Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1454 Бүртгүүлэх

Хичээлээр Vuejs -ийг ашиглан энгийн програмыг зохиоё. Үүний тулд Vuejs -ийн албан ёсны сайтад хандан GET STARTED цэсээр ороод хуудасны зүүн талын цэсээс Installation цэсийг сонговол

Vuejs -ийг суулгах аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан хуудас нээгдэнэ. Vuejs бага хэмжээтэй энгийн фреймворк учраас түүнтэй ажиллахын тулд олон тооны тохиргоонууд хийн ажиллах орчинг бүрдүүлээд байх хэрэггүй кодод javascript санг оруулдагийн адилаар нэг script тэг ашиглан Vuejs -ийг оруулаад түүнийг ашиглах боломжтой. Vuejs -ийг ашиглах хамгийн энгийн ойлгомжтой арга бол CDN -ээс санг script тэгээр коддоо оруулан ирэх юм. Бид фреймворкийн ажиллагааг судлах гэж байгаа тул <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script> мөрийг хуулан аваад дурын текст засварлагчийг нээгээд index.html файлыг доорх агуулгатайгаар

үүсгэн өгье.

Нээгдсэн тоо: 2444 Нийтийн

Сүүлийн жилүүдэд сайт боловсруулах ажиллагаанд раектив буюу дэвшилтэд Angular, React гэх мэтийн javascript сангууд маш хүчтэй түрэн орж ирэх болсон. Үүний нэг бол Vue фреймворк бөгөөд сайтад энэхүү дэвшилтэд технологи ямар боломжтой, бусдаас ямар давуу талуудтай, ямар зориулалттай болохыг цуврал хичээлүүдээр толилуулна. Эхлээд Javscript фреймворкууд яагаад ийм хүчтэй түрэн орж байгаа талаар ярилцая.

Нээгдсэн тоо: 1468 Нийтийн

Сүүлийн жилүүдэд нэг хуудас буюу SPA програмын боловсруулалтад өргөнөөр ашиглах болсон Angular, React, Vue гэх мэт дэвшилтэд фреймвокүүдийн суулгах ажиллагаанд ямар нэгэн скриптүүд ашиглахгүй бүх ажлыг пакетын менежерээр /npm/ суулгадаг болсон.

Нээгдсэн тоо: 3083 Нийтийн

Сүүлийн жилүүдэд Angular, React, Vue гэх мэт Javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд динамик ажиллагаагтай сайт боловсруулах шинэ давалгаа үүссэн. Энэ нийтлэлээр Angular гэж юу вэ, юунд хэрэгтэй, ямар асуудлыг шийдэхэд бидэнд туслахыг тодруулъя. Angular бол Google компани боловсруулсан нээлттэй эх код бүхий JavaScript сан буюу фреймворк. Angular фреймворкийг ашиглан Single page application / нэг хуудас програм/ гэж нэрлэдэг динамик програмыг бүтээдэг. Энгийнээр хэлбэл Single page application гэдэг нь интернет дэх ердийн сайт боловч сайт ердөө нэг л хуудсаас бүрдэнэ. Энэ бол техникийн талаасаа ойлголт. Single page application хэрхэн ажилладаг, ердийн сайтуудаас ямар давуу талтайг Angular -ын албан ёсны веб сайтаас https://angular.io харж болно.

Нээгдсэн тоо: 1926 Төлбөртэй

Task классыг ашиглан үүсгэсэн нэмэлт урсгалд үүссэн алдааг боловсруулах хичээлийн үргэлжлэлийг нийтэллээ. Өмнөх хичээлд цуцлалтын маркерыг ашиглан алдааг барихыг үзсэн. Энд анхаарах зүйл бас бий. Учир нь олон програм зохиогчид ялангуяа эхлэн суралцагчид цуцлалтын маркерыг тийм ч зөв ашиглаад байдаггүй. Бид Task классын Status шинжид RanToCompletion , Cancelled , Faulted гэсэн үндсэн гурван утгууд байдагийг судлан тогтоосон.

Нээгдсэн тоо: 1198 Төлбөртэй

Нэмэлт урсгалтай ажиллах аргачлалын талаарх ээлжит хичээлийг толилуулъя. Та програм хангамжийн чиглэлээр ажилладаг эсхүл суралцдаг бол сайтын C# хэлний хичээлүүдийг бүгдийг үзэхийг зөвлөе. Учир нь C# хэлэнд оруулан өгсөн технологиудийн утгыг сайн ойлгохгүйгээр програм бичнэ гэвэл нилээд хүндхэн асуудал үүснэ шүү. Програмчлалын хэлүүдийн бичлэгийн ерөнхий дүрэм бараг ижилхэн болсон хэдий ч онолын үндсэн аргачлал, технологийг хэл бүр өөрийн онцлогоор хэрэгжүүлсэн байдаг. Иймээс технологийг ойлгохын тулд тухайн хэлийг гүнзгий судалсан байх хэрэгтэй. Технологийг сайн судлаагүй хүмүүс хэлэнд өөрт нь байдаг боломжуудыг өөрсдөө хэрэгжүүлэх гэж цаг хугацаа, хүч хөдөлмөрөө ихээр үрдэг ч үр дүн нь мэдээжээр сайнгүй гардаг гэдгийг санаарай. Хичээлээр нэмэлт урсгалын нэмэлт урсгалд гарсан алдааг хэрхэн зөв боловсруулахыг авч үзье.

Нээгдсэн тоо: 1683 Бүртгүүлэх

Өмнөх хичээлүүдэд бид

  • Олон урсгал гэж юу болох, түүнийг үүсгэн ажиллах
  • Invoke аргын ажиллагааны зарчим, делегатыг дамжуулах механизм
  • Invoke аргын дээд түвшингийн багцлалт болох SynchronizationContext класс
  • Олон урсгалыг хэрэгжүүлэхэд машины нөөцийг урсгалын багцлалтаар хэрхэн хэмнэх
  • Олон урсгалыг хэрэгжүүлэх дээд түвшиний BackgroundWorker, Task классууд
  • Олон урсгалыг бараг синхрон код байдлаар хэрэгжүүлэх async/await түлхүүр үгүүд

гэх мэтийн олон чухал ухагдхуунуудыг үзсэн. Энэ удаагийн хичээлээр Task классыг ашиглан алдааны боловсруулалт, үйлдлийн цуцлалтыг хэрхэн хийхийг авч үзье.

Нээгдсэн тоо: 1208 Төлбөртэй

Урсгалуудтай ажиллах бас нэгэн арга Task классыг ашиглах. Thread классаар ажиллаж байсан формд удирдлагын элемент label -ийг нэмэн өгөөд

Timer гэж нэрлэе.

Жич: Олон урсгалтай холбогдолтой өмнөх хичээлүүдийг үзэн бүрэн ойлгосон байх хэрэгтэйг сануулъя. Сэдэв өргөн хүрээтэй тул нилээд олон хичээлээр таслан үзэж байгаа болно.

Нээгдсэн тоо: 1787 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд ашигласан графикийн интерфейстэй програмд олон урсгалын хэрэгжүүлэлтийг өөр аргуудаар хэрхэн хийж болохыг харцгаая. WinForms санд дэвсгэр эсхүл нүүр талын /фон/ ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан BackgroundWorker гэдэг компонент

хэрэгслүүдийн самбарын Components хэсэгт бий.

Нээгдсэн тоо: 1157 Нийтийн

Сайтад програмчлалын C# хэлний нарийн ухагдхуун, механизмуудын талаарх хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад C# дээр олон урсгалыг хэрэгжүүлэх сэдвийн хүрээнд урсгалын багц гэж юу болох түүнийг хэрхэн ашиглах тухай үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 61

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 99

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 90

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 209

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 250

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 258

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 303

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 289

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 375

 
Энэ долоо хоногт

функцийн интервал дахь хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 858

 

Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 4. Хажуу ирмэг суурийн хавтгайд 30 градусын өнцгөөр налсан бол пирамидын хажуу ирмэгийг ол.

Нээгдсэн тоо : 1854

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1164