Төвийн асуудлын жишээ өргүүд I

Нимцович өөрийн "Миний систем" номондоо байрлалын тоглолтын техникт төвийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан тэдгээрийг хэрхэн шийдэхийг өмнөх хичээлүүдээр орчуулан хүргэсэн. Энэ удаад төвийн асуудлыг шийдэх жишээ өргүүдээс орууллаа. Байрлалын тоглолтын техник, шатарт суралцаж байгаа хүмүүст эдгээр өргүүд тодорхой дадлага болно гэдэгт итгэж байна. Шатар бол хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг гайхалтай сайн хөгжүүлдэг тоглоом тул хүүхэд багачууд заавал суралцах зүйлийн нэг мөн.

[Event "Земмеринг, 1912. Ретигийн гараа"] [White "Нимцович"] [Black "Мишель"] {Нэгдмэл хөдөлгөөн болон урьдчилан сэргийлэлтийн асуудлыг харуулсан өрөг.} 1.Nf3 d5 2.b3 Nf6 3.Bb2 c5 4.e3 e6 {Хар морио c6 дээр хөллөхөөс зайлсхийсэн. Учир нь Тb5 гэж дараа үүсгэх ммагадлалтай.} 5.Ne5 Nbd7 6.Bb5 a6? ({Хар нэгд илүү хурдан хөллөх үүднээс} 6...Bd6! {тоглох ёстой байсан. Хоёрт цагааны b2-g7 диагоналаар хүчирхэгжих эрмэлзлэлд эсрэг үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Диагоналд тулгуурлан e5 дээр хамгаалагдсан нүдийг бий болгох хүсэл. Ийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлгшүй шаардлагатай. Жишээ нь} 7.Nxd7 Bxd7 8. Bxd7+ Qxd7 9.Bxf6 gxf6 {гээд харын давхар хүүнүүд сайн болон муу талуудаа үзүүлж болохоор. Ер нь 6...Тe7 ч өрөгт хийсэн нүүдлээс илүү байхаар}) 7.Bxd7+ Nxd7 8.Nxd7 Bxd7 9.O-O f6 {b2-b7 диагоналын сулыг хүлээн зөвшөөрсөн.} ({Гэхдээ } 9...Bd6 10.Qg4 Qc7 {гээд цааш O-O-O хувилбар анхаарал татахаар}) 10.c4 dxc4 {11. cd ed 12. Бh5+ гээд 13. Бxd5 гэхээр айлгасан} 11.bxc4 Bd6 12.Qh5+ g6 13.Qh6 Bf8 14.Qh3!! {Бэрсэнд сайн байр олоход хүнд. e6-e5 гэвэл d5 нүдийг алдахад хүрнэ. Жишээ нь 15. Бg3 (16. Тxe5 гэх аюултай.) 15... Тg7 16. e4 дараа нь d2-d3, Мb1-c3-d5 гээд цагаан байрлалын давуутай болно.} Be7 15.Nc3 O-O 16.a4! {Цагаан "d" хүүний идэвхийг хаян e4, f4 дээр хүүнүүдээ байрлуулахыг хүссэн. Ингэснээр "d" хүү хоцорно. Гэхдээ энэ төлөвлөгөөнд хүрэхийн тулд харын бэрсний жигүүрийн хүүнүүдийг саажуулах хэрэгтэй. Энэ нь a2-a4 нүүдлийн зорилго юм.} Bd6 17.f4 Qe7 18.e4 Bc6 19.g4 {Зогсооход хэцүүхэн хүүний цувааны дайралт.} f5 {Хэрвээ хар идэвхигүй байвал цагаан ноёнд шууд довтлох эсхүл c5 хүүний эсрэг тоглох сонголтууд байгаа. c5 хүүний эсрэг жишээ нь хар 19... Трae8 гэвэл 20.Бe3 дараа нь a4-a5, Тa3 гээд эцэст нь d6 -гийн хамгаалагч тэмээг e4-e5 гэж шахна. Өрөгт хийсэн нүүдлийн дараа мадны дайралтын үр дүнгээр хожигдссон.} 20.gxf5 exf5 ({Эсхүл} 20...gxf5 21.Kf2 {гэх мэтээр}) 21.e5 ({Комбинацийг төвөгтэй болгодог хүмүүст дараах хувилбарыг зориулъя.} 21. Nd5 Qxe4 22.Rae1 Qxc4 23.Ne7+ Bxe7 24.Rxe7 Rf7 25.Rxf7 Qxf7 26.Qc3 Kf8! {гээд хард хангалттай хамгаалалт үлдэнэ.}) 21...Bc7 22.Nd5 Bxd5 {Хэрвээ хар 21-р нүүдэлд тэмээгээ b8 -д ухраасан бол одоо 22. Мd5 цөмрөлтөд 22...Бe6 гэж хариулах боломжтой байсан. Гэхдээ энэ юу ч өгөхгүй дээ. Жишээ нь 23.Мf6+ Трxf6 24.ef Бe4 (контр боломж) 25.f7+ гээд 25... Нxf7 дараа цагаан 26.Бxh7+ Нf8 27.Бg7+ Нe8 28.Трae1 гэх байдлаар хожно.} 23.cxd5 Qd7 24.e6! {гээд хар буусан. Хэрвээ 24... Бxd5 гэвэл 25. Бh6 гээд мад эсхүл тэрэг хожно. Харин 24...Бe7 гэвэл 25. Бc3 гэнэ.}
[Event "Берлин, 1916. Франц хамгаалалт"] [White "Тарраш"] [Black "Мизес"] {Төвийг эрт өгөх нь сүйрэлд амархан хүргэж болохыг харуулсан өрөг хэдий ч тоглолтын ийм арга бүрэн боломжийн гэдгийг Нимцович тэмдэглэжээ. Эхнээсээ өөрөө зөв замаасаа хазайвал ийм тоглолтын аргад хүнд байдалд орж мэднэ шүү. Гараагаа хамгаалахын тулд өрсөлдөгчийн тэмүүллийн эсрэг өөрийн бүхий л туршлага, тэвчээрээ тавьж чадвал цаашдын тэмцлийн хөгжилд сайн боломжийг авдаг.} 1.e4 e6 2.d4 d5 3.Nc3 dxe4 {Энэхүү нүүдлээр хар төвийг өгсөн ч өрсөлдөгчийн төвийг дарамтлах "d" шугам, b7-h1 диагоналийг нээсэн.} 4.Nxe4 Nd7 5.Nf3 Ngf6 6.Bd3 Nxe4 {b7-b6 гоё байх байлаа. Гэхдээ өрөгт хийгдсэн нүүдэл боломжийн} 7.Bxe4 Nf6 8.Bd3 (8.Bg5 Be7 9.Bxf6 {гэвэл хамгийн сайн нь} gxf6) 8...b6 9.Bg5 Bb7 10.O-O Be7 11.Qe2 O-O 12.Rad1 h6? ({Тэмцээний туршлага, тэвчээр дутагдсан. Яагаад}12...Qd5 {гэж болохгүй гэж. Хэрвээ цагаан} 13.c4 {гэвэл} Qa5 {гээд дараачаар нь Трad8 дарамтыг мэдрүүлнэ. Хэрвээ} 14.d5 {гэвэл} Rae8! {хүчтэй эсрэг заналхийлэлтэй. Жмшээ нь} 15.dxe6? Bxf3 {гээд дараа нь Бxg5. Яагаад d5 нүдтэй холбоотой байх нь сайн үйлчилгээтэй гэдгийг ойлгоход амархан. Энэ тохиолдолд d5 нүд нэгд "d" шугам дээрх, хоёрт b7-h1 диагонал дахь хамгаалагдсан байрлал. Эцэст нь d5 бас хаагч нүд. d5 нүдний стратегийн онцгой утга түүнтэй ямар нэгэн холбоо нь сайн өгөөжтэй гэдгээр тайлбарлагдана.}) 13.Bf4 Qd5 {c7 хүү хамгаалалтгүй учраас одоо энэ нүүдэл ашиггүй. Зөв замаасаа хазайсны хариу.} 14.c4 Qa5 15.Bxc7 Bxf3 (15...Rac8 16.Be5 Rfd8 {хувилбар анхаарал татахаар. Үүний дараа цагааны төвийн хүүнүүдийн хөдөлгөөн нилээд шахалтанд орно.}) 16.gxf3! Qxa2? ({Хар хүү алдсандаа эвлэрэхийг хүсээгүй бололтой. Эрсдэлтэй замаар хүүгээ буцаахыг оролдон эцэст нь бэрсээ алдсан. Тэд дараах байдлаар тоглон эсэргүүцэж болох байлаа.} 16...Rfc8 17.Be5 Nd7! {18. Нh1 -ийн дараа Трg1 гэх аюултай. Хэрвээ} 18.Be4 {гэвэл} Nxe5 19.Bxa8 Ng6 {гээд Мf4, Тd6, Бh5 гэж айлгана.}) 17.Ra1 Qb3 18.Bc2 Qb4 19.Ra4 {хар буусан. Бэрсийг гоё барилаа.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2515 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатруудын харилцан ажиллагааг эвдэх тэдгээрийн хоорондын холбоог таслах зорилгоор тусгаарлах ба хаалт тавих тактикийн аргыг ашигладаг. Энэ аргыг хэрэглэсэн тал өрсөлдөгчийн алсын цохилт бүхий боднууд болон чухал нүднүүдийн хоорондын холбоог тасалдаг. Тусгаарлах ба хаалт тавих санаа нь нэг нэгтэйгээ их уялдаатай байдаг болохоор ихэнхдээ харилцан холбоотой байдлаар тохиолддог. Ихэнхдээ тусгаарлах аргыг хэрэглэсний дараа хаалт бий болдог. Энэ онцлогийг жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 1187 Төлбөртэй

Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Дөрвөн морины гарааны жишээ өргүүдэд мастерууд хэрхэн тоглож байгааг сайн судлан суралцаарай.

[Event "Антверпен, 2009. Дөрвөн морины гараа"] [White "Бакро"] [Black "Саркисян"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Nc3 Nf6 4. Bb5 Nd4 5. Bc4 Nxf3+ ({Ихэнхдээ} 5... Bc5 {гэж тоглодог}) 6. gxf3!? {Сонин шийдэл. Цагаан тэргээ g шугамаар ашиглахаар тооцсон.} Bc5 7. Rg1 Nh5 8. d4! Bxd4 9. Ne2 d5! ({Цагаан дайралтын хүчтэй нөөцтэй хувилбар руу хар явсан. Илүү нь} 9... Qf6) 10. Bxd5 c6 11. Nxd4 cxd5 12. Rg5! {тэрэг 5-р хэвтээгээр тоглох замд гарлаа.} exd4 13. Rxd5 Qb6 14. Rxh5 Be6 15. b3 O-O?! ({Илүү сайн нь} 15... g6 16. Rg5 f6 17. Rg2 O-O-O) 16. Bb2 g6? (16... Rad8!?) 17. Bxd4 Qc7 18. Bf6! {Бd1-d2(c1)-h6! гэх заналаас хар буусан.}

  Нээгдсэн тоо: 2513 Төлбөртэй

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 543 Нийтийн

Шатар сурах энгийн хэдий ч муугүй тоглож сурахад онолын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тэр дундаа гарааны онолыг сайтар ойлгож судлан өргийг тодорхой гараагаар эхлүүлэхгүй бол эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган өргийн хувь заяаг шийдэх нь бишгүй тохиолддог. Та сайтад нийтлэгдсэн шатрын гараануудыг судлан өөрийн тоглолтод хэрэглэвэл тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

[Event "Скопле, 1972."] [White "Доннер"] [Black "Портиш"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 c5 5. Bd3 Nc6 6. Nf3 Bxc3+ 7. bxc3 d6 8. e4 (8. O-O e5 9. Nd2! {уян үргэлжлэл. Одоо хамгийн оновчтой хариулт} O-O! {юм. Балашов - Ваганян (1989) нарын өрөг}10. d5 Ne7 11. e4 h6! 12. Re1 Nh7 13. Nf1 f5! {гэж үргэлжлэн хар сайн тоглолтыг авсан.}) 8... e5 9. d5 Ne7 10. Nh4 h6 11. f3? {Уйтгартай нүүдэл.} ({цагаан} 11. f4! O-O {-ийн дараагаар үүсэх хурцатгалыг сонирхохгүй бол тэдэнд морио g2 -оор дамжуулан e3 -д шилжүүлэх} (11... exf4 {муу.} 12. Bxf4 g5 13. e5! {гээд цагаан хүчтэй дайралттай.})) (11. g3 {гоё үргэлжлэл байсан. Жишээ нь} g5 12. Ng2 Bh3 13. Ne3 Qd7 14. f3 O-O-O 15. Rb1 Kb8 {харилцан боломжуудтай нарийн тоглолттой. (Хюбнер - Тимман, 1981)}) 11... Qa5! 12. Qc2 g5 13. Nf5 Nxf5! (13... Bxf5 {-аас хамаагүй хүчтэй. e7 -гийн морь ирээдүй муутай.}) 14. exf5 Bd7 {хэрэг гарвал тэмээ "францын" a4 нүдийг авах боломжтой.} 15. h4 ({цагаан} 15. g4 {гэж тоглож амжихгүй.} Ba4! 16. Qd2 O-O-O 17. h4 e4! {гээд төвд үлдсэн ноён дайралтад өртөнө.}) 15... g4 16. fxg4? {цагаан хэдэн сайнгүй нүүдэл хийснээр маш хурдан ялагдсан.} ({Портишийн зөвлөмжөөр} 16. h5 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 16... Nxg4 17. Be2 Rg8 18. Bxg4? Rxg4 19. Bxh6 Bxf5! {үхлийн цохилт.} 20. Qxf5? ({цагаан шууд хожигдохгүйн тулд} 20. Qd2 {гэж тоглох ёстой ч} Be4! {-ийн дараа тэдний байрлал аймшигтай. Тэмээний хаяаг авсны дараагаар мад болно.}) 20... Qxc3+ 21. Kf2 Qb2+ 22. Ke3 Rxg2 {олон тооны мадны заналаас хамгаалалт байхгүй тул цагаан буусан.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 863

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 853

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253