React -д DOM элементэд хандах бас нэгэн боломжийн талаар авч үзье. Энэ боломжийг референс гэдэг бөгөөд та өөр фреймворкуудыг судлаж байсан бол мэдэх байх. Референс React -д хэрхэн ажилладаг ямар хэрэгтэйг харцгаая. Машинуудын жагсаалтыг үзүүлэх Car компонент машины мэдээллийг үзүүлэхдээ түүний нэрийг өөрчлөх input элементийг агуулж байгаа. Тэгвэл Car компонент машины мэдээллийг үзүүлэхэд жагсаалтын аль нэгэн элемент дээр фокус буюу сонголт хийгдсэн байх асуудлыг шийдэх гэе. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэвэл үнэн хэрэгтээ сонголт хийгдэх элементийг DOM -оос аваад түүнд focus аргыг хэрэглэх юм.