Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 1-р хичээл

Microsoft Excel -ийг эхлэн суралцаж байгаа хүмүүст зориулсан цуврал хичээлүүдийг үзээрэй. Хичээлүүдээр программын нэн хэрэгтэй чухал хэрэгслүүдийг жишээнд дээр алхам алхамаар гүйцэтгэн хийснээр та энэхүү хүчирхэг программыг ашиглаж сурах болно. Программыг хэрхэн ачааллахаас эхлээд, хүснэгт зохиох, график үүсгэх, нэгдсэн хүснэгт /pivot table/, өгөгдлийн сан хүртэлх бүхий л ойлголтуудыг хамарсан нэг курс хичээлүүд юм. Хичээлүүдийг үзснээр та Microsoft Excel -ийн дамжаанд суун олж авах мэдлэгийг бүрэн хэмжээнд эзэмших болно. Бүх хичээлийг бүрэн судалж эзэмшсэн байхад танд Microsoft Excel -ийг ашиглахад гараад байх хүндрэл байхгүй болох бөгөөд та өөрийгөө манай хэрэглэгчдийн мэдлэгийн түвшингийн дундаас дээгүүр хэмжээнд гэж тооцож болно. За ингээд эхний хичээлдээ орьё.

Microsoft Excel -ийг ачааллах

Microsoft Excel -ийг ачааллахын тулд Start товчийг дараад Programs цэсээр орон Microsoft Office цэс дотроос Microsoft Office Excel -ийг сонгоно.

Програмыг ачааллахад хоосон хүснэгт бүхий цонх нээгдэнэ. Эхний удаад энэ хүснэгт нь Book1 гэсэн стандарт нэртэй байх бөгөөд гарчигийн мөрөнд харагдана.

Ном болон хуудасны тухай ерөнхий ойлголтууд

Book (ном эсвэл файл) - гэдэг нь өгөгдлийг хадгалан боловсруулахад ашиглагдах файл юм. Ном бүр нь хэд хэдэн хуудастай байж болдог тул нэг файлд төрөл бүрийн мэдээллүүдийг оруулан тэдгээрийн хооронд холбоос бий болгох боломжтой.

Sheets (хуудас) - нь өгөгдлийг зохион байгуулан анализ хийх үүрэгтэй. Нэгэн зэрэг олон хуудаст өгөгдөл оруулан засварлахаас гадна хуудаснуудын өгөгдлүүдийг үндсэлэн тооцоо хийх боломжтой. Хуудасны нэрүүд нь номын цонхны доод хэсэгт үе дээр байрласан байх ба хэрэгтэй хуудаст шилжихийн тулд зохих үеийг сонгоно.

Дэлгэцийн элементүүд

Гарчигийн мөр - Windows үйлдлийн системд ажилладаг програмуудын адилаар дэлгэцийн дээд хэсэгт байрлах ба энд Office товч болон хурдан хандалтын хэсэг байрлана.

Office товч нь нээх, хадгалах, хэвлэх гээд файлтай хийгдэж болох үйлдлүүдийг цэсийг агуулж байдаг бол хурдан хандалтын хэсэг нь хамгийн өргөн ашигладаг үйлдлүүдийг нэг даралтаар хийх боломжийг бүрдүүлнэ.

Цэсний мөр

Гарчигийн мөрний доор цэсний мөр байрлах ба Home, Insert, Page Layout, Formulas, Data, Review, View гэсэн командын бүлгүүдтэй. Бүлэг бүр нь ерөнхий үүрэг бүхий командуудыг нэгтгэсэн байдаг.

Хуудас дотор шилжих

Хуудасны нүд хооронд хулгана эсвэл сумтай товчнуудыг ашиглан шилжилт хийнэ. Шилжилт хийгдсэн нүд идэвхижнэ. Хуудасны дэлгэцэнд харагдахгүй хэсэгт шилжихдээ гүйлгэгч зурвасыг ашиглана. Гүйлгэгч зурвас нь цонхны баруун ба доод талд байрладаг. Цонхны агуулгыг гүйлгэн харахын тулд гүйлгэгчийг чирэх юмуу сумтай товчнуудыг ашиглана.

Өөр хуудсанд шилжих

Хэрэгтэй өгөгдөл агуулж байгаа хуудасны хаяг дээр зүүн даралт хийнэ. Хэрвээ хэрэгтэй хуудас харагдахгүй бол хуудсуудыг гүйлгэгч товчнуудыг (улаан хүрээтэй) ашиглан гарган ирээд сонголтоо хийнэ.

Файлын үйлдлүүд

Файл үүсгэх

  1. Office товчийг дараад гарч ирсэн цэснээс New командыг ажиллуулна.
  2. Шинээр хоосон файл үүсгэхийн тулд Blank and recent -ийг сонгоод Blank Workbook дээр хоёр даралт хийнэ. Эхний хоёр сонголт хийгдсэн (улаан ногоон хүрээтэй) Create товчийг дарна.

Файл нээх

  1. Office товчийг дараад гарч ирсэн цэснээс Open командыг өгөх эсвэл хурдан хандалтын хэсэгт байрлах Open (ctrl+O) товчийг дарна.
  2. Look in талбарт файл байрлаж байгаа хавтасыг сонгоод дараа нь нээх файлынхаа нэр дээр хоёр даралт хийнэ. Office товчийг дарахад сүүлд нээгдэж байсан файлуудын жагсаалт дотор нээх файлын нэр байвал түүн дээр зүүн даралт хийж болно.

Файлыг хадгалах

Файлыг анхлан хадгалах үед файлын нэр болон түүнийг хадгалах байрлалыг заан өгдөг.

Дараагийн удаа хадгалалт хийхэд файлд орсон өөрчлөлтүүд шууд шинэчлэгдэж байдаг. Файлыг хадгалахын тулд товчийг л дарахад хангалттай.

Файлыг өөр файлд хадгалах

  1. Office -> Save As гэж ороод шинээр хадгалах файлын төрлийг (жишээ нь Excel Workbook) сонгоно.
  2. Save As цонхны Save in талбарт файлыг хадгалах замыг сонгоно.
  3. File name талбарт файлын нэрийг өгнө.
  4. Save товчийг дарна.

Файлыг хаах

Office -> Close гэж орон файлыг хаана.

Өгөгдөлтэй ажиллах

Өгөгдөл оруулах

  1. Өгөгдөл оруулах нүдээ сонгоно
  2. Өгөгдөлөө оруулаад Enter товчийг дарна.

Өгөгдлийг засварлах

  1. Агуулгыг өөрчлөх хэрэгтэй нүдэнд дээр хоёр даралт хийнэ.
  2. Өгөгдөлийг өөрчилнө.
  3. Өөрчлөлтийг хадгалахдаа Enter товчийг өөрчлөлтийг хүчингүй болгох бол Esc товчийг дарна.

Өгөгдлийг арилгах

  1. Өгөгдлийг арилгах нүд эсвэл мөр баганаа сонгоно.
  2. Home -> Editing хэсгийн командыг сонгоод гарч ирэх цэсээс Clear All (Бүгд), Clear Formats (Формат), Clear Contents (Агуулга), Clear Comments (Тайлбар) тохирох командыг өгнө.

Өгөгдлийг сонгох

  1. Нэг нүдний өгөгдлийг сонгох бол хулганы заагчийг сонгох нүд дээрээ авчраад зүүн даралт хийнэ.
  2. Нүднүүдийн хэсгийг сонгох хэрэгтэй бол хэсэг эхлэх нүд дээр хулганы заагчаа авчраад хулганы зүүн товчйг дарна. /зүүн даралт/ Хулганы зүүн товчоо дарсан чигээрээ хулганы заагчийг сонгох хэсгийн баруун доод булан хүртэл шилжүүлээд хулганы зүүн товчийг чөлөөлнө. Үүнийг чирэлт гэж нэрлэнэ.
  3. Нүднүүдийн хэсгийг гараас сонгохдоо хэсгийн зүүн дээд буланд нүдний заагчийг сум ашиглан шилжүүлээд өөрөөр хэлбэл сонголт эхлэх эхний нүд дараа нь Shift товчийг дарж байгаад сумаар нүдний заагчийг хөдөлгөн хэсгийн баруун доод буланд шилжүүлээд Shift товчоо чөлөөлнө.

Сонгогдсон хэсэг өнгөөр тодрох ёстой. Үүний дараа хийгдэх командууд хэсэгт нийтэд нь үйлчлэх болно.

Өгөгдлийг хэлбэржүүлэх

  1. Нүд эсхүл нүднүүдийн хэсгээ сонгон авна
  2. Туузны Home үед дэх Font, Alignment хэсгийн командаас өгнө.

Хичээлээр үзсэн материалуудыг бататгахын тулд шинээр файл үүсгээд, хадгалах зэргээр хичээлийн материалуудыг шууд туршаад яваад байгаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2202 Төлбөртэй

Электрон хүснэгтийн нүдний өгөгдлийн харагдах хэлбэрийг хэрэглэгч бүрэн удирдах боломжтой. Нүднүүдийн өгөгдлийн харагдах хэлбэрийг өөрчлөхийг хэлбэржүүлэх (formatting) гэдэг. Хэлбэржүүлэлтийг хэрэглэснээр Excel-ийн хүснэгт нь харагдах байдал болон уншигдах талаасаа их гоё хэлбэртэй болдог.

Нүд болон хэсэгт хүрээ оруулах

Хэсгүүдийг бүлэглэх, мөр болон багануудыг зааглах зорилгоор хүрээг ашигладаг. Нүд болон хэсгийг хүрээтэй болгохдоо

  1. Нүд болон хэсгийг сонгоно
  2. Home -> Font дотор байрлах товчны зүүн байрлах доошоо сумтай товчийг дарна.   
  3. Жагсаалтаас хүрээний хэлбэрийг сонгоход товч сонгосон хүрээтэй ижил дүрстэй болон өөрчлөгдөнө.

  Нээгдсэн тоо: 5635 Төлбөртэй

Хүснэгт үүсгэх зөвлөмж хичээлд дурдсан зарчмуудаар хүснэгтийг хэрхэн зөв бэлтгэхийг жишээн дээр авч үзье.
Талх, нарийн боовны цех орлого зарлагын бүртгэлээ
дээрх байдлаар хөтөлдөг гэж үзье. Хүснэгт зөвлөмжид хир нийцэж байна вэ гэвэл тийм ч сайнгүй. Учир нь

  • B багана /орлого/ бараг л хоосон бөглөгдөнө.
  • Үлдэгдэл D багана илүүдсэн
  • Тайлбараас орлого зарлагын төрлүүдийг харгалзуулан харьцуулах боломжгүй.
  • Дүнгийн мөр хүснэгтийн гарчигийн дор байрласан

байгаа нь зөвлөмжийг зөрчсөн.

Жич: Бүртгэлээ иймэрхүү байдлаар хөтөлсөн хүмүүс их байдаг даа.

  Нээгдсэн тоо: 2614 Төлбөртэй

Ерөнхий тохиолдолд нэрийг хүснэгтийн ямар ч хэсэгт үүсгэн ашиглаж болно. Гэхдээ анхдагч нөхцлөөрөө нэр нь хуудасны (sheet) биш хүснэгтийн (book) түвшинд үүсдэг. Хүснэгт нь олон хуудастай байгаад нэг ижил (жишээ нь Dept_Total ) нэрийг өөр утгуудад ашиглах хэрэгтэй болсон бол хуудсанд нэрийг үүсгэх аргыг хэрэглэдэг. Хуудасны түвшинд нэр үүсгэхдээ

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Scope задаргаат жагсаалтаас нэрээ үүсгэх хуудсыг сонгон өгнө. ( 1 ) Жагсаалтад байгаа хуудаснуудын алинд ч нэрийг үүсгэж болох боловч хэрэглэгчид ихэнхдээ тухайн нэр өгч байгаа нүд эсвэл хэсэг байгаа хуудсыг сонгодог.
  • Ok товчийг дарна.

  Нээгдсэн тоо: 1915 Төлбөртэй

Текстийн функцуудыг ашиглан үсгийг том жижиг болгох, мөрийн уртыг олох, мөрүүдийг нэгтгэх гээд маш олон төрлийн ажиллагааг хийх боломжтой. Эдгээр функцуудыг томьёонд ашигласнаар хүснэгтийг илүү динамик универсаль болгоно.
Өөр програмаас татан оруулсан өгөгдлүүдийг боловсруулах ажиллагаанд эдгээр функцуудыг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрнэ гэдэг нь бурхшээлтэй. Иймд текстийн функцыг сайтар эзэмшсэн байх нь хэрэглэгч бүрт зайлшгүй хэрэгтэй болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 368

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 459

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 581

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 717

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249