй. Учир нь харын тэрэг хамгаалагдсан тул 11. ... c4 гэж тэмээнд довтолж болно. 12. Тxc4 bxc4 13. Бxc4 гээд цагаан тэмээгээ алдана. Тэмээгээ хоёр хүүгээр өгсөн ч хар хоёр тэмээтэй үлдсэн нь цагаан бараг найдваргүй болсон. Цагаан 8. Бxd4 нүүдлийн оронд хэрхэн тоглох байсныг харъя. Энд хамгийн хүчтэй нүүдэл бол хар тэргийг довтолсон 8. Тd5 байсан. Тэрэг 8. ... Трb1 гийн дараа 9. Бxd4 гэж хүүг авсан бол цагаанд ямарч асуудал үүсэхгүй. Шатарт Испани өрөг ихээр тохиолддог тул энэ зангыг сайн тогтоогоод аваарай.

Занга 3

Гуравдахь энгийн занга Сицил хамгаалалтын үед хар талд бий болно. 1. e4 c5 2. Мf3 e6 3. d4 cxd4 4. Мxd4 -ийн дараа 4. ... Мf6 нүүнэ. Нүүдэл нилээд өдөөн хатгасан шинжтэй. Цагаан 5. e5 гэвэл 5. ... Бa5+ 6. Мc3 Бxe5+ гээд цагаан хүүгээ алдана. Цааш хар илүү хүүгээ ашиглах л үлдэнэ. Энэ занганд эхлэн суралцагчид гэлтгүй туршлагатай тоглогчид ч ордог. Иймээс зангыг мэддэг байх хэрэгтэй.

Занга 4

Занга бас Сицил хамгаалалтын үед 1. e4 c5 2. Мf3 d6 3. c3 Мf6 нүүдлүүдийн дараа гардаг. Цагаан e5 дээрх хүү сул хэдий ч 4. Тe2 гэж нүүнэ. Хэрвээ 4. ... Мxe4 гэвэл 5. Бa4+ гээд хар морио алдана. Цагаан хүү хаян 4. Тe2 гэж нүүн бод хожих гэсэн занга.
Цагааны 4. Тe2 нүүдлийн дараа хар 4. ... Мd7 эсхүл 4. ... g6 гэж нүүж болно. 4. ... Мd7 нүүдэл цагаан e5 дээрх хүүгээ алдах түгшүүрийг үүсгэнэ. Одоо хүүгээ хамгаалан 5. d3 гэж тоглох хэрэгтэй. Хэрвээ 5. 0-0 гэж сэлгэвэл цагаан бэрс a4 дээр шалаагүй болсон болохоор 5. ... Мxe4 гээд цагаан хүүгээ алдана. Хар занганд орохгүй бол 5. d3 -ийн дараа цагаан цааш богино сэлгээ хийгээд, бодоо хөллөөд дараа нь хүүгээ d4 гэж түлхээд тоглоход цагааны байрлал хэвийн.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2035 Төлбөртэй

Нээж шалах үед нээж холдож байгаа шатар ноёнд довтолбол давхар шалаа болдог. Бидний энд хүртэл үзсэн тактикийн (давхар дайралт, дараа, нээж дайрах, нээж шалах) аргуудаас давхар шалаа нь илүү үйлчилгээтэйн дээр шийдвэрлэх давуу талыг авчрах нь элбэг. Арга нь маш үр дүнтэй байдгаас түүнийг хэрэглэсний дараа тэмцэл удалгүй өндөрлөдаг. Давхар шалаанд өртсөн ноёнд дайралтыг хамгаалах ердийн 3 аргаас нэг нь буюу дайралтанд өртсөн нүднээс холдох арга л үйлчилнэ. Учир нь нэгэн зэрэг хоёр шалааг хаах эсвэл хоёр шатрыг устгах боломжгүй шүү дээ. Иймээс давхар шалаа хийж байгаа шатрууд эсрэг талын хяналтанд байгаа нүдэнд байрлаж болдог нь түүнийг дайралтын үр дүнг өндөр болгоно.

  Нээгдсэн тоо: 1388 Нийтийн

Энэ нийтлэлээр Нимцовичийн "Миний систем" номын хоёрдугаар хэсэг буюу байрлалын тоглолт хэсэг эхлэж байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээр шатрын стратегийн элементүүдийн талаар Нимцовичийн дэвшүүлсэн онолын орчуулгыг хүргэсэн бол энэ хэсэгт Нимцовичийн системийг тоглолтод хэрхэн ашиглахыг толилуулах болно.

  Нээгдсэн тоо: 1532 Төлбөртэй

Шатар энгийн дүрэмтэй, цөөн нүүдлүүдтэй сурахад амархан тоглоом. Иймээс ихэнх хүмүүс ямар нэгэн хичээл, дамжаа гэлгүй шатрын нүүдлийг суран өөрийн хэмжээндээ нүүдэг болдог ч ихэнхдээ эхний 10 нүүдэлд өргийн хувь заяа шийдэгдэх нь элбэг байдаг. Өөрөөсөө илүү, зэрэг, дэвтэй хүмүүстэй тоглоход алдаа гаргахгүй байгаа хэдий ч байрлал улам муудсаар бас л арваад нүүдлийн дараа бүр нүүх нүүдэлгүй болоод ирдэг зовлонг шатар сонирхогчид бүгд мэдэх байх. Энэ нь сонирхогчдын гарааны талаарх мэдлэг дутуутай холбоотой болов уу гэж үзэн сайтад гарааны хичээлүүд багцлан нийтэлж үзэхийг санал болгоё. Энэ удаад цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах хагас хаалттай гараанууд гэж нэрлэгддэг гараануудын нэг болох Хуучин энэтхэг хамгаалалтын Фианкетто системийг танилцуулъя.

Санамж: Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд хувилбаруудын салаануудыг өөр програм эсхүл хөлөг дээр өрөн өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн бодон судалбал илүү тогтоон ашиглаж сурахад дөхөмтэйг сануулъя.

  Нээгдсэн тоо: 1824 Нийтийн

Татгалзсан бэрсний гамбитыг их мастеруудын түвшинд ихээр тоглодог гараа. Олон төрлийн салаа хувилбартай маш сонирхолтой хурц тоглолттой гараа. Шатар тоглох ур чадвараа дээшлүүлэхэд гарааны онолоос гадна их мастеруудийн өргүүдийг сайн судлан ойлгон авч өөрийн тоглолтод ашиглах юм. 

[Event "Монпелье, 1985."] [White "Юсупов"] [Black "Рибли"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 c5 5. cxd5 Nxd5 6. e4 Nxc3 7. bxc3 cxd4 8. cxd4 Nc6 (8... Bb4+ {Петросян санал болгосон.}) 9. Bc4 b5 {дэлхийн аваргын тэмцээнд Фишер Спасскийн эсрэг хэрэглэсэн санаа.} 10. Be2! ({дэлхийн аваргын өрөгт} 10. Bd3 {гэж нүүн хурдан тэнцээнд хүрсэн.}) 10... Bb4+! (10... a6?! 11. O-O Bb7 12. a4! b4 13. d5! {үргэлжлэл хангалтгүй.(Вейсман - Грабчевский, 1974)}) 11. Bd2 Qa5 12. d5! ({энд Геллерийн} 12. a4! {үргэлжлэл ч хүчтэй.}) 12... exd5 13. exd5 Ne7 14. O-O Bxd2 15. Nxd2 O-O 16. Nb3 Qd8 17. Bf3! {цагаан d5 хүүг бэхжүүлэн суларсан c6 нүдэнд форпост /суулт/ үүсгэх төлөвлөгөөтэй.} ({Георгиев - Рибли (1985) нарын өрөгт} 17. Bxb5 Bb7 (17... Qd6 18. Qd4 Bb7 {гэх боломжтой.}) 18. Nc5 Qb6!? 19. Nxb7 Qxb5 20. Rb1 Qxd5 {гээд хар амжилттай хамгаалсан.}) 17... Nf5 18. Rc1 Nd6 19. Qd4! Qb6 20. Qf4 {нүүдэл Мb3-d4-c6 шилжилтийг хангасан. Үүний дараа d6 нүдний бүслэлт нурна.} Bd7 21. Nd4 Rfe8 ({Юсупов f7 нүдийг сулруулахгүй} 21... Rae8 {нүүдлийг илүү оновчтой гэж үзсэн.}) 22. Nc6 Nc4 23. Rfe1 Nb2 24. Be4 Nc4 25. h3! h6 26. Bd3 Nb2 27. Bb1 Bxc6? {хар эрчимтэй хамгаалалтыг тэсэлгүй байдлыг шууд намжаахыг оролдохдоо өрсөлдөгчийн үр дүнтэй сөрөг цохилтыг хараагүй.} 28. dxc6 Rxe1+ 29. Rxe1 Qxc6? 30. Be4 Qc3 31. Rc1 Nd3 32. Qxf7+! {гээд хар буусан.} ({хар дараах хувилбарт найдаж байсан байх.} 32. Rxc3? {гэвэл} Nxf4 33. Rf3 Ne2+ 34. Kf1 Re8 35. Re3 Nd4 36. Bh7+ Kf8 {-ын дараагаар цагаан аврал эрэхээр.})

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 453

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 574

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 708

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 842

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769