Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг. ЕБС -д орсноос төгсөх хүртлээ тооны буюу математикийн хичээлийг үздэг. Математикийн нэг ухагдхуун нөгөөгийнхөө суурь болоод явдаг тул бүр эхнээс нь буюу арифметикийг сайн ойлгосон байх шаардлагатай. Бага хүүхдүүдэд зааж байгаа тул ухагдхуунууд энгийн тул хүмүүс арифметикт нэг их анхаардаггүй нь хүүхдийн хоцрогдолын суурийг тавьдаг ч байж мэдэх тул сайтын арифметиктэй холбоотой хичээлүүдийг хүүхэдтэйгээ цуг үзэхийг зөвлөе.
Хичээлээр тоо нэмэгдүүлэх ухагдхууныг авч үзье. Тоог хэдэн нэгжээр, хэд дахин эсхүл тодорхой хувиар нэмэгдүүлж болно.