Тэгшитгэл зохиож бодох бодлогууд ( 102 )

Ерөнхий, анги дэвших, явцын шалгалтуудад ийм төрлийн бодлого орж ирэх нь бараг л хууль. Энд маш өргөн хүрээтэй бидний амьдралд өдөр бүр тохиолдох бодлогууд багтдаг тул ийм төрлийн бодлогуудыг заавал бодож сурах хэрэгтэй. Хурд, хольц, хувь хөнгөлөлт, урсгалын бодлогууд бараг бүхий л шалгалт, шүүлэг, сорилгод багтсан байдаг.

Нээгдсэн тоо: 1887 Төлбөртэй

A ба B хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр машин 4 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 80 км болсон байв. Хэрэв бүх замыг нэг нь 16 цагт, нөгөө нь 8 цагт туулдаг бол хоёр машины хурдны нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо: 2197 Нийтийн

Өвс хатахдаа жингийнхээ 1/5 хэсгийг алддаг. 120 т хатсан өвс бэлтгэхийн тулд хэдэн тонн өвс хадвал зохих вэ?

Нээгдсэн тоо: 1982 Бүртгүүлэх

Сурагч бие даалтаар 80 бодлого бодох ёстойгоос тэр өдөр бүр бодох ёстой бодлогоос 2 -оор илүүг бодсноор даалгаварыг төлөвлөж байсан хугацаанаас 2 өдрийн өмнө дууссан бол сурагч өдөрт хэдэн бодлого бодож байсан бэ?

Нээгдсэн тоо: 1249 Төлбөртэй

Нэг бригад 120 бүтээгдхүүн харин нөгөө нь 144 -ийг хийх ёстой байлаа. Нэгдүгээр бригад хоёрдугаар бригадаас цагт 4 бүтээгдхүүн илүү хийсэн бөгөөд нийт ажлыг хоёрдугаар бригадаас 3 цагаар бага хугацаанд хийсэн бол бригадууд цагт хэдэн бүтээгдхүүн гаргаж байсан бэ?

Нээгдсэн тоо: 1829 Нийтийн

60 тонн ачаа зөөхөөр тодорхой тооны машин захиалснаас эвдрэлийн улмаас 2 машин ачаа зөөхөөр ирээгүй тул ирсэн машин бүрт 1 тонн ачааг төлөвлөснөөс илүү ачжээ. Ачааг зөөхөөр хичнээн машин ирэх ёстой байсан бэ?

Нээгдсэн тоо: 1885 Төлбөртэй

Тракторчин 200 га талбайг хагалах ёстой байлаа. Тэр өдөр бүр төлөвлөснөөс 5 га -г илүү хагалсны дүнд нийт ажлыг хугацаанаасаа 2 өдрийн өмнө хийж дуусгасан бол тракторчин нийт талбайг хичнээн өдөрт хагалсан бэ?

Нээгдсэн тоо: 5243 Нийтийн

Хоёр ажилчин нийлээд ажиллахад даалгаврыг 20 өдөрт гүйцэтгэнэ. Даалгаварыг ажилчид тус тусдаа гүйцэтгэвэл нэг нь нөгөөгөөс 9 өдрөөр илүү хугацаа зарцуулах бол ажилчид дангаараа даалгаварыг хэдэн өдөрт биелүүлэх вэ?

Нээгдсэн тоо: 1086 Төлбөртэй

Анги 10 хүү, 20 охинтой бөгөөд "Математик" -ийн шалгалтанд авсан ангийн дундаж оноо 80 байв. Харин охидын дундаж оноог x гэвэл хөвгүүдийн авсан дундаж оноог x -ээр илэрхийлээрэй.

Нээгдсэн тоо: 1843 Нийтийн

Автобусны тасалбарын үнэ 400 төгрөг байснаа 500 төгрөг болсон бол хэдэн хувиар өссөн бэ?

Нээгдсэн тоо: 1280 Төлбөртэй

A хотоос 360 км зайтай B хот орохоор 1-р машин гараад 1 цаг болсны дараа 2-р машин түүнийг гүйцэхийн тулд 8 км/цаг илүү хурдтайгаар тэр замаар араас нь хөдөлжээ. Тэд уулзангуут 2-р машин буцаж хоёулаа A, B хотууд руу зэрэг хүрсэн бол 1-р машины хурд хэдэн км/цаг вэ?

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 78

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 126

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 113

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 224

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 267

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 273

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 326

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 313

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 398

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 440

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 620

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 902