Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 430 Нийтийн

Аялагч хоёр хотын хоорондох замыг 3 өдөрт туулжээ. Эхний өдөр аялагч бүх замын 1/5 дээр нь 60 км -ийг, хоёр дахь өдөр бүх замын 1/4 дээр нь 20 км -ийг харин гуравдахь өдөр бүх замын 23/80 дээр нь үлдсэн 25 км -ийг туулсан бол хотуудын хоорондох зайг ол.

Нээгдсэн тоо: 210 Нийтийн

Эхний тоо хоёрдугаар тооны 80%, хоёрдугаар тоо гуравдугаар тоотой 0,5:9/20 харьцаатай харин нэг ба гуравдугаар тоонуудын нийлбэр хоёрдугаар тооноос 70 -аар их бол энэ гурван тооны үржвэрийг ол.

Нээгдсэн тоо: 179 Төлбөртэй

Үйлдвэр 1 -р сарын төлөвлөгөөгөө 105% -иар биелүүлжээ. Харин 2 -р сард 1 -р сараас 4% -иар их бүтээгдхүүн үйлдвэрлэсэн бол үйлдвэр хоёр сарын бүтээгдхүүний төлөвлөгөөгөө хэдэн хувиар давуулан биелүүлсэн бэ?

Нээгдсэн тоо: 192 Нийтийн

Ажлын өдөр 8 -аас 7 цаг болон буурчээ. Хөдөлмөрийн үнэлгээ хэвээр байхад цалинг 5 хувиар өсгөхийн тулд хөдөлмөрийн бүтээмжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?

Нээгдсэн тоо: 352 Нийтийн

Тоног төхөөрөмжийн сайжруулалтын үр дүнд ажилчны хөдөлмөрийн бүтээмж жилд хоёр удаа нэг ижил хувиар дээшилжээ. Хэрвээ ажилчин нэг ижил хугацаанд өмнө нь 2500 х.н харин одоо 2809 х.н бутээгдхүүн хийдэг болсон бол хөдөлмөрийн бүтээмж өсөх бүрдээ хэдэн хувиар өссөн бэ?

Нээгдсэн тоо: 253 Бүртгүүлэх

Бассейний 2/3 усыг 7,5 минутад татдаг насосийг 0,15 цаг ажлуулаад зогсоожээ. Насосийн ажиллагааг зогсоосны дараа бассейнд 25 м3 ус үлдсэн бол бассейний багтаамжийг ол.

Нээгдсэн тоо: 239 Нийтийн

Тракторчин гурван хэсэг талбайг хагалжээ. Нэгдүгээр хэсгийн талбай бүх гурван хэсгийн талбайн 2/5 тай тэнцүү, хоёрдугаар хэсгийн талбай гуравдахь хэсгийн талбайтай 3/2:4/3 харьцаатай байжээ. Хэрвээ гуравдугаар хэсгийн талбай нэгдүгээр хэсгээс 16 га бага байсан бол гурван хэсгийн талбай нийлээд хэдэн га байсан бэ?

Нээгдсэн тоо: 274 Төлбөртэй

Хоёр оронтой тооны цифрүүдийн нийлбэр 12. Хэрвээ энэ тоон дээр 36 -г нэмвэл анхдагч тооны цифрүүдийг тонгоруулан бичсэн тоо үүсэх бол анхдагч тоог ол.

Нээгдсэн тоо: 266 Төлбөртэй

Хоёр бригад зэрэг ажиллан талбайг 12 цагт хагалжээ. Бригадуудын ажиллах хурд 3:2 харьцаатай бол бригадууд дангаараа талбайг хагалах хугацааны нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо: 338 Нийтийн

Хоёр саванд нийлээд 70 литр сүү байжээ. Хэрвээ нэгдэх саван дахь сүүний 12,5% -ийг хоёр дахь саванд хийвэл хоёр сав ижил хэмжээний сүүтэй болох бол анх хоёр саванд тус бүрт нь хичнээн хэмжээний сүү байсан вэ?

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 134

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 198

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 200

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 224

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 219

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 300

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 227

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 225

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 223

 
Энэ долоо хоногт

бол

  1. байх тул
  2. байна.

Нээгдсэн тоо : 1365

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1499

 

функц өгөгдөв.

  1. функцийн x0=2 цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичвэл
  2. , x=2, x=4 ба y=0 шугамуудаар хүрээлэгдсэн дүрсийн талбай
  3. y=2x+5 шулуунд перпендикуляр ба (1;1) цэгийг дайрсан шулууны тэгшитгэл нь
  4. функц ба x+5y-12=0 шулууны огтлолцлын цэгүүдийн хоорондын зай

Нээгдсэн тоо : 1038