Үндсэн курс ( 265 )

Математикийн хичээлийн бүх сэдвийг хамарсан ерөнхий курсын хичээлүүд. Та математикийн хичээлээ давтах, бодлого бодох, шалгалтанд бэлтгэхийн тулд ерөнхий ухагдхуун, үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай сайтын энэ хэсэгт математикийн хичээлтэй холбогдолтой онолын материалуудыг нийтлэж байх тул эндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг олон авна гэдэгт итгэж байна.

Танд амжилт хүсье.  

Нээгдсэн тоо: 16454 Бүртгүүлэх

Хамгийн их ерөнхий хуваагч

Хэд хэдэн тооны ерөнхий хуваагч гэдэг нь эдгээр тоонуудын бүгдийнх нь хуваагч байдаг тоог хэлдэг. Жишээ нь 36, 60, 42 гэсэн тоонууд нь 2, 3, 6 гэсэн ерөнхий хуваагчтай байна. Ерөнхий хуваагчдын дотроос хамгийн их хуваагчийг хамгийн их ерөнхий хуваагч буюу / ХИЕХ / гэдэг. Тэгвэл дээрх жишээнээс 6 бол 36, 60, 42 тоонуудын / ХИЕХ / юм.

Тоонуудын / ХИЕХ / -ийг олохын тулд:

  1. Тоо тус бүрийг анхны тоон үржвэрт задлана. Жишээ нь  360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5
  2. Бүх анхны тооны зэргийн үржвэрт оруулна. Жишээ нь 360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5 =2³ · 3² · 5¹
  3. Бүх тооны үржвэрт орсон ерөнхий хуваагчийг бичнэ
  4. Үржвэрүүдээс хамгийн бага зэрэгтэй хуваагчийн зэргийг авна
  5. Гарсан хуваагчийн зэргийг бүгдийг үржүүлнэ

Нээгдсэн тоо: 7151 Нийтийн

Ямарч зохиомол тоог анхны тоон үржвэр хэлбэрээр бичиж болдог.Жишээ нь

48 = 2 · 2 · 2 · 2 · 3, 225 = 3 · 3 · 5 · 5, 1050 = 2 · 3 · 5 · 5 · 7 г.м

Бага тооны хувьд энэ задаргааг үржүүлэхийн хүснэгтийг үндэслэн амархан хийж болно. Харин том тооны хувьд доорх аргыг хэрэглэж болно. Энэ аргыг тодорхой жишээгээр тайлбарлая. 1463 - г анхны тоон үржвэрт задлая. Ингэхийн тулд анхны тооны хүснэгтийг ашиглая.

Нээгдсэн тоо: 23177 Нийтийн

Анхны ба зохиомол тоо

0 ба 1 -ээс бусад бүх бүхэл тоо дор хаяж 2 / 1 болон тухайн тоо өөрөө / хуваагчтай байдаг. Зөвхөн өөртөө болон 1 -д хуваагддаг тоог  анхны тоо гэдэг. Хоёроос олон хуваагчтай тоог зохиомол тоо гэнэ. Анхны тоон олонлог нь төгсгөлгүй. 200 хүртлэх тоон доторх анхны тооны жагсаалтыг үзүүлье

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43,
47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101,
103, 107, 109, 113, 127, 131, 137, 139, 149, 151,
157, 163, 167, 173, 179, 181, 191, 193, 197, 199.

Нээгдсэн тоо: 4666 Бүртгүүлэх

Үйлдлийн дараалал. Хаалт

Үйлдлүүдийн үр дүн нь тэдгээрийн дарааллаас хамаардаг.

Жишээ.  8 – 3 + 4 = 9

Хэрвээ эхлээд 3 дээр 4 -г нэмээд гарсан нийлбэрийг 8 аас хасвал 1 гарна. Иймд зөв үр дүн гаргахын тулд тодорхой үйлдлийн дараалал тогтоосон байх шаардлагатай. Ямар дараалалаар үйлдлийг хийхийг хаалтын тусламжтайгаар тогтоож өгдөг. Хэрвээ бичлэгт хаалт оролцоогүй тохиолдолд үйлдлүүд доорхи дарааллаар хийгдэнэ.

  1. Зэрэг дэвшүүлэх , язгуураас гаргах
  2. Үржүүлэх , хуваах
  3. Нэмэх , хасах

Нээгдсэн тоо: 22301 Нийтийн

Натурал тоо. Тоон цуваа. Бүхэл тоо.

Натурал тоо нь хүн, амьтан, шувуу, багаж зэвсэг зэрэг төрөл бүрийн зүйлсийг тоолдог болсноор маш эрт үед үүссэн. Тоонууд

1, 2, 3, 4, 5, …

зэргээр төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд тоон цуваа гэж нэрлэдэг.Натурал тоон дээр тэгийг оруулааад бүхэл тоо гэдэг

0, 1, 2, 3, 4, 5, …

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 91

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 136

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 118

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 235

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 275

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 285

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 341

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 329

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 410

 
Энэ долоо хоногт

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 2409

 

илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 2040

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 477