Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 465 Төлбөртэй

C# -д аргад параметрийг утгаар ба холбоосоор дамжуулах гэсэн хоёр арга байдаг.

Параметрийг утгаар дамжуулах

Параметрийг дамжуулах хамгийн энгийн арга бол утгаар нь дамжуулах юм. Энэ бол параметрийг дамжуулах ердийн арга.

void Increment(int n)
{
    n++;
    Console.WriteLine($"Increment аргад дамжуулсан параметрийн утга: {n}");
}

int number = 5;
Console.WriteLine($"Increment аргын өмнөх number хувьсагч: {number}");
Increment(number);
Console.WriteLine($"Increment аргын дараах number хувьсагч: {number}");

Консолийн гаралт

Нээгдсэн тоо: 484 Нийтийн

react компонентийн амьдралын циклийн талаар судлая. react компонентийн амьдралын цикл гэдэг нь компонентийн тодорхойлолтын тодорхой үе шатууд юм. Суурь Component класст амьдралын циклийн аргууд тодорхойлогдсон байдаг тул түүнээс удамшсан компонентуудад амьдралын цикл байдагийг сануулъя. Хичээлээр компонентийн инициализац хийгдэх үед түүнд үүсэх амьдралын суурь циклүүдийн талаар авч үзье. Амьдралын циклүүд бүгд react компонентийн инициализацийн тодорхой үеүдэд ашиглаж болох ердийн функцууд байдаг.

Нээгдсэн тоо: 347 Төлбөртэй

Арга утга эсхүл ямар нэгэн үр дүнг буцааж болно. Өмнөх хичээлүүдэд тодорхойлсон аргууд void төрлийн буюу ямар нэгэн утга буцаахгүйгээр тодорхой үйлдлүүдийг хийж байсан. Аргаас утга буцаахдаа return операторийг хэрэглэх бөгөөд операторийн араас буцаах утгыг өгдөг.

return буцаах_утга;

Жишээ нь string төрлийн утга буцаах аргыг тодорхойльё.

string GetMessage()
{
    return "Hello";
}

GetMessage аргын тодорхойлолтод string төрлийг заасан учраас арга мөр буцаах ёстой. Иймээс аргын биед return операторийг ашиглаад араас нь буцаах мөрийг заасан.

Нээгдсэн тоо: 481 Бүртгүүлэх

class түлхүүр үгээр үүсгэгддэг react компонентод байдаг бас нэгэн онцлогийг авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид App компонентийн төлвийг state обьектоор тодорхойлон ашигласан. react компонентийн төлвийг өөрөөр тодорхойлж болдогийг мэдэж байх хэрэгтэй. Javascript -ийн class түлхүүр үгээр үүсгэсэн класс байгуулагч /constructor/ гэсэн тусгай аргатай байдаг.

Нээгдсэн тоо: 308 Төлбөртэй

Аргууд хичээлд тодорхойлсон SayHello арга

void SayHello()
{
    Console.WriteLine("Hello");
}
 
SayHello(); // Hello

консолд мэдээллийг үзүүлдэг. Арга консолд нэг ижил мэдээлэл үзүүлж байгаа нь түүний сул тал. Аргаас консолд үзүүлэх мэдээллийг түүнд гаднаас дамжуулан динамикаар тодорхойлбол илүү байхаар. C# -д үүнийг параметрүүд ашиглан шийддэг.

Жич: C# хэл ОХП-ийн аргачллалыг бүрэн дэмждэг тул кодийг голдуу классууд дээр суурилан бичдэг. Класс дотор зарлагдсан функцуудийг арга /method/ гэж нэрлэдэг тул ердийн функцийг ч арга гэж нэрлээд байгаа шүү.

Нээгдсэн тоо: 318 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид react -ийг нилээд сайн судлан энгийн төслийг үүсгэн ажлуулж сурсан. Одоо react компонентуудийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах цаг болсон. Хичээлээр Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод параметр дамжуулахыг авч үзье. Үүнийг төслийн App компонент дээр харцгаая. App компонентийг index.js файлд

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

ReactDOM сангийн render аргаар DOM -д оруулан өгч байгаа.

Нээгдсэн тоо: 401 Төлбөртэй

Хувьсагчид утгыг хадгалдаг бол аргууд тодорхой үйлдлийг хийх командуудын багцыг агуулдаг. Үнэндээ арга гэдэг нь тодорхой үйлдлийг хийх нэрлэгдсэн кодийн блок.
Аргын ерөнхий иодорхойлолт

[модификатор] буцаах_утгын_төрөл аргын_нэр([параметрүүд])
{
    // аргын бие
}

байна. Модификатор, параметрүүд заавал байх албагүй.

Нээгдсэн тоо: 364 Нийтийн

react програмд css препроцессорийг /CSS preprocessor/ хэрхэн ашиглах талаар авч үзье. css препроцессор /CSS preprocessor/ гэдэг нь тусгай бичлэгийн дүрмээр бичигдсэн кодоос ердийн css кодийн генераци хийдэг програмууд юм. Sass, Less, PostCss гээд олон тооны препроцессорууд байдаг ба эдгээрийн ихэнх нь css -ийн боломжуудыг нэмэгдүүлэн кодийн удирдагыг сайжруулдаг. react-scripts -ийн 2 -оос дээшхи хувилбарт css препроцессорийг оруулан ирэх ажиллагааг амархан болгон өгсөн. react програмд css препроцессорийг ашиглахын тулд эхлээд препроцессорийг суулгах хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 395 Бүртгүүлэх

Хувьсагч, нөхцөлт бүтэц, цикл, массив ойлголтуудтай танилцсан тул жижиг хэмжээний програмийг зохиох боломжтой болсон. Иймээс массивуудтай ажиллах хэдэн бодлогыг авч үзье.

Санамж. Програмчлалын хэлийг сурахад дадлага чухал үүрэгтэй. Жижиг гэлтгүй асуудлуудыг өөрөө шийдэхээс л дадлагажин код бичиж сурдаг. Эхлэн суралцагсад асуудлыг бэлэн сангууд ашиглан шийдэх гэдэг нь цаашид асуудал үүсгэх үндэс болдог. Хичээлийн жишээнүүдийг бэлэн сан ашиглан маш хурдан шийдэж болох ч чухам ямар ажиллагаануудыг хийсэнг мэдэлгүй өнгөрнө. Өөрөөр хэлбэл кодийн алгоритмийг ойлголгүй ажиллагааг шийднэ гэсэн үг. Ийм аргаар бүх асуудлыг шийдэх боломжгүй гэдэг нь тодорхой. Ер код бичих суурь бол асуудлыг шийдэх алгоритмыг зохиож сурах. Үүнд суралцахгүйгээр код бичиж сурахгүй гэдгийг сануулъя.

Нээгдсэн тоо: 281 Төлбөртэй

Таны програм хөгжихийн хирээр компонентуудын тоо нэмэгдэнэ. Хэрвээ компонент бүр өөрийн хэвжүүлэлтийг css өргөтгөлтэй тусдаа файлуудад хадгалан ашиглаж байвал зарим хэвүүдийн нэр давхцан хэвүүд өөрчлөгдөх магадлал бий. Учир нь css өргөтгөлтэй файлууд бусад компонентуудад нээлттэй байдаг. Үүнийг шалгах зорилгоор Car компонентийн Car.css файлд

.btn {
  color: yellowgreen;
}

хэвийг нэмэн тодорхойлоод хэвийн классийг App компонентийн Toogle car товчинд

        <button className='btn' onClick={this.toogleCarsHandler}>Toogle car</button>

тавин өгөөд хуудсаа нээвэл

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 140

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 204

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 170

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 293

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 322

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 328

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 401

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 402

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 475

 
Энэ долоо хоногт

KLM суурьтай, KL=1, KK1=d талтай KLL1K1 тэгш өнцөгт хажуу бүхий KLMK1L1M1 призм өгөгджээ. KL_|_KM, LMM1 , KMM1 хавтгайнуудын хоорондын өнцөг 60°, бол утганд призмд түүний бүх талыг шүргэх шаарыг багтааж болно.

Нээгдсэн тоо : 1814

 

тоонд хуваахад гарах тооны аравтын бичлэгт "0" цифр хэдэн удаа орох вэ?

Нээгдсэн тоо : 1515

 

Нээгдсэн тоо : 1496