Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 7053 Нийтийн

A / B хэлбэрийн илэрхийллийг алгебрын бутархай гэнэ. Энд A болон B нь тоо, нэг гишүүнт, олон гишүүнт байж болно. A-г хүртвэр, B-г хуваарь гэнэ. Арифметикийн бутархай нь алгебрын бутархайн нэг хэлбэр юм.
 
Бутархайг хураах

Нээгдсэн тоо: 8929 Төлбөртэй

Үржвэрт задлах

Олон гишүүнт бүр нь үржвэрт задардаггүй. Гэхдээ үржвэрт задлах боломжтой хэдэн тохиолдол байдаг.

  • Олон гишүүнтийн бүх гишүүд нь ижил үржигдхүүнийг агуулж байвал түүнийг хаалтны гадна гаргаж болно.
  • Олон гишүүнтийн гишүүдийг хэсэгчлэн хаалтанд аваад эндээс хаалт бүрд ерөнхий илэрхийлэл олж энэ илэрхийллийг ерөнхий үржигдхүүн байдлаар хаалтаас гаргахад хаалтанд үлдсэн хэсэг нь ерөнхий үржигдхүүн байдалд орж болно. Тэгвэл энэ илэрхийллийг хаалтаас гаргах замаар олон гишүүнтийг үржвэр болгон задална. Жишээ

  • Олон гишүүнтийг үржвэрт задлахдаа хааяа харилцан устгагдах гишүүдийг нэмэх аргыг хэрэглэнэ.Жишээ

  • Үржүүлэхийн хураангуй томьёог ашиглана.

Нээгдсэн тоо: 15429 Нийтийн

Абсалют хэмжээ /модул/

Модул гэдгийг сөрөг тооны хувьд « – » тэмдгийг « + » тэмдгээр солиход гарах эерэг тоо харин эерэг тоо болон тэгийн хувьд энэ тоо өрөө байна гэж ойлгоно. Тооны абсалют хэмжээ /модул/-ийг тэмдэглэхдээ тухайн тоог хоёр босоо зураасын дунд бичдэг.

Жишээ.
| -5 | = 5, | 7 | = 7, | 0 | = 0 г.м

Нэмэх

Ижил тэмдэгтэй хоёр тоог нэмэхдээ тэдгээрийн абсалют хэмжээг нэмээд гарсан нийлбэрт ерөнхий тэмдгийн нь тавина.

Жишээ.
( + 6 ) + ( + 5 ) = 11; ( - 6 ) + ( - 5 ) = - 11.

Өөр тэмдэгтэй хоёр тоог нэмэхдээ абсалют хэмжээ нь их тооноос абсалют хэмжээ нь бага тоог хасаад гарсан үр дүн нь абсалют хэмжээ нь их тооныхоо тэмдгийг авна.

Жишээ.
( - 6 ) + ( + 9 ) = 3; ( - 6 ) + ( + 3 ) = - 3.

Нээгдсэн тоо: 21167 Нийтийн

Бага тооноос их тоог хасахад сөрөг тоо гарна.

Жишээ. 10-15=-5

5 ын тооны өмнө байгаа «-» тэмдэг нь уг тоог сөрөг тоо болохыг илтгэнэ.
Бүхэл сөрөг тоон цуваа нь төгсгөлгүй.

-1, -2, -3, -4, -5, …

Бага бутархай тооноос их бутархай тоог хасахад сөрөг бутархай тоо гарна.

Жишээ



Нээгдсэн тоо: 47661 Бүртгүүлэх

Хувь гэдэг нь нэгийг 100 хуваасны 1 хэсэг. 1%=0.01 Хувиар бодогдох бодлогыг үндсэнд нь 3 тєрєлд хувааж болно.

1. Өгөгдсөн тооноос хувийг олох. Өгөгдсөн тоог хувиар үржүүлээд гарсан үржвэрийг 100 д хуваана.

Жишээ Банкны хадгаламжийн хүү жилийн 6%. 10000 тєгрєгийн хадгалмж жилдээ хэдэн төгрөгөөр өсөх вэ?
Бодолт 10000 · 6 : 100 =600 төгрөг

2. Өгөгдсөн тоо нь олох тоонд эзлэх хувиар тоог олох. Өгөгдсөн тоог түүний хувийн хэмжээнд хуваагаад 100 гаар үржүүлнэ.

Жишээ Ажилчин нэгдүгээр сард 300 мян.төг цалин авсан нь жилийн цалингийн 7.5% байсан бол жилийн цалин нь хэд вэ?
Бодолт 300000 : 7.5 · 100 =4000000 төгрөг

3. Хоёр тооны нэг нь нөгөөдөө эзлэх хувийг олох. Нэгдүгээр тоогоо хоёрдугаар тоондоо хуваагаад 100 гаар үржүүлнэ.

Жишээ Үйлдвэр эхний жилд 40000, дараагийн жилд 36000 машин үйлдвэрлэжээ.Эхний жилийн хэдэн хувийг дараагийн жилд хийсэн бэ?
Бодолт 36000 : 40000 · 100 =90%

Нээгдсэн тоо: 3274 Нийтийн

Аравтын бутархайг энгийн бутархай болгохдоо аравтын таслалын ардах тоог хүртвэр болгоод 10-ын n зэргийг хуваарь болгоно. n нь аравтын орны тоотой тэнцүү байна. Тэгээс ялгаатай бүхэл хэсэг нь хэвээрээ үлдэх бөгөөд тэг бүхлийг бичихгүй.

Жишээ

Энгийн бутархайг аравтын бутархай болгохдоо хүртвэрийг хуваарьт хуваана.

Нээгдсэн тоо: 3952 Бүртгүүлэх

Аравтын бутархайг үржүүлэх.

Эхлээд бутархайг аравтын таслалыг тооцохгүйгээр бүхэл тоон адилаар үржүүлнэ. Гарсан үржвэрийн аравтын орон нь үржигдхүүнүүдийн аравтын орнуудын нийлбэртэй тэнцүү байна.

Санамж: Үржвэрийн аравтын таслалыг тавихаас өмнө сүүлийн тэгийг устгаж болохгүй.

Жишээ.

Үржигдхүүнүүдийн аравтын орнуудын нийлбэр 3+4=7. Үржвэрийн нийт цифр 6 байгаа учраас үржвэрийн зүүн талаас нэг тэг нэмээд тэгийн өмнө аравтын таслалыг тавина. 0.0197056

Нээгдсэн тоо: 15451 Нийтийн

Аравтын бутархай нь нэгжийг арав, зуу, мянга г.м хуваасны үр дүнд гарах хэсэг юм. Энэ бутархай нь бүхэл тооны бичлэгийн систем дээр үндэслэгдсэн тул тооцоолоход маш тохиромжтой. Иймээс аравтын бутархайн үйлдлүүд нь бүхэл тоон үйлдлүүдтэй бараг адилхан. Аравтын бутархайн бичлэгт хуваарийг бичих шаардлагагүй. Энэ нь тухайн тооны байрлалаар тодорхойлогдож байдаг. Бичлэг нь эхлээд тооны бүхэл хэсэг, дараа нь аравтын таслал тэгээд бутархай хэсэг. Аравтын таслалын дараагийн эхний тоо аравтын, хоёр дахь тоо нь зуутын, гурав дахь тоо нь мянгатын г.м заана. Аравтын таслалын дараа байрлах тоонуудыг аравтын орнууд гэнэ. Жишээ

Нээгдсэн тоо: 5621 Бүртгүүлэх

Бутархайг өргөтгөх.

Бутархайн хүртвар ба хуваарийг 0 -ээс ялгаатай тоогоор үржүүлбэл бутархайн утга өөрчлөгдөхгүй. Энэ хувиргалтыг бутархайг өргөтгөх гэнэ. Жишээ нь



Бутархайг хураах.

Бутархайн хүртвар ба хуваарийг 0 -ээс ялгаатай тоонд хуваалбал бутархай өөрчлөгдөхгүй. Энэ үйлдлийг бутархайг хураах гэнэ. Жишээ нь

Нээгдсэн тоо: 19590 Нийтийн

Нэгийн хэсэг эсвэл түүний хэд хэдэн хэсгийг энгийн бутархай гэдэг. Нэгийг ижилхэн хэсэгт хувааж байгаа тоог хуваар гэнэ. Хуваагдсан хэсгүүдээс авсан тоог хүртвэр гэнэ. Бутархайг дараах байдлаар бичнэ.

Хэрвээ хүртвэр нь хуваариасаа бага байвал бутархай 1 ээс бага бөгөөд бутархайг зөв бутархай гэдэг. Хэрвээ хүртвэр хуваартайгаа тэнцүү бол бутархай 1 тэй тэнцүү харин хүртвэр нь хуваариасаа их бол бутархай 1 ээс их байна. Ийм бутархайг засагдах бутархай гэдэг. Хүртвэр нь хуваарьтай үлдэгдэлгүй хуваагдаж байвал энэ бутархай ноогдвортой нь тэнцүү байна. 63/7=9.
Үлдэгдэлтэй хуваагдаж байвал засагдах бутархайг холимог тоогоор илэрхийлнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 150

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 218

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 184

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 301

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 330

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 338

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 414

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 412

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 490

 
Энэ долоо хоногт

Тэгш өнцөгт параллелепипедын диагнал түүний 3 ба 4 хэмжээтэй талстад 60 градусын өнцгөөр налсан бол диагоналын урт хэд вэ?

Нээгдсэн тоо : 1287

 

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 2937

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 209