Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 1059 Нийтийн

Зургаан оронтой тоо 2 цифрээр эхэлдэг. Хэрвээ түүнийг эхний байрлалаас сүүлийн байрлалд шилжүүлэхдээ бусад цифрүүдийн байрлалыг хадгалвал анхдагч тооноос гурав дахин их тоо үүсэх бол анхдагч тооны цифрүүдийн нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо: 1003 Төлбөртэй

Барилгын хоёр бригад хамтдаа 24 өдөрт нэг ижил 5 байшинг барьжээ. Бригадууд тусдаа ажиллавал 2-р бригад нэг байшинг 1-р бригадаас 4 өдрийн өмнө дуусгах бол бригадууд нэг байшинг хэдэн өдөрт барьдаг вэ?

Нээгдсэн тоо: 1363 Бүртгүүлэх

Нэг хайрцагт нөгөөгөөс 3 дахин их алим байжээ. Нэгдүгээр хайрцагаас 4 кг алимыг авч хоёрдугаар хайрцагт хийвэл хайрцагууд дахь алимнуудын жин тэнцэх бол хайрцагууд дахь алимны нийт жин хэд вэ?

Нээгдсэн тоо: 681 Нийтийн

Байрны засвар хийхэд 37 боодол хананы цаас хэрэгтэй. Хананы цаасны нэг уут цавуугаар 6 боодол цаасыг наадаг бол хэдэн боодол цавуу хэрэгтэй болох вэ?

Нээгдсэн тоо: 683 Нийтийн

r=1 Ом дотоод эсэргүүцэлтэй ε=130 В -ийн цахилгааны эх үүсвэрт R Ом эсэргүүцэлтэй ачаалалыг өгөх болжээ. Энэ ачаалал дахь хүчдэлийн хэмжээ томьёогоор тодорхойлогдох бол ачааллын эсэргүүцлийн хамгийн бага ямар утганд хүчдэл 120 В -оос багагүй байх вэ?

Нээгдсэн тоо: 876 Нийтийн

a натурал тоог 1 -ээр ихэсгэхэд түүний квадрат 1001 -ээр өсчээ. a тоо хэдтэй тэнцүү вэ?

Нээгдсэн тоо: 961 Нийтийн

Хоорондоо 360 км зайтай А хотоос B хот руу 72 км/цаг тогтмол хурдтай машин, B хот хүртэл 270 км зайтай C хотоос мотоциклтэй хүн зэрэг хөдөлжээ. Мотоциклтэй хүн замдаа 30 минут амарсан бөгөөд машин мотоцикл хоёр B хотод зэрэг ирсэн бол мотоциклтэй хүний хурдыг ол.

Нээгдсэн тоо: 920 Бүртгүүлэх

Саванд 117 литр ус хийхэд түүнээс 96 литр ус гаргахаас 5 минут илүү хугацаа шаардагдана. Нэг минутад саванд ус хийхээс ус гаргах нь 3 литрээр их бол саванд нэг минутад хэдэн литр хийдэг вэ?

Жич: Асуудлыг хэрхэн шийдэж байгааг шалгасан сайн сорилт тул ямарч хэлбэрийн шалгалтад орж ирэх л бодлого.

Нээгдсэн тоо: 619 Нийтийн

Туяа, Дорж хоёр ижил сорилго өгчээ. Дорж цагт сорилгын 12 харин Туяа 22 асуултыг хариулжээ. Тэд сорилгын асуултуудад нэгэн зэрэг хариулж эхлээд Дорж сорилгыг Туяагаас 75 минутын хойно дуусгасан бол сорилго хичнээн асуулттай байсан бэ?

Нээгдсэн тоо: 514 Нийтийн

Сурагч 231 эд ангийг хийхдээ яг ижил 462 эд ангийг мастер хийх хугацаанаас 11 цагаар илүү хугацааг зарцуулжээ. Сурагч цагт мастераас 4 эд ангиар дутууг хийдэг бол сурагч цагт хэдэн эд ангийг хийдэг вэ?

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 562

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 698

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 831

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 760