Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 2891 Нийтийн

99% нь ус байдаг 80 кг мөөгийг хатаахад 98% нь ус болсон бол мөөг хэдэн кг болсон бэ?

Нээгдсэн тоо: 1073 Бүртгүүлэх

Жигмэд, Тогмид 2 жимсэнд хамт явжээ. Жигмэд түүсэн жимснийхээ тэн хагасыг тэсэлгүй идчихэв. Тогмид түүсэн жимснийхээ 2/5 -ийг түүнд өгвөл тэнцүү жимстэй болцгоох бол анх Тогмид Жигмэдээс хэд дахин их жимс түүсэн бэ?

Нээгдсэн тоо: 985 Төлбөртэй

Ачаа зөөгч хөлөг A цэгээс өглөөний 9 цагт голын урсгалыг сөрөн гараад B цэгт ирээд 2 цагийн дараа буцан A цэг рүү гараад тэр өдрийнхөө 19 цаг 20 минутад A цэгт иржээ. Зөөгч хөлгийн хурд бүх хугацааны туршид тогтмол харин голын урсгалын дундаж хурдыг 3 км/цаг гэж үзвэл онгоц хэдэн цагт B цэгт ирсэн бэ? A ба B цэгийн хоорондын зай 60 км.

Нээгдсэн тоо: 621 Төлбөртэй

Хоорондоо 40 км -ийн зайтай A, B хотуудаас явган ба дугуйтай зорчигчид бие биенээ угталцан нэгэн зэрэг хөдлөөд гарснаасаа хойш 2 цагийн дараа уулзжээ. Дараа нь тэд аян замаа үргэлжлүүлэн дугуйтай зорчигч A хотод явган зорчигч B хотод очсноос 7,5 цагийн өмнө очсон бол явган зорчигч ба дугуйчны хурдыг ол. Аялагчид замын туршид тогтмол хурдтай явсан гэж үзнэ.

Нээгдсэн тоо: 1201 Бүртгүүлэх

A, B зогсоол хоорондоо 103 км зайтай. A гаас B руу галт тэрэг гараад хэсэг зам туулаад саатсан тул B зогсоол хүртэлх үлдсэн зайг өмнөхөөсөө 4 км/цаг илүү хурдтайгаар туулжээ. B зогсоол хүртэлх үлдсэн зай саатах хүртлээ явсан замаас 23 км -ээр их бөгөөд саатлаас хойшхи замыг туулахдаа саатах хүртлээ туулсан замыг туулснаас 15 минутаар их хугацаа зарцуулсан бол галт тэрэгний анхны хурдыг ол.

Нээгдсэн тоо: 806 Төлбөртэй

Эхний жуулчин дугуйгаар 16 км/цаг хурдтайгаар 1,5 цаг явсны дараа 1,5 цаг амраад замаа өмнөх хурдтайгаар үргэлжлүүлэн явжээ. Эхний жуулчин замд гарснаас хойш 4 цагийн дараа хоёрдугаар жуулчин мотоциклээр 56 км/цаг хурдтайгаар  түүний араас гарсан бол хоёрдугаар жуулчин эхний жуулчинг гүйцэх хүртэл тэд хичнээн замыг туулах вэ?

Жич: Хөдөлгөөний бодлогууд амьдралд ойр агуулгатай, хөнгөн байдаг тул хүүхдийг математикийг сонирхох, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд маш сайн нөлөөлдөг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ хамтаар бодон үлгэрлэх сайхан боломж.

Нээгдсэн тоо: 902 Нийтийн

Хоорондоо 30 км зайтай хоёр хотоос бие биеэ угтан хоёр явган аялагч явжээ. Хэрвээ нэгдүгээр аялагч хоёрдахь аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд хоёрдахь аялагч гарснаас хойш 2,5 цагийн дараа уулзана. Хэрвээ хоёрдугаар аялагч нэгдүгээр аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд нэгдүгээр аялагч гарснаас хойш 3 цагийн дараа уулзах бол аялагчдын хурдыг ол.

Жич: Эхлээд өөрөө оролдоод үзээрэй. Хүүхдээдээр бодуулаарай. Чадахгүй байвал уурлах хэрэггүй дээ. Хүүхдийнхээ сурлагад бага боловч анхаарахын тулд та өөрөө бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол нөгөө "Тэгшхэн бич, тэгшхэн бич" гэдэг онигоо л гэсэн үг.    

Нээгдсэн тоо: 1573 Нийтийн

Гэрлийн хурд 3·108 м/с байдаг. Нарнаас 228 сая км зайд оршдог Ангараг гарагт нарны гэрэл хүрэхэд ямар хугацаа зарцуулагдах вэ?

Нээгдсэн тоо: 884 Нийтийн

Сургуулийн үлгэрийн номын 25% -ийг уншив. Нэмж 6 хуудас уншихад 37,5% уншигдсан байв. Ном хэдэн хуудастай вэ?

Нээгдсэн тоо: 1314 Төлбөртэй

14 км -ийн урттай тойрог замын нэг цэг дээрээс ижил чиглэлд нэгэн зэрэг хоёр машин хөдөлжээ. 1 - р машины хурд 80 км/цаг байсан бөгөөд хөдөлснөөс хойш 40 минутын дараа 1 -р машин нөгөө машинаа бүтэн тойргоор түрүүлсэн бол 2 -р машины хурдыг ол. Хариуг км/цаг -аар илэрхийлнэ.

Төгсөх ангийханд. Бодлогыг бодож чадмааргүй санагдаж байвал математикийн хичээлээр шалгалт өгөх эсэхээ сайн бодолцоорой.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 135

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 199

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 200

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 224

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 219

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 300

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 227

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 226

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 224

 
Энэ долоо хоногт

бол

  1. байх тул
  2. байна.

Нээгдсэн тоо : 1365

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1499

 

функц өгөгдөв.

  1. функцийн x0=2 цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичвэл
  2. , x=2, x=4 ба y=0 шугамуудаар хүрээлэгдсэн дүрсийн талбай
  3. y=2x+5 шулуунд перпендикуляр ба (1;1) цэгийг дайрсан шулууны тэгшитгэл нь
  4. функц ба x+5y-12=0 шулууны огтлолцлын цэгүүдийн хоорондын зай

Нээгдсэн тоо : 1038