Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 446 Төлбөртэй

Өгөгдсөн дөрвөн тооны эхний гурав өөр хоорондоо 1/5:1/3:1/20 харьцаатай харин дөрөвдэх нь хоёрдахь тооны 15% байв. Хоёрдахь тоо бусдынхаа нийлбэрээс 8 -аар их бол эдгээр тоонуудын үржвэрийг ол.

Нээгдсэн тоо: 433 Төлбөртэй

85% ус агуулсан 0,5 тонн холимогоос 75% ус агуулсан холимог гаргахын тулд хичнээн хэмжээний усыг ууршуулах хэрэгтэй вэ?

Нээгдсэн тоо: 502 Бүртгүүлэх

Дэлгүүрээс 225 доллараар худалдан авсан хоёр ховор эдлэлийг зарахдаа 40% -ийн ашиг олжээ. Ингэхдээ нэгдүгээр эдлэлээс 25% харин хоёрдугаархаас 50% -ийн ашгийг олсон бол эдлэлүүдийг дэлгүүрээс авсан үнийг ол.

Нээгдсэн тоо: 516 Нийтийн

Номын нэгдүгээр ботийн 60 ном, хоёрдугаар ботийн 75 номын үнэ нийлээд 4050 доллар. Хэрвээ нэгдүгээр ботид 15% хоёрдугаар ботид 10% -ийн хөнгөлөлт үзүүлбэл номуудыг 3555 доллараар авахаар бол боть бүрийн нэг хувь буюу нэг ном хичнээн долларын үнэтэй вэ?

Нээгдсэн тоо: 511 Төлбөртэй

Хоорондоо 400 км зайтай А хотоос В хот руу автобус хөдөлжээ. Хэсэг хугацааны дараа А хотоос суудлын тэрэг гаран автобусыг А хотоос 160 км -т гүйцээд В хотод автобусаас 1 цаг 48 минутын өмнө иржээ. Хэрвээ А хотоос автобус, суудлын тэргүүд зэрэг гарсан бол 3 цагийн дараа тэдгээрийн хоорондын зай 90 км болох байсан бол А хотоос автобус суудлын тэргээс хичнээн хугацааны өмнө гарсан бэ?

Нээгдсэн тоо: 608 Төлбөртэй

Хоорондоо 170 км зайтай А хотоос В хот руу 30 минутын интервалтай хоёр суудлын галт тэрэг гарчээ. Хоёрдугаар галт тэрэгтэй зэрэг В хотоос хурдан галт тэрэг гарч А хотоос гарсан эхний галт тэрэгтэй А хотоос 80 км -т зөрөөд 12 минутийн дараа хоёрдахь галт тэрэгтэй зөржээ. Суудлын галт тэрэгнүүд ижил хурдтай бол хурдан галт тэрэгний хурдыг ол.

Нээгдсэн тоо: 627 Бүртгүүлэх

Хоёр тамирчин тойрог замаар нэгэн зэрэг гарч 3,2 км замыг туулан барианд оржээ. Тойргийг нэг тамирчин нөгөөгөөсөө 10 секундээр хурдан тойрдог. Ялагч барианд орж байхад нөгөө нь бүтэн тойрог гүйх үлдсэн байлаа. Ялагч замыг 9 мин 20 секундэд туулсан бол тойрог замын уртыг ол. Тамирчдын хурдыг тогтмол гэж үзнэ.

Нээгдсэн тоо: 484 Төлбөртэй

Стадионы тойрог замаар хоёр тамирчин гүйнэ. Тамирчин бүрийн хурд тогтмол. Тойргийг бүтэн тойрохдоо нэг нь нөгөөгөөс 25 сек бага хугацаа зарцуулна. Тамирчид гараанаас нэг чиглэлд зэрэг гарвал 2 мин 30 секундын дараа зэрэгцэн ирнэ. Хэрвээ тамирчид гараанаас эсрэг чиглэлд зэрэг гарвал хир хугацааны дараа тэд уулзах вэ?

Нээгдсэн тоо: 714 Төлбөртэй

Гурван оронтой тооноос уг тоог тонгоруулан бичсэн тоог хасвал 297 гарна. Энэ тооны аравтын орны цифр түүний зуутын болон нэгжийн орнуудын цифрүүдийн геометрийн дундаж бол тоог ол.

Нээгдсэн тоо: 1265 Төлбөртэй

Хоёр оронтой тоог түүний цифрүүдийн үржвэрт хуваавал 3 ногдон 9 үлдэнэ. Хэрвээ тооны цифрүүдийн нийлбэрийн квадратаас энэ тооны цифрүүдийн үржвэрийг хасвал тоо өөрөө гардаг бол анхдагч хоёр оронтой тооны цифрүүдийн нийлбэрийг ол.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 562

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 698

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 831

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 760