Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1141 Төлбөртэй

Олон урсгалыг үүсгэн удирдах хичээлээр бид Invoke аргаар удирдлагыг нэмэлт урсгалаас үндсэн урсгалд хэрхэн шилжүүлэх талаар авч үзсэн. Invoke арга удирдлагыг нэмэлт урсгалаас үндсэн урсгалд шилжүүлэх цорын ганц зам биш. .NETSynchronizationContext гэдэг класс бий. Энэ класс нэг эсхүл олон урсгалыг барин тэдгээрийн хооронд удирдлагыг дамжуулах ажиллагааг хийдэг. Ерөнхийдөө Invoke арга хийдэгтэй ижил. Эндээс Invoke аргаар шийдэж болж байхад бас нэгэн класс байх ямар хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 1835 Төлбөртэй

Олон урсгал ямар хэрэгтэй вэ? хичээлд програмчлалын C# хэл дээрх програмд Multithreading буюу олон урсгалыг үүсгэн удирдах шаардлага хэрхэн үүсдэг тохиолдолыг дэлгэрэнгүй үзсэн. Олон урсгалыг үүсгэн удирдах ажиллагааг программд яаж хэрэгжүүлэхийг судлахын өмнө урсгал буюу thread -ийг үүсгэх ажиллагааг дараах схемээс харцгаая. Урсгал буюу thread -ийг үүсгэхдээ Thread классыг ашигладаг. Классын байгуулагч арга шинээр үүсэх урсгал эхлэхэд ажиллах аргыг заах делегат төрлийн нэг параметрийг авдаг.

Нээгдсэн тоо: 1446 Нийтийн

C# хэлний олон урсгал буюу Multithreading ухагдхууны талаар аьч үзье. Сэдэв өргөн хүрээтэй, нарийн, хүндэвтэр учраас нилээд хэдэн хичээлийг хамран судлах болно. Multithreading ухагдхууныг практик ажилд ихээр тохиолддог энгийн жишээнээс эхлэн авч үзье. Бидэнд удаан хугацаанд биелэгдэх ажиллагааг эхлүүлээд түүний явцыг хянах хэрэгтэй боллоо гэе.

Нээгдсэн тоо: 2110 Төлбөртэй

Өгөгдлйн сангаас ID нь 1 тэй тэнцүү харилцагчийн нэрийг өөрчлөх код

    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            var context = new TestDbContext();

            var customer = context.Customers.Single(c => c.CustomerId == 1);
            customer.CustomerName = "А.Ягаан";

            context.SaveChanges();

            Console.ReadLine();
        }
    }

гэж бичигдэнэ. Програмыг ажлуулаад өгөгдлийн сангийн t_customer хүснэгтийг нээн харвал өгөгдөлд өөрчлөлт орсон байгаа. Энд бас нэгэн анхаарах зүйл бий.

Нээгдсэн тоо: 1143 Төлбөртэй

Entity Framework технологийн тухай ээлжит хичээлийг нийтэллээ. Хичээлээр чиглүүлэгч шинжүүд гэж юу болох тэдгээртэй хэрхэн ажиллахыг авч үзье. Entity Framework манай өгөгдлийн сангийн хэрэглэгчдийн Customer хүснэгтэд

namespace DbDemo
{
    using System;
    using System.Collections.Generic;
    
    public partial class Customer
    {
        public Customer()
        {
            this.Orders = new HashSet<Order>();
        }
    
        public int CustomerId { get; set; }
        public string CustomerName { get; set; }
    
        public virtual ICollection<Order> Orders { get; set; }
    }
}

кодыг үүсгэсэн байгаа.

Нээгдсэн тоо: 1073 Төлбөртэй

Өгөгдлийн сантай ажиллах явцад түүнд төрөл бүрийн хүсэлтүүд өгөн өгөгдөл боловсруулах шаардлага тогтмол гардаг. Энэ хичээлд өгөгдлийн сангийн хүсэлтийг үүсгэх талаар авч үзэх болно. Өгөгдлийн сангийн хүсэлтүүд маш олон төрлүүд байдаг болохоор бүгдийг авч үзэх боломжгүй. Гэхдээ ерөнхий аргачлалыг ойлгосон байхад та ямарч хүсэлтийг үүсгэн ашиглах боломжтой.

Нээгдсэн тоо: 1224 Бүртгүүлэх

Entity Framework сэдвийн хүрээнд нийтлэгдэж буй энэхүү хичээлд бид Linq технологид хүсэлтийг sql төрлийн бичлэгтэй төстэй байдлаар бичин ашиглах боломжийн тухай үзнэ. Өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан програмын кодын харилцагчдын мэдээллийг авах GetCustomersEF() аргыг доорх байдлаар өөрчлөн өгье.

Нээгдсэн тоо: 1041 Төлбөртэй

Entity Framework -ийн талаарх өмнөх хичээлүүдэд бид MSSQL серверт энгийн өгөгдлийн сан үүсгээд түүнд ADO NET -ээр хандах стандарт арга болон EF технологийг ашиглан хандахыг үзсэн. Entity Framework -ийг ашиглан өгөгдлийн санд хандах код нь стандарт аргаас хамаагүй бага бөгөөд уншин ойлгоход амархан байсныг харсан. Одоо програмын кодоос EF технологиор өгөгдлийн санд хандаж болох аргуудын талаар авч үзье.

Нээгдсэн тоо: 2329 Төлбөртэй

Entity Framework -ийн талаарх өмнөх хоёр хичээлд бид технологийн талаарх ойлголт, өгөгдлийн санд уламжлалт аргачлалаар хандах програмын кодыг хийсэн. Энэ хичээлд өмнөх хичээлийн жишээг Entity Framework -ийг ашиглан хэрхэн хийхийг авч үзэцгээе. Таны ашиглаж байгаа .NET фреймворкийн хувилбарт Entity Framework -ийн арай өмнөх хувилбар байж болох талтай. Иймээс Entity Framework -ийн сүүлийн хувилбарыг Nuget механизмаар татан суулгаарай. Nuget бол төрөл бүрийн шинэчлэлүүдийн классын санг автоматаар татан суулгах систем юм.

Нээгдсэн тоо: 2173 Нийтийн

Өмнөх хичээлд бид өгөгдлийн сантай ажиллах Entity Framework технологи гэж юу болох, өгөгдлийн сантай ажиллахад шаардлагатай хэрэгслүүд, тэдгээрийг хэрхэн суулгахыг үзээд өгөгдлийн сан үүсгэн түүнд хандах жижигхэн програмыг зохиосон. Энэ хичээлээр өмнөх хичээлд бичсэн програмын код хэрхэн ажиллаж байгааг үргэлжлүүлэн судлах болно. Програмын кодыг сануулбал

using DbDemo.Properties;
using System;
using System.Data;
using System.Data.SqlClient;

namespace DbDemo
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            using (IDbConnection connection = new SqlConnection(Settings.Default.DbConnect))
            {
                IDbCommand command = new SqlCommand("SELECT * FROM t_customers");
                command.Connection = connection;
                connection.Open();
                IDataReader reader = command.ExecuteReader();
                while (reader.Read())
                {
                    Console.WriteLine("Id: {0}\t Нэр: {1}", reader.GetInt32(0),
                        reader.GetString(1));
                }
            }
            Console.ReadLine();
        }
    }
}

гэж байгаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 61

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 99

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 90

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 209

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 250

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 258

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 303

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 289

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 375

 
Энэ долоо хоногт

Цилиндрийн радиус 5 см ба түүний өндөр 8 см бол түүний квадрат хэлбэртэй огтлол тэнхлэгээс ямар зайд хийгдэх вэ?

Нээгдсэн тоо : 1621

 

Эцэг нь гурван хүүдээ хөрөнгөө дараах байдлаар хуваажээ.

  • 1-р хүү эцгийн бүх хөрөнгийн талаас 1000 доллараар багыг
  • 2-р хүү эцгийн бүх хөрөнгийн гуравны нэгээс 800 доллараар багыг
  • 3-р хүү эцгийн бүх хөрөнгийн дөрөвний нэгээс 600 доллараар багыг

тус тус авчээ. Эцгийн хөрөнгө хичнээн хэмжээтэй байсан бэ?

Нээгдсэн тоо : 681

 

Кубын гадаргуун талбай 18 бол түүний диагоналийг ол.

Нээгдсэн тоо : 571