A / B хэлбэрийн илэрхийллийг алгебрын бутархай гэнэ. Энд A болон B нь тоо, нэг гишүүнт, олон гишүүнт байж болно. A-г хүртвэр, B-г хуваарь гэнэ. Арифметикийн бутархай нь алгебрын бутархайн нэг хэлбэр юм.
Бутархайг хураах
Математикийн хичээлийн бүх сэдвийг хамарсан ерөнхий курсын хичээлүүд. Та математикийн хичээлээ давтах, бодлого бодох, шалгалтанд бэлтгэхийн тулд ерөнхий ухагдхуун, үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай сайтын энэ хэсэгт математикийн хичээлтэй холбогдолтой онолын материалуудыг нийтлэж байх тул эндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг олон авна гэдэгт итгэж байна.
Нээгдсэн тоо: 6797 Нийтийн
A / B хэлбэрийн илэрхийллийг алгебрын бутархай гэнэ. Энд A болон B нь тоо, нэг гишүүнт, олон гишүүнт байж болно. A-г хүртвэр, B-г хуваарь гэнэ. Арифметикийн бутархай нь алгебрын бутархайн нэг хэлбэр юм.
Бутархайг хураах
Нээгдсэн тоо: 8612 Төлбөртэй
Үржвэрт задлах
Олон гишүүнт бүр нь үржвэрт задардаггүй. Гэхдээ үржвэрт задлах боломжтой хэдэн тохиолдол байдаг.
Нээгдсэн тоо: 15147 Нийтийн
Абсалют хэмжээ /модул/
Модул гэдгийг сөрөг тооны хувьд « – » тэмдгийг « + » тэмдгээр солиход гарах эерэг тоо харин эерэг тоо болон тэгийн хувьд энэ тоо өрөө байна гэж ойлгоно. Тооны абсалют хэмжээ /модул/-ийг тэмдэглэхдээ тухайн тоог хоёр босоо зураасын дунд бичдэг.
Жишээ.
| -5 | = 5, | 7 | = 7, | 0 | = 0 г.м
Нэмэх
Ижил тэмдэгтэй хоёр тоог нэмэхдээ тэдгээрийн абсалют хэмжээг нэмээд гарсан нийлбэрт ерөнхий тэмдгийн нь тавина.
Жишээ.
( + 6 ) + ( + 5 ) = 11; ( - 6 ) + ( - 5 ) = - 11.
Өөр тэмдэгтэй хоёр тоог нэмэхдээ абсалют хэмжээ нь их тооноос абсалют хэмжээ нь бага тоог хасаад гарсан үр дүн нь абсалют хэмжээ нь их тооныхоо тэмдгийг авна.
Жишээ.
( - 6 ) + ( + 9 ) = 3; ( - 6 ) + ( + 3 ) = - 3.
Нээгдсэн тоо: 20232 Нийтийн
Бага тооноос их тоог хасахад сөрөг тоо гарна.
Жишээ. 10-15=-5
5 ын тооны өмнө байгаа «-» тэмдэг нь уг тоог сөрөг тоо болохыг илтгэнэ.
Бүхэл сөрөг тоон цуваа нь төгсгөлгүй.
-1, -2, -3, -4, -5, …
Бага бутархай тооноос их бутархай тоог хасахад сөрөг бутархай тоо гарна.
Жишээ
Нээгдсэн тоо: 45922 Бүртгүүлэх
Хувь гэдэг нь нэгийг 100 хуваасны 1 хэсэг. 1%=0.01 Хувиар бодогдох бодлогыг үндсэнд нь 3 тєрєлд хувааж болно.
1. Өгөгдсөн тооноос хувийг олох. Өгөгдсөн тоог хувиар үржүүлээд гарсан үржвэрийг 100 д хуваана.
Жишээ Банкны хадгаламжийн хүү жилийн 6%. 10000 тєгрєгийн хадгалмж жилдээ хэдэн төгрөгөөр өсөх вэ?
Бодолт 10000 · 6 : 100 =600 төгрөг
2. Өгөгдсөн тоо нь олох тоонд эзлэх хувиар тоог олох. Өгөгдсөн тоог түүний хувийн хэмжээнд хуваагаад 100 гаар үржүүлнэ.
Жишээ Ажилчин нэгдүгээр сард 300 мян.төг цалин авсан нь жилийн цалингийн 7.5% байсан бол жилийн цалин нь хэд вэ?
Бодолт 300000 : 7.5 · 100 =4000000 төгрөг
3. Хоёр тооны нэг нь нөгөөдөө эзлэх хувийг олох. Нэгдүгээр тоогоо хоёрдугаар тоондоо хуваагаад 100 гаар үржүүлнэ.
Жишээ Үйлдвэр эхний жилд 40000, дараагийн жилд 36000 машин үйлдвэрлэжээ.Эхний жилийн хэдэн хувийг дараагийн жилд хийсэн бэ?
Бодолт 36000 : 40000 · 100 =90%
Нээгдсэн тоо: 3053 Нийтийн
Аравтын бутархайг энгийн бутархай болгохдоо аравтын таслалын ардах тоог хүртвэр болгоод 10-ын n зэргийг хуваарь болгоно. n нь аравтын орны тоотой тэнцүү байна. Тэгээс ялгаатай бүхэл хэсэг нь хэвээрээ үлдэх бөгөөд тэг бүхлийг бичихгүй.
Жишээ
Энгийн бутархайг аравтын бутархай болгохдоо хүртвэрийг хуваарьт хуваана.
Нээгдсэн тоо: 3806 Бүртгүүлэх
Аравтын бутархайг үржүүлэх.
Эхлээд бутархайг аравтын таслалыг тооцохгүйгээр бүхэл тоон адилаар үржүүлнэ. Гарсан үржвэрийн аравтын орон нь үржигдхүүнүүдийн аравтын орнуудын нийлбэртэй тэнцүү байна.
Санамж: Үржвэрийн аравтын таслалыг тавихаас өмнө сүүлийн тэгийг устгаж болохгүй.
Жишээ.
Үржигдхүүнүүдийн аравтын орнуудын нийлбэр 3+4=7. Үржвэрийн нийт цифр 6 байгаа учраас үржвэрийн зүүн талаас нэг тэг нэмээд тэгийн өмнө аравтын таслалыг тавина. 0.0197056
Нээгдсэн тоо: 14937 Нийтийн
Аравтын бутархай нь нэгжийг арав, зуу, мянга г.м хуваасны үр дүнд гарах хэсэг юм. Энэ бутархай нь бүхэл тооны бичлэгийн систем дээр үндэслэгдсэн тул тооцоолоход маш тохиромжтой. Иймээс аравтын бутархайн үйлдлүүд нь бүхэл тоон үйлдлүүдтэй бараг адилхан. Аравтын бутархайн бичлэгт хуваарийг бичих шаардлагагүй. Энэ нь тухайн тооны байрлалаар тодорхойлогдож байдаг. Бичлэг нь эхлээд тооны бүхэл хэсэг, дараа нь аравтын таслал тэгээд бутархай хэсэг. Аравтын таслалын дараагийн эхний тоо аравтын, хоёр дахь тоо нь зуутын, гурав дахь тоо нь мянгатын г.м заана. Аравтын таслалын дараа байрлах тоонуудыг аравтын орнууд гэнэ. Жишээ
Нээгдсэн тоо: 5327 Бүртгүүлэх
Бутархайг өргөтгөх.
Бутархайн хүртвар ба хуваарийг 0 -ээс ялгаатай тоогоор үржүүлбэл бутархайн утга өөрчлөгдөхгүй. Энэ хувиргалтыг бутархайг өргөтгөх гэнэ. Жишээ нь
Бутархайг хураах.
Бутархайн хүртвар ба хуваарийг 0 -ээс ялгаатай тоонд хуваалбал бутархай өөрчлөгдөхгүй. Энэ үйлдлийг бутархайг хураах гэнэ. Жишээ нь
Нээгдсэн тоо: 19019 Нийтийн
Нэгийн хэсэг эсвэл түүний хэд хэдэн хэсгийг энгийн бутархай гэдэг. Нэгийг ижилхэн хэсэгт хувааж байгаа тоог хуваар гэнэ. Хуваагдсан хэсгүүдээс авсан тоог хүртвэр гэнэ. Бутархайг дараах байдлаар бичнэ.
Хэрвээ хүртвэр нь хуваариасаа бага байвал бутархай 1 ээс бага бөгөөд бутархайг зөв бутархай гэдэг. Хэрвээ хүртвэр хуваартайгаа тэнцүү бол бутархай 1 тэй тэнцүү харин хүртвэр нь хуваариасаа их бол бутархай 1 ээс их байна. Ийм бутархайг засагдах бутархай гэдэг. Хүртвэр нь хуваарьтай үлдэгдэлгүй хуваагдаж байвал энэ бутархай ноогдвортой нь тэнцүү байна. 63/7=9.
Үлдэгдэлтэй хуваагдаж байвал засагдах бутархайг холимог тоогоор илэрхийлнэ.