Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 392 Бүртгүүлэх

Удамшуулалтад суурь классаас өвлөн ирсэн аргын ажиллагааг удамшсан класст өөрчлөх хэрэгцээ ихээр гардаг. Энэ тохиолдолд удамшсан класст суурь классийн арга, шинжүүдийг дахин тодорхойлж болдог.
Удамшсан класст дахин тодорхойлж болох арга, шинжүүдийг суурь класст virtual модификатороор тэмдэглэнэ. Ийм арга, шинжүүдийг виртуал гэж нэрлэдэг. Удамшсан класст эдгээр аргуудыг дахин тодорхойлохдоо override модификаторийг ашиглана.

Нээгдсэн тоо: 255 Бүртгүүлэх

Бид Дадлага. /Төсөл үүсгэх/ хичээлээр өмнөх хичээлүүдэд үзсэн онолын мэдлэгээ батагах үүднээс төслийг үүсгэсэн. Одоо дадлагын төслийн зохион байгуулалтыг хариуцах суурь компонентийг үүсгэе. Энэ компонент сайтад үзүүлэх хуудасны бүх элементүүдийг багцлан агуулах юм. Энэхүү суурь компонент бусад компонентуудийг багцлах тул дээд түвшингийн компонент гэж үзэж болно.

Нээгдсэн тоо: 515 Төлбөртэй

C# нь хатуу төрөлжилттэй хэл тул програмийн кодод ашиглагдаж буй бүх хувьсагчдийн төрлийг заавал тодорхойлосон байх шаардлагатай. Энд төрлүүдийн хувиргалт ухагдхуун маш чухал үүрэгтэй. Төлвүүдийн хөрвүүлэлтийн логикийг ойлгоогүйгээс үүдэн програмийн ажиллагааны явцад алдаа гарах явдал цөөнгүйн дээр ийм төрлийн алдааг илрүүлэхэд нилээд хүндрэл үүсэх талтай. Иймд хэлний онцлогийг зөв ойлгон эзэмшихийг зөвлөе.
Бид Суурь өгөгдлийн төрлүүдийн хөрвүүлэлт хичээлд энгийн төрлүүдийн обьектийн хувиргалтыг үзсэн. Одоо классийн обьектуудын хувиргалтыг авч үзье.

Нээгдсэн тоо: 336 Төлбөртэй

Манай хичээлийн жишээ бага болохоор Vuex store -ийн хэмжээ жижиг байгаа. Төслийг хөгжүүлэхийн хирээр компонентуудын тоо өсөхийн зэрэгцээ Vuex store -д тодорхойлогдох зүйлүүд нэмэгдэн ирэх нь ойлгомжтой. Эндээс state, mutation, getters, actions -д олон тооны зүйлүүдийг тодорхойлон өгснөөр файлын хэмжээ томрох, кодийг ойлгоход хүндрэлтэй болон ирнэ. Иймээс Vuex store -ийг төрөл бүрийн модулд хуваан жижиглэх арга байдгийг хичээлээр авч үзье.

Нээгдсэн тоо: 301 Төлбөртэй

Загварчлалын зарчмуудын нэгээр классуудын багцуудыг үүсгэхдээ тэдгээрийн тодорхой хэрэгжүүлэлтийн бус харин интерфейсүүдийн түвшинд загварчлах хэрэгтэй гэж үздэг. Энэ тохиолдолд интерфейс гэдэгт зөвхөн interface гэсэн түлхүүр үгээр тодорхойлогдсон C# хэлний төрлийг ойлгохоос гадна ямар нэгэн тодорхой хэрэгжүүлэлт байхгүй функционал боломжуудын тодорхойлолтыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэхүү тодорхойлолтод интерфейсүүд болон тодорхой хэрэгжүүлэлт байхгүй абстракт аргуудтай байж болох абстракт классууд ч хамрагдсан гэсэн үг.

Нээгдсэн тоо: 331 Нийтийн

Хукууд ердийн функцууд тул бид ч өөрсдөө хукийг зохион ашиглах боломжтой. Үүнийг input элемент, түүнд оруулсан текстийг үзүүлэх h1 гарчиг бүхий дараах энгийн

import React, {useState} from 'react'

function App() {
  const [name, setName] = useState('')
 
  const changeHandler = event => {
    setName(event.target.value)  
  }
 
  return (
    <div className="container pt-3">
      <input type="text" value={name} onChange={changeHandler}/>
      <h1>{name}</h1>
    </div>      
  );
}

export default App;

жишээгээр харцгаая.

Нээгдсэн тоо: 306 Төлбөртэй

Удамшилт (inheritance) бол ОХП -ийн үндсэн ойлголтуудын нэг. Удамшилтаар нэг класс өөр классийн ажиллагаануудыг өвлөх /дамжуулан авах/ боломж бүрддэг. Бидэнд хүнийг тодорхойлох

class Person
{
    private string _name = "";
 
    public string Name
    {
        get { return _name; }
        set { _name = value; }
    }
    public void Print()
    {
        Console.WriteLine(Name);
    }
}

Person класс байлаа гэе. Гэтэл бидэнд компаний ажилтанг тодорхойлох Employee класс хэрэгтэй боллоо гэж үзье. Компаний ажилтан хүн учраас Employee класс Person классийн хийдэг үйлдлүүдийг хийх болно.

Нээгдсэн тоо: 289 Төлбөртэй

Хичээлээр Vuex store -ийн үндсэн 4 ухагдхууны сүүлийнх болох action -ий тухай авч үзнэ. Mutation -оор Vuex store -ийн state -ийг л өөрчилдөг гэдгийг Mutations -ийг ашиглах хичээлээс мэдсэн. Үнэн хэрэгтээ mutation бол синхроноор ажиллан state -д утга олгох ердийн setter юм. mutation -д ямар нэгэн асинхроний үйл явцыг дамжуулж болдоггүй. Гэтэл програм сервер, интернет сервисүүд гэх мэт асинхрон үйл явцуудтай ажиллах шаардлага гарах нь дамжаггүй. Тэрхүү асинхрон үйл ажиллагааны үр дүнгээс хамааран state -д утга олгох ажиллагаа ихээр тохиолдох учраас асинхрон үйл явцуудтай Vuex store -ийн action нэртэй хэрэгслийг ашигладаг.

Нээгдсэн тоо: 242 Төлбөртэй

Хэвүүдийг /паттерн/ судлахын өмнө обьект хоорондын үндсэн харилцааг ойлгосон байх нь асуудлын ухагдхуун хоорондын холбоог ойлгон тэдгээрийг хэвүүдэд ашиглахад танд туслана. Обьект хоорондын харилцаанаас удамшилт /inheritance/ , хэрэгжүүлэлт /implementation/, ассоциац /association/, композиц /composition/, агрегац /aggregation/ гэсэн үндсэн харилцаануудыг онцолж болно.

Нээгдсэн тоо: 339 Төлбөртэй

useContext хичээлийн жишээн дээр useReducer хукийн ажиллагааг судлая. Та redux -ийг ашиглаж байсан бол useReducer -ийн ажиллагааны зарчмыг ойлгоход хөнгөн. useReducer -ийн ажиллагааны санаа useState -ийнхтэй төстэй ч гадаад функцийн тусламжтайгаар компонентийн төлвийн өөрчлөлтийг хийдэгт оршино. useReducer -ийг ашиглан мэдээллийг нээх, хаах ажиллагааны логикийг өөрчлөн бичье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 130

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 191

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 159

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 285

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 315

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 321

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 386

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 387

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 464

 
Энэ долоо хоногт

KLM суурьтай, KL=1, KK1=d талтай KLL1K1 тэгш өнцөгт хажуу бүхий KLMK1L1M1 призм өгөгджээ. KL_|_KM, LMM1 , KMM1 хавтгайнуудын хоорондын өнцөг 60°, бол утганд призмд түүний бүх талыг шүргэх шаарыг багтааж болно.

Нээгдсэн тоо : 1802

 

тоонд хуваахад гарах тооны аравтын бичлэгт "0" цифр хэдэн удаа орох вэ?

Нээгдсэн тоо : 1505

 

Нээгдсэн тоо : 1485