Цацраг

Шулуун дээр орших дурын цэгээс нэг зүгт байрлах шулууны хэсгийг цацраг гэнэ. Эндээс цацрагийг хагас шулуун ч гэж бас нэрлэдэг. Цацраг эхлэл болон чиглэлтэй байдаг. Цацраг эхлэж буй цэгийг цацрагийн эхлэл, эхлэлийн цэг эсхүл цацрагийн орой гэж хэлнэ. Эндээс цацрагт эхлэл байхаас төгсгөл гэж байдаггүй.

Зурагт үзүүлсэн гурван цацраг ерөнхий эхлэлтэй ч өөр чиглэлтэй. Аль ч цацрагийг O цэгээс гарсан цацраг гэж нэрлэж болно.

Нэмэлт цацраг.

Шулуун дээрх дурын цэг тухайн шулууныг хоёр хагас шулуунд  хуваана. Өөрөөр хэлбэл хоёр хэсэг буюу цацрагт гэсэн үг. Эдгээр хэсэг бүрийг нөгөө цацрагийн хувьд нэмэлт цацраг гэж нэрлэдэг.

Эндээс нэг шулуун дээр орших, ерөнхий эхлэлтэй, эсрэг чиглэлтэй цацрагуудыг нэмэлт цацрагууд гэсэн тодорхойлолт гарч ирнэ.  

Цацрагуудын тэмдэглэгээ.

Цацрагийг нэг жижиг латин үсгээр тэмдэглэнэ.

Жишээ нь зурагт үзүүлсэн цацрагтйг m цацраг гэж тэмдэгдэж болохын дээр цацраг дээрх цэгүүдээр бас тэмдэглэж болно. Жишээ нь AB эсхүл AC гэж. Цацраг дээрх хоёр цэгээр түүнийг тэмдэглэхдээ эхний цэг нь цацрагийн эхлэлийг заана. Зураг үзүүлсэн цацрагийг BC гэж тэмдэглэвэл B цэгээс эхлэх цацраг болох тул болохгүй. Эндээс ямар нэгэн бодлого, асуулт, материалд AB цацраг гэсэн байвал түүнийг A цэгээс эхлэлтэй цацраг дээр B цэг оршино гэж ойлгох хэрэгтэй.

Санамж: Аливаа зүйлийн анхдагч ухагдхуунууд энгийн болоод ойлгомжтой байдгаас сурагчид хөнгөн юм гэж үзэн анхаарахгүй орхисноос хоцрогдол үүсэн сүүлдээ тухайн хичээлээс зугтаах үндсэн шалтгаан болдог. Хичээлд тайлбарлаж буй ухагдхууныг сайтар ойлгон тогтоон авахуулахын тулд хичээлүүдийг аль болохоор богинохон байлгахыг хичээх болно. Геометрийн суурь ухагдхуунуудыг мэдэхгүйгээр цааш явахгүй гэдгийг сануулъя. Та цагаан толгойн үсгүүдийг бүгдийг тогтоогоогүй бол уншиж чадахгүйн адил ямарч хичээлийн үндсэн ойлголтыг мэдэхгүйгээр түүнийг сурна гэж байхгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4953 Бүртгүүлэх

Өгөгдсөн MN шугамын /Зур. 85/ дагуу AB шулуун хөдөлгөөнгүй S цэгийг дайран шилжихэд шовгор гадаргуу үүснэ. MN шугамыг чиглүүлэгч гэнэ. AB шулууны хөдөлгөөний үед үүсэх A’B’, A”B”, … г.м /Зур. 85/ шулуунуудыг шовгор гадаргууг бүрдүүлэгч, S цэгийг орой гэдэг. Шовгар гадаргуу нь SA ба SB цацрагаар хоёр хэсэг үүсдэг. Шовгор гадаргуу гэж ихэнхдээ нэг хэсгийг нь авч үздэг.

  Нээгдсэн тоо: 2844 Нийтийн

Бүхэл тоо гэдэг нь бутархай хэсэггүй эерэг ба сөрөг тоонууд болон тэг тоо юм. 0 нь эерэг ч биш сөрөг ч биш бүхэл тоо. Иймээс тэгийн өмнө ямар нэгэн тэмдэг тавих нь утга илэрхийлэхгүй +0, -0 бичлэг 0 бичлэгтэй ижил.  

Эерэг ба сөрөг тоонууд

Тоолол нь хоёр эсрэг чиглэлд хийгддэг хэмжээсүүд байдаг. Жишээ нь дулааны хэм буюу температурийн тооллыг хоёр эсрэг чиглэлд хийдэг.

  Нээгдсэн тоо: 2207 Төлбөртэй

Гурвалжингууд өөр хоорондоо өнцгийн шинж, талуудынхаа төрлөөр ялгагдах бөгөөд тус бүрдээ оноосон нэрүүдтэй байдаг. Геометрийн бодлогуудад гурвалжинг голдуу яг энэ нэрээр өгдөг тул эдгээрийг хэлбэр, дүрсээр нь сайн тогтоон авахыг зөвлөе.
Хавтгайн геометрийн дүрсийн тухай 7, 8 -р ангид үздэг тул сурагчид мартсанаас болоод бодлогын зургаас гурвалжингуудыг танихгүй байх тохиолдол гардаг. Хэрвээ гурвалжинг дүрсээр нь танихгүй бол тэдгээрийн шинж, чанарыг ашиглан бодлого бодох боломжгүй.

  Нээгдсэн тоо: 2605 Бүртгүүлэх

Ямар нэгэн муруй хавтгай дээр /Зур. 94/ A, B, C гэсэн гурван цэг байна гэж үзээд эдгээр цэгүүдийг дайруулан P огтлогч хавтгайг татъя. B, C цэгүүдийг A цэг рүү хоёр өөр чиглэлээр хөдөлгөе. Тэгвэл P хавтгай нь B, C цэгийг хаана авсан, A цэг рүү явж байгаа замаас хамаарахгүйгээр ямар нэгэн Q хязгаарын байрлал руу тэмүүлэх болно. Q хавтгайг A цэг дэх шүргэгч хавтгай гэнэ.
Гадаргуун зарим цэгүүд шүргэгч хавтгайгүй байж болно. Жишээ нь: Конусын оройд шүргэгч хавтгай байхгүй.

Бөөрөнхий гадаргуун шүргэгч P хавтгай нь /Зур. 95/ шүргэлтийн цэг A -д татсан OA радиустай перпендикуляр байна. Бөөрөнхий гадаргуу ба шүргэгч хавтгай нь шүргэлтийн цэг гэсэн ганцхан ерөнхий цэгтэй байдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763