Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 4981 Бүртгүүлэх

Энэ хэсэгт бид хавтгай дүрсийн талбайг олоход өргөн хэрэглэдэг томьёонуудыг авч үзнэ.
Квадрат /Зур. 58/ a - тал , d - диагнал.

Тэгш өнцөгт /Зур. 59/ a, b - талууд.

Нээгдсэн тоо: 10078 Төлбөртэй

Зөв олон өнцөгт

Өнцгүүд нь тойрог дээр байрлах олон өнцөгтийг тойрогт багтсан /Зур. 54/, талууд нь тойргийн шүргэгч болж байгаа олон өнцөгтийг тойрог багтаасан /Зур. 55/ гэж нэрлэдэг.

Олон өнцөгтийн орой дээгүүр дайрч өнгөрч байгаа тойргийг багтаасан тойрог /Зур. 54/, олон өнцөгтийн талууд нь шүргэгч болж байгаа тойргийг багтсан тойрог /Зур. 55/ гэж бас нэрлэдэг.

Нээгдсэн тоо: 3814 Төлбөртэй

Цэг

Цэгүүдийн геометр байрлал. – энэ нь өгөгдсөн тодорхой нөхцлийг хангах бүх цэгийн олонлог.

Жишээ 1
Дурын хэрчмийн дундажид буулгасан перпендикуляр нь энэ хэрчмийн төгсгөлүүдээс ижил зайд орших цэгүүдийн геометр байрлал / бүх цэгийн олонлог / юм. PO  AB ба  AO = OB гэе

Тэгвэл дундажийн перпендикуляр дээрх дурын P цэг нь AB хэрчмийн төгсгөлүүд A , B ээс d тэй тэнцүү ижил зайд байна.

Нээгдсэн тоо: 2366 Бүртгүүлэх

Хавтгай дүрсийн бүх хэмжээг нэг ижил тоо / ихэсгэх эсвэл багасгах / дахин өөрчлөхөд гарсан дүрс анхны дүрс хоёрыг төстэй гэнэ. Хоёр төстэй дүрсийн хувьд тэдгээрийн харгалзах өнцгүүд тэнцүү. Нэг дүрс дээрх A, B, C, D цэгүүд нь нөгөө дүрс дээрх a, b, c, d цэгүүдтэй харгалзаж байвал гэх мэт байна.
ABCDEF ба abcdef хоёр олон өнцөгт  /Зур. 37/ төстэй бол, тэдгээрийн өнцгүүд тэнцүү , харин талууд нь порпорционал байна.

Нээгдсэн тоо: 5973 Төлбөртэй

Паралелграм ба трапец

Эсрэг талууд нь хос хосоороо паралел байдаг дөрвөн өнцөгтийг паралелграм гэнэ. /Зур. 32/

Паралелграмын эсрэг байрлах дурын хоёр талыг сууриуд гэх бөгөөд тэдгээрийн хоорондох зайг өндөр гэдэг. / BE, Зур. 32/

Нээгдсэн тоо: 8760 Төлбөртэй

Гурван талтай / эсвэл гурван өнцөгтэй / олон өнцөгтийг гурвалжин гэнэ. Гурвалжингийн талуудыг голдуу жижиг үсгээр , талын эсрэг орших оройг том үсгээр тэмдэглэдэг.

Гурвалжингийн бүх гурван өнцөг нь /Зур. 20/ хурц байвал хурц өнцөгт , аль нэг өнцөг нь /Зур. 21/ тэгш байвал тэгш өнцөгт гурвалжин гэж нэрлэнэ. Тэгш өнцөгт гурвалжны тэгш өнцгийг үүсгэж байгаа a, b талуудыг катетууд, харин тэгш өнцгийн эсрэг орших талыг гипотенуз гэдэг. Гурвалжингийн аль нэг өнцөг нь /Зур. 22/ мохоо байвал мохоо өнцөгт гурвалжин гэнэ.

Нээгдсэн тоо: 23492 Нийтийн

Хэрчмүүдээр бүрэн хаагдсан хавтгай дүрсийг олон өнцөгт гэнэ. Өнцгийн тооноосоо хамааран олон өнцөгт нь гурвалжин, дөрвөлжин, таван өнцөгт, зургаан өнцөгт гэх мэтээр байж болно. /Зур. 17/ дээр ABCDEF гэсэн зургаан өнцөгтийг үзүүлсэн байна. A, B, C, D, E, F цэгүүдийг олон өнцөгтийн орой гэнэ.

Нээгдсэн тоо: 3900 Нийтийн

Хавгайн геометрт ихэнхдээ ашиглагддаг аксиомуудыг авч үзье

  1. Харьяаллын аксиом. Хавтгай дээрх дурын хоёр цэгийг дайруулж цорын ганц  шулуун татна.
  2. Дарааллын аксиом. Шулуун дээрх гурван цэгээс хоёр цэгийнхээ дунд орших нэг цэг олдоно.
  3. Хэрчим өнцөгийн тэнцлийн аксиом. Хэрвээ хоёр өнцөг юмуу хэрчим гуравдагч өнцөг юмуу хэрчимтэй тэнцүү бол тэдгээр нь өөр хоорондоо тэнцүү байна.
  4. Паралель шулууны аксиом. Шулууны гадна орших дурын нэг цэгийг дайруулан уг шулуунтай паралель цорын ганц шулуун татаж болно.
  5. Үргэлжлэлийн аксиом. / Архимедын аксиом /  AB ба CD дурын хоёр хэрчмийн хувьд гэсэн төгсгөлөг цэгийн багц байна. Тэгвэл AB хэрчим дээр байгаа хэрчмүүд нь CD дээрх хэрчмүүдтэй тэнцүү бөгөөд A ба хооронд B цэг оршино.

Нээгдсэн тоо: 18194 Нийтийн

Нэг хавтгай дээр орших хоорондоо огтлолцодгүй /Зур. 11/ AB ба CD шулуунуудыг паралель шулуун гэдэг бөгөөд AB || CD гэж тэмдэглэнэ. Паралель шугамын нэг дээр байрлах цэг нөгөө шугаман дээр байрлах цэгээс ижил зайд байна. Паралель шугамын хоорондох өнцөгийг тэг гэж үздэг. Нэг чигт чиглэсэн хоёр паралель цацрагийн хоорондох өнцөг тэгтэй , эсрэг чиглэлтэй тохиолдолд тэнцүү. KM шулуунтай перпендикуляр AB, CD, EF /Зур. 12/  шулуунууд нь өөр хоорондоо паралель байна. Паралель хоёр шулуунтай перпендикуляр шулууны урт нь паралель шулуунуудын хоорондын зай болно.

Нээгдсэн тоо: 4438 Бүртгүүлэх

O гэсэн нэг цэгээс / өнцгийн орой / гарсан OA , OB хоёр цацрагаас / өнцгийн талууд / үүссэн геометрийн дүрсийг өнцөг гэнэ. /Зур. 1/

Өнгийг тэмдэг ба өнцгийн орой, төгсгөлүүдийг заасан 3 үсгээр гэж тэмдэглэнэ. Ингэхдээ оройг илэрхийлэх үсгийг дунд нь бичнэ. Өнцгийг OA цацраг O оройг тойрон OB цацрагтай давхцах хүртэл эргэлтээр хэмжинэ. Радиан ба градус гэсэн хоёр нэгжийг өнцгийн хэмжээнд голлон ашигладаг.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 141

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 203

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 202

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 226

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 224

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 303

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 232

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 229

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 227

 
Энэ долоо хоногт

бол

  1. байх тул
  2. байна.

Нээгдсэн тоо : 1370

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1506

 

функц өгөгдөв.

  1. функцийн x0=2 цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичвэл
  2. , x=2, x=4 ба y=0 шугамуудаар хүрээлэгдсэн дүрсийн талбай
  3. y=2x+5 шулуунд перпендикуляр ба (1;1) цэгийг дайрсан шулууны тэгшитгэл нь
  4. функц ба x+5y-12=0 шулууны огтлолцлын цэгүүдийн хоорондын зай

Нээгдсэн тоо : 1045