Javascript хэл ( 205 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 287 Төлбөртэй

Хичээлээр сорилгын үр дүнгийн хэсгийн боловсруулалтыг хийцгээе. Одоогоор сорилгын асуултууд дуусахад бид консолд Finished текстийг үзүүлж байгааг өөрчлөхийн тулд Quiz компонентод false анхдагч утгатай isFinished төлвийг

const [isFinished, setIsFinished] = useState(false)

нэмэн өгөөд onAnswerClickHandler аргаас сорилго дуусанг шалгах isQuizFinished функцээс true утга буцаавал Finished текстийг үзүүлж байсныг

        if (isQuizFinished()) {
          setIsFinished(true)
        } else {
          ...
        }

гэж өөрчилье. Өөрөөр хэлбэл сорилго дуусан isQuizFinished функцээс true утга буцаавал setIsFinished функцээр isFinished төлвийг true утгатай болгоно.

Нээгдсэн тоо: 188 Төлбөртэй

Хичээлээр хэрэглэгч сорилгын асуултын хариугаар сонгосон хувилбарын шалгалтын логикийн боловсруулалтыг хийе. Шалгалтыг Quiz компонентийн onAnswerClickHandler аргад

  const onAnswerClickHandler = (answerId) => {
    console.log("Хариултын Id:", answerId);
    if (quiz[activeQuestion].rightAnswerId === answerId) {
      const timeout = window.setTimeout(() => {
        if (isQuizFinished()) {
          console.log("Finished");
        } else {
          setActiveQuestion(activeQuestion + 1)      
        }
        window.clearTimeout(timeout);
      }, 1000);
    } else {
      
    }        
  };

  const isQuizFinished = () => {
    return activeQuestion === quiz.length - 1
  }

гэж хэрэгжүүлье. Дэлгэц дээрх асуулт бол quiz массивийн activeQuestion индекстэй элемент бөгөөд rightAnswerId талбарт зөв хариултын дугаар байгаа. Энэ утгыг onAnswerClickHandler функцэд параметрээр ирсэн answerId /хэрэглэгч сонгосон хариултын id/ -тэй тэнцэж буйг шалгана.

Нээгдсэн тоо: 311 Бүртгүүлэх

Өмнөх Хулганы товч даралтын боловсруулалт хичээлд асуулт, түүний хариултуудын хувилбарууд, зөв хариултын дугаар зэргийг quiz массивт тодорхойлон өгснөөр манай төслийн сорилго явуулах хуудас

r_06_05_02

байдлаар харагдах болсон.

Нээгдсэн тоо: 378 Төлбөртэй

Асуултын хариултыг үзүүлэх компонентийг Хариултын хувилбарууд хичээлээр хэрэгжүүлэхдээ Quiz компонентийн quiz массивт зөвхөн хариулт хэсгийг тодорхойлоод асуултыг ActiveQuiz компонентод статик байдлаар тавин өгсөн байгаа. Одоо сорилгын төлвийн quiz массивийг бүрэн хэмжээний болгох ажиллагааг хийцгээе. quiz массивт асуултыг оруулая. quiz массивт асуултууд обьектуудийн массив хэлбэрээр тодорхойлогдож байгаа тул

  const [quiz, setQuiz] = useState(
    [      
      {
        question: "Дэлхийд хэдэн улс байдаг вэ?",
        answers: [
          { text: "210", id: 1 },
          { text: "190", id: 2 },
          { text: "250", id: 3 },
          { text: "180", id: 4 },
        ],        
      }
    ])

quiz массивийн обьектод question талбарыг нэмээд түүнд асуултыг оруулсан.

Нээгдсэн тоо: 355 Бүртгүүлэх

React сан компонентод суурилан ажилладаг тул асуултын хариултын хувилбаруудыг ActiveQuiz компонентоос салган тусд нь компонент болгоё. Үүний тулд төслийн ActiveQuiz компонентийг хадгалж буй хавтаст AnswersList шинэ хавтсыг үүсгээд түүнд AnswersList.js, AnswersList.module.css файлуудыг үүсгэн өгье.

Нээгдсэн тоо: 314 Төлбөртэй

Сорилго явуулах төслийн үндсэн хуудсны компонентийг Нүүр хуудас зохиох хичээлд зохиохдоо түүнд локал төлвийг үүсгэн өгсөн. Сорилго нэг эсхүл олон тооны асуултуудыг агуулж байх боломжтой учраас төлвийн массивийн сонгогдсон буюу тухайн үеийн элементүүдийг үзүүлэх компонентийг төслийн components хавтаст үүсгэе. Үүний тулд components хавтаст ActiveQuiz нэртэй хавтас үүсгээд түүнд компонентийн ActiveQuiz.js болон хэвжүүлэлтийн ActiveQuiz.module.js файлуудыг үүсгэн өгөөрэй.

Нээгдсэн тоо: 320 Төлбөртэй

Хичээлээр төслийн үндсэн хуудсыг зохиоё. Эхлээд төслийн src хавтаст өөрийн төлөв бүхий төслийн хэмжээнд суурь болох компонентуудийг хадгалах containers хавтасыг үүсгэе. Үүний зэрэгцээ функционал компонентуудийг хадгалах components хавтасыг бас үүсгэн өгье. containers хавтаст Quiz хавтасыг үүсгээд түүнд

Классийн компонентийн код

import React, { Component } from "react";

class Quiz extends Component {
  render() {
    return (
      <div>
        <h3>Сорилго</h3>
      </div>
    );
  }
}

export default Quiz;

Нээгдсэн тоо: 209 Бүртгүүлэх

Бид Дадлага. /Төсөл үүсгэх/ хичээлээр өмнөх хичээлүүдэд үзсэн онолын мэдлэгээ батагах үүднээс төслийг үүсгэсэн. Одоо дадлагын төслийн зохион байгуулалтыг хариуцах суурь компонентийг үүсгэе. Энэ компонент сайтад үзүүлэх хуудасны бүх элементүүдийг багцлан агуулах юм. Энэхүү суурь компонент бусад компонентуудийг багцлах тул дээд түвшингийн компонент гэж үзэж болно.

Нээгдсэн тоо: 317 Төлбөртэй

Манай хичээлийн жишээ бага болохоор Vuex store -ийн хэмжээ жижиг байгаа. Төслийг хөгжүүлэхийн хирээр компонентуудын тоо өсөхийн зэрэгцээ Vuex store -д тодорхойлогдох зүйлүүд нэмэгдэн ирэх нь ойлгомжтой. Эндээс state, mutation, getters, actions -д олон тооны зүйлүүдийг тодорхойлон өгснөөр файлын хэмжээ томрох, кодийг ойлгоход хүндрэлтэй болон ирнэ. Иймээс Vuex store -ийг төрөл бүрийн модулд хуваан жижиглэх арга байдгийг хичээлээр авч үзье.

Нээгдсэн тоо: 293 Нийтийн

Хукууд ердийн функцууд тул бид ч өөрсдөө хукийг зохион ашиглах боломжтой. Үүнийг input элемент, түүнд оруулсан текстийг үзүүлэх h1 гарчиг бүхий дараах энгийн

import React, {useState} from 'react'

function App() {
  const [name, setName] = useState('')
 
  const changeHandler = event => {
    setName(event.target.value)  
  }
 
  return (
    <div className="container pt-3">
      <input type="text" value={name} onChange={changeHandler}/>
      <h1>{name}</h1>
    </div>      
  );
}

export default App;

жишээгээр харцгаая.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 84

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 133

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 117

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 229

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 269

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 277

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 332

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 320

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 407

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 444

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 625

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 903