Javascript хэл ( 205 )
Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.
Танд амжилт хүсье
Нээгдсэн тоо: 211 Төлбөртэй
Хичээлээр Vuex store -ийн үндсэн 4 ухагдхууны сүүлийнх болох action -ий тухай авч үзнэ. Mutation -оор Vuex store -ийн state -ийг л өөрчилдөг гэдгийг Mutations -ийг ашиглах хичээлээс мэдсэн. Үнэн хэрэгтээ mutation бол синхроноор ажиллан state -д утга олгох ердийн setter юм. mutation -д ямар нэгэн асинхроний үйл явцыг дамжуулж болдоггүй. Гэтэл програм сервер, интернет сервисүүд гэх мэт асинхрон үйл явцуудтай ажиллах шаардлага гарах нь дамжаггүй. Тэрхүү асинхрон үйл ажиллагааны үр дүнгээс хамааран state -д утга олгох ажиллагаа ихээр тохиолдох учраас асинхрон үйл явцуудтай Vuex store -ийн action нэртэй хэрэгслийг ашигладаг.
Нээгдсэн тоо: 238 Төлбөртэй
useContext хичээлийн жишээн дээр useReducer хукийн ажиллагааг судлая. Та redux -ийг ашиглаж байсан бол useReducer -ийн ажиллагааны зарчмыг ойлгоход хөнгөн. useReducer -ийн ажиллагааны санаа useState -ийнхтэй төстэй ч гадаад функцийн тусламжтайгаар компонентийн төлвийн өөрчлөлтийг хийдэгт оршино. useReducer -ийг ашиглан мэдээллийг нээх, хаах ажиллагааны логикийг өөрчлөн бичье.
Нээгдсэн тоо: 196 Төлбөртэй
vuex сан төслийн компонентуудын ажиллагаануудын хоорондын хамааралыг арилган бие даан ажиллах боломжийг бүрдүүлдэг. Getters -ийг ашиглах хичээлд vuex сангийн state, getters талбаруудыг ашиглан Counter , SecondCounter компонентуудыг бусад компонентуудаас хамааралгүйгээр ажилладаг болгосон. Counter , SecondCounter компонентууд одоо зөвхөн store -той харьцан ажиллах болсноор төслийн компонент хоорондын хамаарал багасан програмын ажиллагааны логик ойлгомжтой хөнгөн болохын дээр компонентуудыг дахин ашиглах боломж бүрдсэн.
Нээгдсэн тоо: 284 Төлбөртэй
Javascript хэл сайтын хэрэглэгч талын буюу frontend хэсгийн програмчлалд хүчтэй түрэн орж ирлээ. Орчин үед хэрэглэгч талын хуудасыг SPA буюу нэг хуудаст аппликашн байдлаар хэрэгжүүлэх хандлага түлхүү зонхилох болсноор frontend кодлогчийн өндөр түвшинд эзэмшсэн байх зүйл бол Javascript болон түүнд дээр зохиогдсон фреймворкууд яалтгүй болоод байгаа. Ямар нэгэн зүйлийг өнгөцхөн судлаад өнгөрөх нэг хэрэг. Харин тухайн зүйлээ сайн эзэмших тийм ч амаргүй. Байнга суралцан судлах хэрэгтэй. Та frontend кодлогч болохоор шийдсэн бол сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.
useContext хукийн ажиллагааг судлахын тулд жижиг хэмжээний програмийг зохиоцгооё. Програмийн суурь бүтцийг App компонентод
import React from 'react'
import Alert from './Alert';
import Main from './Main';
function App() {
return (
<Alert />
export default App;
байдлаар зохион байгуулъя.
Нээгдсэн тоо: 305 Нийтийн
Төслийн нэгдсэн хадгалагчид програмын төлвүүдийг state -д үүсгэн ашиглахыг сурсан тул vuex -ийн дараагийн боломжийг судалцгаая. Одоогоор төслийн Actions компонентод байрлах товчнууд дээр дарах үйл явцын боловсруулагч state -д тодорхойлогдсон counter талбарын утгыг өөрчилнө. Харин Counter компонент state -ээс counter талбарыг аван темлейтдээ үзүүлж байгаа. Төсөлд бас нэгэн компонентийг нэмээд түүн дээр vuex -ийн дараагийн боломжийг судлая. Үүний тулд төслийн components хавтаст Counter компоненттой ижилхэн
<template>
Тоолуур 2: {{counter}}
</template>
кодтой SecondCounter.vue файлыг үүсгэе.
Нээгдсэн тоо: 260 Бүртгүүлэх
Хичээлээр react -ийн хамгийн чухал бөгөөд хэрэгтэй хукуудийн нэг болох useCallback -ийн талаар авч үзье. Хукийн судалгааг дараах
import React, {useState} from 'react'
function App() {
const [colored, setColored] = useState(false)
const [count, setCount] = useState(1)
const styles = {
color: colored ? 'darkred' : 'black'
return (
Элементийн тоо: {count}
export default App;
кодоор авч үзье. Компонентийн код логикийн хувьд өмнөх хичээлүүдийнхтэй бараг ижил тул тайлбарлах нь илүүц гэж үзлээ.
Нээгдсэн тоо: 234 Бүртгүүлэх
Төсөлд vuex санг татан суулган store -ийг тохируулан өгсөн болохоор Vuex -ийг суулгах хичээлийн жишээний хүүхэд компонент хоорондын харилцан ажиллагаанд vuex -ийг ашиглан рефакторинг буюу сайжруулалтыг хийцгээе. Эхлээд компонентууд ямар өгөгдлүүдтэй ажиллах ёстойг store -д тодорхойлох хэрэгтэй. Иймээс store хавтаст index.js файлд
import Vue from 'vue'
import Vuex from 'vuex'
Vue.use(Vuex)
export default new Vuex.Store({
state: {
counter: 10
дээрх өөрчлөлтийг оруулъя. Өөрчлөлтөөр Vuex.Store -ийн тохиргооны обьектод state талбарыг нэмсэн байгаа.
Нээгдсэн тоо: 153 Бүртгүүлэх
useMemo хукийн судалгааг
import React, {useState} from 'react'
function App() {
const [number, setNumber] = useState(40)
return (
Тооцоологдох шинж: {number}
export default App;
код дээр харцгаая. useState -ээр 40 гэсэн анхны утгатай number хувьсагчийг үүсгээд хуудаст h1 гарчигаар number хувьсагчийн утгыг харуулаад Нэмэх, Хасах хоёр товч дээр дарахад setNumber функцээр number хувьсагчийн утгыг өөрчилнө. Кодийг ажлуулбал
хуудас нээгдэнэ.
Нээгдсэн тоо: 253 Төлбөртэй
Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин зурагдсанг /render/ тодорхойлох асуудлаар авч үзье. Асуудлыг дараах
import React, {useState, useEffect} from 'react'
function App() {
const [renderCount, setRenderCount] = useState(1)
useEffect(() => {
setRenderCount(prev => prev + 1)
return (
Render -ийн тоо {renderCount}
export default App;
кодоор шийдчих мэт.
Нээгдсэн тоо: 315 Төлбөртэй
Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs дээр төрөл бүрийн өгөгдлүүдтэй хэрхэн үр дүнтэй харьцах аргуудыг судлаж эхлэнэ. Үүнийг бид маш энгийн
жишээгээр үзнэ.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 32
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 35
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 51
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 175
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 226
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 229
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 264
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 255
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 338
Энэ долоо хоногт
олон гишүүнтийг үржигдхүүн болгон задал.
Нээгдсэн тоо : 815
тэгшитгэлийг бод.
Нээгдсэн тоо : 923
Тоног төхөөрөмжийн сайжруулалтын үр дүнд ажилчны хөдөлмөрийн бүтээмж жилд хоёр удаа нэг ижил хувиар дээшилжээ. Хэрвээ ажилчин нэг ижил хугацаанд өмнө нь 2500 х.н харин одоо 2809 х.н бутээгдхүүн хийдэг болсон бол хөдөлмөрийн бүтээмж өсөх бүрдээ хэдэн хувиар өссөн бэ?
Нээгдсэн тоо : 381