Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 738 Бүртгүүлэх

14 км -ийн урттай тойрог замын диаметрээр эсрэг орших хоёр цэгээс хоёр мотоциклчин нэг чиглэлд нэгэн зэрэг хөдөлжээ. Хэрвээ тэдний нэгийн хурд нөгөөгөөсөө 21 км/цаг -аар их бол хэдэн минутын дараа мотоциклчид эхний удаа зэрэгцэх вэ?

Нээгдсэн тоо: 859 Төлбөртэй

Нэг ижил дөрвөн цамц цувнаас 8% -иар хямд. Тэгвэл ийм таван цамц цувнаас хэдэн хувиар үнэтэй байх вэ?

Нээгдсэн тоо: 655 Төлбөртэй

Эцэг нь гурван хүүдээ хөрөнгөө дараах байдлаар хуваажээ.

  • 1-р хүү эцгийн бүх хөрөнгийн талаас 1000 доллараар багыг
  • 2-р хүү эцгийн бүх хөрөнгийн гуравны нэгээс 800 доллараар багыг
  • 3-р хүү эцгийн бүх хөрөнгийн дөрөвний нэгээс 600 доллараар багыг

тус тус авчээ. Эцгийн хөрөнгө хичнээн хэмжээтэй байсан бэ?

Нээгдсэн тоо: 1107 Нийтийн

Тоон дээр түүний хагасыг нэмсэн нийлбэрээс 20 -ыг хасахад гарах тоо анхдагч тооны 1/4 -тэй тэнцүү бол анхдагч тоог ол.

Нээгдсэн тоо: 1229 Нийтийн

Цагийн хөлс хэд байсан бэ? гэсэн асуултанд ажилтан цагийн хөлсийг 4 -өөр үржүүлээд дээр нь 70 -ыг нэмээд 50 -ыг хасвал 220 доллар үлдэнэ гэж хариулжээ. Ажилтны цагийн хөлс хэд байсан бэ?

Нээгдсэн тоо: 1265 Нийтийн

Гурлын үнэ 12% нэмэгдсэний дараа 11% хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Нээгдсэн тоо: 1575 Нийтийн

A хотоос B хот хүртэл 3 өөр замаар, B хотоос C хот хүртэл 5 өөр замаар явдаг бол A хотоос гарч, B хотоор дайраад C хотод хүрээд, буцаж B хотоор дайран A хотод ирж болох бүх замын тоог ол.

Нээгдсэн тоо: 1975 Нийтийн

Цалингийн орлогоос авах татвар 13 хувь. Ажилтан Дорж татвараа суутгуулаад 739,500 төгрөг авсан бол түүний цалингийн хэмжээг ол.

Нээгдсэн тоо: 922 Төлбөртэй

А зогсоолоос Б зогсоол хүрэхээр тогтмол хурдтай усан хөлөг хөдөлснөөс 1 цагийн дараа түүний араас эхний хөлгөөс 1 км/цаг илүү хурдтай хоёрдахь хөлөг хөдөлжээ. Зогсоол хоорондын зай 420 км. Хоёр хөлөг Б зогсоолд зэрэг хүрсэн бол нэгдүгээр хөлгийн хурдыг ол.

Нээгдсэн тоо: 1135 Бүртгүүлэх

Иргэн Б банкнаас 1,5 сая төгрөгийн зээл авахыг хүсжээ. Зээлээс жилдээ нэг удаа хүүгээ тооцуулсны дараа ижил хэмжээгээр төлөхөөр тохирчээ. (Сүүлийн жилд хэмжээ өөр байж болно.) Хүүний хэмжээ жилийн 10 хувь. Иргэн Б жилдээ 350 мянга төгрөгөөс илүүгүй төлбөр хийнэ гэвэл зээлийг хэдэн жилийн хугацаагаар авч болох вэ?

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 135

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 199

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 200

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 224

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 219

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 300

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 227

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 226

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 224

 
Энэ долоо хоногт

бол

  1. байх тул
  2. байна.

Нээгдсэн тоо : 1365

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1499

 

функц өгөгдөв.

  1. функцийн x0=2 цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичвэл
  2. , x=2, x=4 ба y=0 шугамуудаар хүрээлэгдсэн дүрсийн талбай
  3. y=2x+5 шулуунд перпендикуляр ба (1;1) цэгийг дайрсан шулууны тэгшитгэл нь
  4. функц ба x+5y-12=0 шулууны огтлолцлын цэгүүдийн хоорондын зай

Нээгдсэн тоо : 1038