Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2497 Төлбөртэй

Порпорционал хэмжээнүүд.

Хэрвээ x ба y хувьсагчид шууд порпорционал бол тэдгээрийн хоорондын функционал хамаарал нь

y=kx

томьёогоор илэрхийлэгдэнэ. Энд k - тогтмол хэмжээ. / порпорционалын коэффициент / Шууд порпорционал хамаарлын график нь координатын эхийг дайрсан , X тэнхлэгтэй тангенс нь k тай тэнцүү өнцөг үүсгэсэн шулуун байна. / Зур. 8 / Иймээс порпорционалын коэффициентыг бас өнцгийн коэффициент гэж нэрлэдэг. / Зур. 8 / д k=1/3, k=1, k=-3 гурван графикийг үзүүлсэн байна.

Нээгдсэн тоо: 6164 Бүртгүүлэх

Урвуу функц

Хэрвээ аргумент ба функцийн үүргийг соливол y ээс хамаарсан x функц болно. Энэ тохиолдолд урвуу функц гэсэн ойлголт гарч ирнэ.
гэсэн функц байсан гэе. Энд u нь аргумент, v нь функц. Хэрвээ эдгээрийн үүргийг соливол v ээс хамаарсан u функц гарна.
Одоо дээрх хоёр функцийн аргументийн нь x, функцийн нь y гэвэл гэсэн нэг нь нөгөөдөө урвуу хоёр функц гарна.

Нээгдсэн тоо: 11128 Төлбөртэй

Тодорхойлогдох муж ба функцын утгын муж.

Элементар математикт функцыг зөвхөн бодит тоон R олонлогт авч үздэг. Энэ нь функцыг тодорхойлогдох аргументууд нь зөвхөн бодит утгуудыг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл функц нь зөвхөн бодит утгатай. y=f(x) функц нь тодорхойлогдох аргумент x ийн бүх боломжит бодит утгын олонлог X ийг функцын тодорхойлогдох муж гэнэ. Функцын утга y ийн бүх бодит утгуудын олонлог Y ийг функцын утгын муж гэдэг. Эндээс функцын илүү оновчтой тодорхойлолтыг өгч болно. X олонлогийн гишүүн бүрт Y олонлогоос зөвхөн нэг гишүүн олдож байх X, Y олонлогуудын хоорондын харгалзах дүрмийг /хууль/ функц гэнэ.

Нээгдсэн тоо: 2604 Төлбөртэй

Координат.

Координат. Хоёр перпендикуляр XX’, YY’  /Зур. 1/ шулуунууд декарт координат гэж нэрлэгддэг координатын системийг үүсгэнэ. XX’, YY’  шулуунуудыг координатын тэхнлэгүүд, тэдгээрийн огтлолцлын цэгийг O координатын эхлэл гэнэ. Координатын тэнхлэг дээр дурын масштаб хэрэглэнэ.

Нээгдсэн тоо: 2452 Бүртгүүлэх

Олон функцыг /яв цав эсвэл ойролцоогоор / энгийн томьёогоор илэрхийлж болдог. Жишээлбэл, дугуйн талбай S, түүний радиусын r хоорондын хамаарал нь томьёогоор илэрхийлэгдэнэ; Хоёр хувьсагчийн функционал хамаарал хэсэгт авч үзсэн дээш шидэгдсэн биеийн хүрэх өндөр h, нийт хугацаа T  хоёрын хамаарал гэх мэт. Агаарын эсэргүүцэл, дэлхийн таталтын хүч өндрөөс хамаардаг зэргийг тооцоогүй учраас энэ нь ойролцоо томьёо юм. Функционал хамааралыг томьёогоор илэрхийлэх боломжгүй эсвэл томьёо нь тооцоо хийхэд тохиромж муутай байх тохиолдол бас байдаг. Ийм үед функцыг хүснэгт эсвэл графикаар үзүүлдэг.
Жишээ нь Усны буцлах температур T, агаарын даралт p хоёрын  функционал хамааралыг нэг томьёогоор илэрхийлж болохгүй боловч хүснэгтээр үзүүлж болно.

Нээгдсэн тоо: 2556 Төлбөртэй

Тогтмол ба хувьсагч

Математикт тогтмол ба хувьсах утгагууд гэж байдаг. Хувьсах утга нь бодлогын нөхцлөөс хамаарч өөрчлөгдөж байдаг бол тогтмол утга нь өөрчлөгддөггүй. Нэг ижил утга нь нэг бодлогод тогтмол, өөр бодлогод хувьсах байж болдог.
Жишээлбэл : Дэлхийн нэг өргөрөгт чөлөөт уналтын хурдатгал нь тогтмол байдаг боловч өргөрөгөөс хамаарч өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл хувьсдаг утга юм.
Хувьсагчдыг голдуу латин цагаан толгойн сүүлчийн x, y, z, … харин тогтмол утгуудыг эхний  a, b, c, … үсгүүдээр тэмдэглэдэг.

Нээгдсэн тоо: 2742 Нийтийн

Тригнометрийн тэнцэл бишийг бодохдоо алгебрын тэнцэл бишийн шинжүүд болон төрөл бүрийн тригнометрийн хувиргалт, томьёонуудыг ашиглана. Тригнометрийн тэнцэл бишийг бодоход нэгж тойрогийг ашиглах нь бараг гарцаагүй байдаг.

Жишээ 1
тэнцэл бишийг бод.

Бодолт
Нэгж тойргийн радиусын нэг эргэлтэд энэ тэнцэл биш нь 0 < x < π үнэн байна. Одоо синусын үе 2πn ийг нэмэх шаардлагатай. : 

Нээгдсэн тоо: 3564 Нийтийн

Тригнометрийн тэгшитгэлийн системийг бодохдоо алгебрын / солих, орлуулах, хураах г.м / аргуудаас гадна тригнометрийн томьёо болон хувиргалтын аргуудыг ашиглана.

Жишээ 1

тэгшитгэлийн системийг бод.

Нээгдсэн тоо: 1983 Төлбөртэй

Үл мэдэгдэгч нь тригнометрийн функцэд байгаа тэгшитгэлийг тригнометрийн тэгшитгэл гэнэ.

Тригнометрийн энгийн тэгшитгэлүүд

sin x=a
1 sin x=0, x=πk, k
2 sin x=1, x=π/2 + 2πk, k
3 sin x=-1, x=-π/2 + 2πk, k
4 sin x=a , |a| > 1  
5 sin x=a, |a|≤1  

Нээгдсэн тоо: 17226 Нийтийн

x=sin y харьцаагаар x -ийн өгөдсөн утгаар y -ийг, y -ийн өгөдсөн утгаар x (|x|≤1) -ийг олж болно. Иймээс синусыг өнцгийн функцээс гадна өнцгийг синусын функц мэтээр авч үзэж болно. Үүнийг y=arcsin x / arcsin – арксинус гэж уншина / гэж бичиж болно. Жишээ нь, 1/2=sin 30°  гэхийн оронд 30°=arcsin 1/2 гэж бичиж болно. Сүүлийн бичлэгийн хувьд өнцгийг голдуу радианаар π/6=arcsin 1/2 гэж бичдэг.
Синус нь x тэй тэнцүү өнцгийг arcsin x гэнэ. arccos x, arctan x, arccot x, arcsec x, arccosec x функцүүд бүгдээрээ arcsin x тэй адилхан тодорхойлогдоно. Эдгээр функцүүд нь sin x, cos x, tan x, cot x, sec x, cosec x функцүүдтэй эсрэг харьцаатай байдаг тул тригнометрийн урвуу функцүүд гэдэг.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 67

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 120

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 128

 
Энэ долоо хоногт

Арифметик прогрессын ялгавар тэгтэй тэнцүү биш. Энэхүү прогрессын 1-р гишүүнийг 2-р гишүүнээр, 2-р гишүүнийг 3-р гишүүнээр, 3-р гишүүнийг 1-р гишүүнээр үржүүлэхэд гарах тоонууд өгөгдсөн дарааллаар геометрийн прогресс үүсгэдэг бол геометр прогессын хуваарийг ол.

Нээгдсэн тоо : 1334

 

Бөмбөрцөгт багтсан зөв дөрвөн өнцөгт пирамидийн суурь нь бөмбөрцөгийн төвийг дайрч байв. Пирамидийн эзэлхүүн 18-тай тэнцүү бол бөмбөрцөгийн радиусийг ол.

Нээгдсэн тоо : 1466

 

Зөв зургаан өнцөгт пирамидийн апофем h -тэй тэнцүү бөгөөд сууртай үүсгэх хоёр талст өнцөг 600 градус бол пирамидийн бүтэн гадаргуун талбайг ол.

Нээгдсэн тоо : 40