Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 16922 Бүртгүүлэх

Хамгийн их ерөнхий хуваагч

Хэд хэдэн тооны ерөнхий хуваагч гэдэг нь эдгээр тоонуудын бүгдийнх нь хуваагч байдаг тоог хэлдэг. Жишээ нь 36, 60, 42 гэсэн тоонууд нь 2, 3, 6 гэсэн ерөнхий хуваагчтай байна. Ерөнхий хуваагчдын дотроос хамгийн их хуваагчийг хамгийн их ерөнхий хуваагч буюу / ХИЕХ / гэдэг. Тэгвэл дээрх жишээнээс 6 бол 36, 60, 42 тоонуудын / ХИЕХ / юм.

Тоонуудын / ХИЕХ / -ийг олохын тулд:

  1. Тоо тус бүрийг анхны тоон үржвэрт задлана. Жишээ нь  360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5
  2. Бүх анхны тооны зэргийн үржвэрт оруулна. Жишээ нь 360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5 =2³ · 3² · 5¹
  3. Бүх тооны үржвэрт орсон ерөнхий хуваагчийг бичнэ
  4. Үржвэрүүдээс хамгийн бага зэрэгтэй хуваагчийн зэргийг авна
  5. Гарсан хуваагчийн зэргийг бүгдийг үржүүлнэ

Нээгдсэн тоо: 7397 Нийтийн

Ямарч зохиомол тоог анхны тоон үржвэр хэлбэрээр бичиж болдог.Жишээ нь

48 = 2 · 2 · 2 · 2 · 3, 225 = 3 · 3 · 5 · 5, 1050 = 2 · 3 · 5 · 5 · 7 г.м

Бага тооны хувьд энэ задаргааг үржүүлэхийн хүснэгтийг үндэслэн амархан хийж болно. Харин том тооны хувьд доорх аргыг хэрэглэж болно. Энэ аргыг тодорхой жишээгээр тайлбарлая. 1463 - г анхны тоон үржвэрт задлая. Ингэхийн тулд анхны тооны хүснэгтийг ашиглая.

Нээгдсэн тоо: 23627 Нийтийн

Анхны ба зохиомол тоо

0 ба 1 -ээс бусад бүх бүхэл тоо дор хаяж 2 / 1 болон тухайн тоо өөрөө / хуваагчтай байдаг. Зөвхөн өөртөө болон 1 -д хуваагддаг тоог  анхны тоо гэдэг. Хоёроос олон хуваагчтай тоог зохиомол тоо гэнэ. Анхны тоон олонлог нь төгсгөлгүй. 200 хүртлэх тоон доторх анхны тооны жагсаалтыг үзүүлье

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43,
47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101,
103, 107, 109, 113, 127, 131, 137, 139, 149, 151,
157, 163, 167, 173, 179, 181, 191, 193, 197, 199.

Нээгдсэн тоо: 4922 Бүртгүүлэх

Үйлдлийн дараалал. Хаалт

Үйлдлүүдийн үр дүн нь тэдгээрийн дарааллаас хамаардаг.

Жишээ.  8 – 3 + 4 = 9

Хэрвээ эхлээд 3 дээр 4 -г нэмээд гарсан нийлбэрийг 8 аас хасвал 1 гарна. Иймд зөв үр дүн гаргахын тулд тодорхой үйлдлийн дараалал тогтоосон байх шаардлагатай. Ямар дараалалаар үйлдлийг хийхийг хаалтын тусламжтайгаар тогтоож өгдөг. Хэрвээ бичлэгт хаалт оролцоогүй тохиолдолд үйлдлүүд доорхи дарааллаар хийгдэнэ.

  1. Зэрэг дэвшүүлэх , язгуураас гаргах
  2. Үржүүлэх , хуваах
  3. Нэмэх , хасах

Нээгдсэн тоо: 22764 Нийтийн

Натурал тоо. Тоон цуваа. Бүхэл тоо.

Натурал тоо нь хүн, амьтан, шувуу, багаж зэвсэг зэрэг төрөл бүрийн зүйлсийг тоолдог болсноор маш эрт үед үүссэн. Тоонууд

1, 2, 3, 4, 5, …

зэргээр төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд тоон цуваа гэж нэрлэдэг.Натурал тоон дээр тэгийг оруулааад бүхэл тоо гэдэг

0, 1, 2, 3, 4, 5, …

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 312

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 410

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 356

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 452

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 528

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 523

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 628

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 724

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 761

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 751

 

Нээгдсэн тоо : 808

 

Задаргааны сүүлээсээ 3 дахь гишүүний бином коэффициент 45 бол задаргааны 6-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 660