Php хэл ( 40 )

Веб программчлалын хэлнүүд олон байдаг ч өнөөдөр php хэл маш өргөн тархсан хэлний нэг болоод байгаа билээ. Учир нь хэлний боломж, бүтээмж, суралцахад хялбар энгийн, нээлттэй код зэрэг нь хэлийг веб программчлалд ихээр ашиглах үндсэн шалтгаан юм. Орчин үеийн вебүүд голчлон динамик байдлаар хийгдэх болсон тул веб сайт хийх, интернетэд сууриласан программ хангамж боловсруулах хэн болгон энэхүү хэлийг заавал суралцаж эзэмшсэн байх шаардлагатай болно. Сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүд танд php хэлийг судалж эзэмшихэд анхны түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2630 Төлбөртэй

Файлтай ажиллах

Файл нь мэдээлэл хадгалагч дээрх нэр бүхий хэсэг. Файлтай ажиллахын тулд эхлээд түүнийг нээх хэрэгтэй. Энэ зорилгод ихэнхдээ fopen() функцыг ашигладаг. Функц нь нээх файлын нэр болон нээлтийн горимыг заасан тусгай тэмдэгтүүдийг оролтын параметр болгон авна. Эхний параметрын хувьд хэрвээ заагдсан нэртэй файл байхгүй бол функц нь алдаа өгнө. Функцээс source төрлийн утгатай файлын дискрипторийг (файлыг нээхэд олгогдсон дугаар) буцаана. Файлыг нээх ажиллагаа бүтэлгүй болсон тохиолдолд FALSE утгыг буцаана. Хоёрдугаар параметр нь файл нээх горимыг заах бөгөөд доорх утгуудыг авна.

Нээгдсэн тоо: 2321 Төлбөртэй

HTML форм гэдэг нь HTML хэлний өгөгдөл оруулах дамжуулах хэрэгсэл болно. Хэдийгээр энэ нь PHP хэлтэй шууд холбоотой биш ч гэсэн хичээлийн материалыг илүү сайн ойлгохын тулд формыг хэрхэн үүсгэх үндэсийг авч үзэх хэрэгтэй. Ямар ч форм нь <form> тегээр эхлээд </form> тегээр дуусна. Нээж байгаа тегийн дотор HTML формын шинжүүдийг тодорхойлсон атрибутуудыг бичиж өгч болно. Эдгээр нь тус бүрдээ нэр болон утгатай байх бөгөөд action ба method атрибутуудыг бид голлон авч үзнэ. <form> ба  </form>  тегүүдийн хооронд текст оруулах, жагсаалт, товч гэх мэтээр HTML-ын бүх тегүүдийг ашиглаж болно. HTML хэлний талаарх мэдээллийг сайтын HTML хэсэг дэх хичээлүүдээс үзээрэй. action атрибутад HTML формоос дамжуулсан өгөгдлийг боловсруулах файлын нэрийг зааж өгдөг. Жишээ нь

Нээгдсэн тоо: 1820 Төлбөртэй

Яагаад зөвхөн мөрний тухай тусгай хичээл байгаа талаар та гайхаж байж магадгүй. Өнгөцхөн харвал мөр гэдэг нь String гэсэн төрөл бүхий хувьсагч гэдгээс тэгж харагдаж болох талтай. Гэхдээ PHP -д мөртэй үр дүнтэй ажиллахын тулд энэ сэдвийг гүнзгий ойлгосон байх шаардлагатай.

Мөр гэдэг нь String төрөлтэй хувьсагч ба үнэндээ бол тэмдэгтүүдийн багц юм.

Мөрийг дараах байдлаар тодорхойлж болно.

$string_1="Сайн байна уу";          // давхар хашилттай мөр
$string_2='Сайн байна уу';            // дан хашилттай мөр

Мөрийг тодорхойлох нь хувьсагчид утга олгохтой яг ижилхэн хийгдэж байгаа хэдий ч нэг эсвэл давхар хашилтыг мөр дотор гаргах үед асуудал гарахаар байна. Хэрвээ бид

$str="Тэр "сайн байна уу" гэж хэлэв";
echo $str;

гэсэн кодыг бичвэл програмын ажиллагаа нь мөрөнд утга олгох оператор дээр алдаа өгөх болно. Учир нь мөр гэдэг нь хамгийн ойрхон байрлах хашилтын хоорондох тэмдэгтүүдийн багцыг хэлнэ. Иймд дээрх код нь алдаа өгнө. Энэ байдлаас гарахын тулд бид (\) налуу зураас тэмдэгтийг ашиглана. Тэгвэл дээрх кодыг

Нээгдсэн тоо: 3014 Төлбөртэй

Програм зохиох үед маш их хэмжээний өгөгдөлтэй ажиллах тохиолдол их гардаг. Ялангуяа өгөгдлийн сантай ажилладаг програмын хувьд асуудлыг дан ганц хувьсагчаар шийдэхэд бэрхшээлтэй. Учир нь асар олон тооны хувьсагчийг програмд ашиглах нь програмын кодыг уншихад хүндрэлтэй болгохоос гадна алдаа гаргах том шалтгаан болно. Их хэмжээний хувьсагчтай ажилладаг кодод алдаа олох нь тун амаргүй ажил. Иймд ихэнх програмчлалын хэлэнд утгуудын олонлог хадгалж чадах тусгай төрлийн хувьсагчийг хэрэглэдэг. Үүнийг массив гэдэг. Бид өмнө нь Array гэсэн өгөдлийн төрөл байдгийг үзсэн. Ийм төрөлтэй хувьсагчууд нь массив юм. PHP нь массивтай ажиллах ажиллагаанд бусад програмчлалын хэлүүдийг бодвол илүү чөлөөтэй байдлыг олгоно. Энэ нь програм зохиогчид өргөн боломж олгодог хэдий ч таниас програм зохиохдоо их анхааралтай ажиллахыг давхар шаардана.

Нээгдсэн тоо: 2678 Бүртгүүлэх

Функц гэсэн ойлголт нь маш дээрээс түүхтэй. Анх машины кодоор програм зохиож байх үеэс програм зохиогчид машинтай нэг хэлээр ойлголцохын тулд нэг тэгүүдийг (01) команд болгон хувиргасны үр дүнд команд үүссэн. Шийдэх бодлогын цар хүрээ ихэссэнтэй уялдан командын тоо нь геометр прогресоор өссөн. Энэ үед програм зохиогчид командуудыг нэг блок болгон нэр өгч ашиглаж болох бүтцийг санаачилсан байна. Үүнийг процедур гэдэг. Ингэснээр програмын кодыг жижигхэн ойлгомжтой болгоход асар их түлхэц болсон. Цаашид процедурууд нь оролтын параметруудтай болж хөгжсөн бөгөөд эцэст нь ямар нэгэн үйлдэл хийгээд зогсохгүй утга буцаадаг функц гэсэн ойлголт гарч ирсэн. PHP –д процедур гэсэн ойлголт байдаггүй. Утга буцаадаг ч бай үгүй ч бай бид ганцхан функц гэсэн ойлголтыг хэрэглэнэ. PHP нь маш олон дотоод функцтэй. Үүнээс гадна бусад програмчлалын хэлний адилаар PHP нь програмын код дотор өөрийн функцыг үүсгэх боломжтой. Эдгээрийн голдуу хэрэглэгчдийн функцууд гэдэг. Бид хичээлдээ яг энэ төрлийн функцуудын талаар түлхүү авч үзэх болно.

Нээгдсэн тоо: 1692 Бүртгүүлэх

Удирдах операторууд нь програмд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрийг ашиглахгүйгээр ямар нэгэн томоохон програм бичнэ гэж байхгүй. Удирдах операторуудыг дотор нь нөхцөлт, давтагдах (цикл), нөхцөлт биш гэж 3 ангилж болно. Операторуудын тусламжтайгаар програм нь ажиллагаандаа өөрчлөлт оруулах, нэг ижил үйлдлийг давтан хийх эсвэл програмын ажиллагааг зогсоох хүртэл үйлдлүүдийг бие даан хийх боломжтой. Энэ сэдвийг сайн ойлгох нь програм зохиох цаашдын ажиллагаанд их үүрэгтэй.

Нөхцөлт оператор

Нөхцөлт оператор нь тодорхой нөхцлөөс хамаарч програмын ажиллагааны цаашдын үргэлжлэх боломжийг (зам) сонгох хэрэгсэл юм. Жишээ нь бид өдөр бүр цахим шуудангаа шалгахын өмнө хэрэглэгчийн ID, нууц үгээ оруулж өгдөг шүү дээ. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг цахим шуудангийн програм шалгаад хэрвээ мэдээлэл үнэн бол шуудангийн хайрцагт нэвтрүүлж харин мэдээлэл буруу бол дахин оруулахыг шаарддаг. Энэ бол нөхцөлт операторыг ашиглаж байгаа тод жишээ юм.

Нээгдсэн тоо: 3081 Бүртгүүлэх

Програмчлалын бүхий л хэлнүүдэд операторууд байдаг. Үнэн хэрэгтээ бид өмнөх хичээлүүдэд операторуудыг ашиглаж байсан хэдий ч эдгээрийн тухай дурдаагүй билээ. Оператор ашиглах нь бидний өдөр тутам ашигладаг арифметик үйлдлүүдтэй төстэй болохоор онцын хүндрэлгүй зүйл.

Оператор – шинэ утга гаргахын тулд ашигладаг хэлний бүтэц юм.

Шийдэх асуудлаасаа хамаарч операторууд нь харьцуулах, арифметик, логик, мөрийн гэх мэт олон төрөл байдаг. Операторыг хэрэглэж байгаа утгуудыг операнд гэдэг. Жишээ нь

$num=CASH-3; энд ( = ) тэнцүү болон ( - ) хасах тэмдгүүд нь операторууд $num, CASH, 3 нь операндууд болно.

Илэрхийлэл гэдэг нь оператор болон операндуудын нийлсэн бичлэг юм.

Нээгдсэн тоо: 8178 Нийтийн

Хичээлээр бид PHP хэлний үндсэн ойлголтууд болох хувьсагч, тогтмолуудын талаар авч үзнэ. Эдгээрийг сайн ойлгохгүйгээр програм бичнэ гэдэг хүндрэлтэй. Та ямар нэгэн програмчлалын хэл мэддэг гэсэн ч энэ хичээлийг үзээрэй. Учир нь PHP хэлэнд өгөгдөлтэй ажиллах онцлогууд байдаг.

Хувьсагч

Програмчлалын ямарч хэлэнд програмын ажиллагааны явцад өөрчлөгдөж байдаг өгөгдлийг хадгалах хэрэгсэл байдаг. Эдгээр нь хувьсагчид юм. Хувьсагч нь нэр болон утгаар тодорхойлогдоно.
Хувьсагч - өгөгдөл хадгалах хэрэгсэл.
Хувьсагчийн тухай илүү сайн ойлгохын тулд жишээ авч үзье.

<?php
   $number=5;                   // хувьсагчид 5 гэсэн утга олгож байна.
   $number=2*$number;           // $number хувьсагчийн утгыг 2 үржүүлнэ
   echo $number;                // $number хувьсагчийн утгыг үзүүлнэ
?>

Жишээнд $number нэртэй хувьсагчид (=) тэмдгийг ашиглан 5 гэсэн утгыг олгосон байна. Хувьсагч нь утга хадгалаад зогсохгүй тэдгээрийг өөрчилж болно. Хоёрдугаар мөрөнд $number хувьсагчийн утгыг хоёр дахин өсгөж байна. Хувьсагчийн утгыг үзүүлэхдээ түүнийг нэрийг ашиглаж байна.

Нээгдсэн тоо: 3229 Нийтийн

Ямар ч хэлийг судлахын өмнө бичлэгийн дүрэмтэй танилцах хэрэгтэй. Програмын хэлийг үзэж эхлэхэд бараг уламжлал болсон жишээнээс эхэлье. Энэ нь мэдээж “Hello, Word!” үгийг броузерын дэлгэцэнд гаргах юм. Текстэн редактораа нээгээд доорх жишээг оруулаад файл (жишээ нь hello.php) болгон хадгална.

<?php
echo"Hello, World!";
?>

Файлаа веб серверийнхээ үндсэн хавтаст шилжүүлэн хуулаад веб броузерынхаа хаягийн мөрөнд http://localhost/hello.php гэж бичээд Enter дарна.

Нээгдсэн тоо: 11632 Нийтийн

PHP (Personal Home Page Tools) гэдэг нь веб сервер дээр HTML хуудас үүсгэхэд зориулагдсан програмчлалын хэл юм. Энэ хэлийг сурснаар та хуудасны тоолуур, зочны хуудас гэх мэт энгийн програмаас хэрэглэгчийн үйлдлийг хянах чадвартай том хэмжээний веб сайтыг зохиох боломжтой. Хэлний бүх боломжийг тайлбарлан бичихэд олон хуудас материал болох хэдий ч хэл нь хэн ч үзэхэд энгийн ойлгомжтой. Өнөөдөр олон мянган програм зохиогчид PHP ашиглаж, сая сая веб сайтууд энэ хэл дээр ажиллаж байна.

Хэлний түүхээс

PHP нь програмчлалын бусад хэлнүүдээс ялгаатай нь хэлийг ямар нэгэн компани эсвэл мундаг програм зохиогч боловсруулаагүй харин Расмус Лердорф гэх жирийн програм зохиогч 1994 онд зохиосон. Хэл зохиосон зорилго нь Расмус өөрийн веб хуудасаа илүү интерактив байдалтай болгох байлаа. Удалгүй Расмус програмчлалын C хэл дээр өгөгдлийн сантай холбогдох боломжтой эхний хувилбарыг гаргасан. Энэ нь хэрэглэгчдэд энгийн веб програм зохиох бололцоог олгосон.
1997 онд веб формтой ажиллах боломжтой PHP/FI 2 (Personal Home Page / Form Interpreter) хувилбар гарсан. Энэ хувилбарыг боловсруулах ажилд нилээд олон хүмүүс оролцон ажилласан байна. Ер нь хэл нь анхнаасаа нээлттэй кодтой байсан нь хэн хүссэн хүн хэлийг боловсронгуй болгох ажилд оролцох боломжийг нээж өгсөн. Эдгээр хүмүүст Зив Сураски (Zeev Suraski), Энди Гутманс (Andi Gutmans) нар нь зүй ёсоор тооцогдоно. Расмус дээрх хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд 1998 онд PHP 3 гэсэн албан ёсны хувилбарыг гаргасан. Үүний дараа хэл зохиогчид PHP –г цаашид улам боловсронгуй болгосноор 2000 онд хэлний 4.0 хувилбар гарсан ба эдүгээ хэлний 5.0 хувилбар гараад байгаа билээ.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124