Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 354 Төлбөртэй

Давталт (Iterator) паттерн нийлмэл обьектын бүх элементүүдэд тэдгээрийн дотоод бүтцийг задлахгүйгээр хандах абстракт интерфейсийг тодорхойлдог. C# хэл дээр програм зохиогчид массив эсхүл коллекцийн обьектуудыг татан авдаг foreach циклтэй ажиллаж үзсэн байх. Энэ үед коллекцийн нийлмэл классуудад өөрийн бүтэц ба төлвөөрөө ялгаатай олонлог оршиж байдаг. Коллекцийг foreach -р гүйлгэн обьектуудыг авах боломжийг олгож байгаа түлхүүр хэрэгсэл бол давталт хэв буюу энгийнээр хэлбэл IEnumerable , IEnumerator хоёр интерфейс юм.

Нээгдсэн тоо: 387 Нийтийн

Тодорхой нөхцөлд жишээ нь тоог тэгд хуваах гэх мэт тохиолдолд систем өөрөө онцгой нөхцлийн генерацийг хийдэг. Гэхдээ C# хэл throw оператороор онцгой нөхцлийг гараар үүсгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл throw оператороор бид өөрсдөө онцгой нөхцлийг үүсгэн түүнийг програмийн ажиллагааны үед дуудаж болно гэсэн үг.

Нээгдсэн тоо: 626 Нийтийн

Програмийг удирдах цэсийг нээх болон хаах ажиллагааг хариуцах компонентийг боловсруулъя. Үүний тулд төслийн components хавтаст Navigation хавтасыг үүсгээд түүн дотор цэсний шилжилтийн компонентийн MenuToggle хавтасыг үүсгээрэй. Компонентийн хавтаст

import React from "react";
import classes from "./MenuToggle.module.css";

const MenuToggle = (props) => {
  const cls = [classes.MenuToggle, "fa"];
  if (props.isOpen) {
    cls.push("fa-times");
    cls.push(classes.open);
  } else {
    cls.push("fa-bars");
  }

  return <i className={cls.join(" ")} onClick={props.onToggle} />;
};

export default MenuToggle;

Нээгдсэн тоо: 397 Бүртгүүлэх

Шаблоны арга (Template Method) хэв дэд классуудад алгоритмын бүтцийг өөрчлөхгүйгээр зарим алхамуудыг дахин тодорхойлох боломж олгосон ерөнхий алгоритмыг тодорхойлдог.

Хэвийг хаана ашиглах

  • Цаашид дэд классуудад алгоритмын бүтцийг өөрчлөхгүйгээр түүний зарим шатуудыг дахин тодорхойлох төлөвлөгөөтэй байх үед
  • Төстэй алгоритмыг хэрэгжүүлж буй классуудад кодын давхардал үүсэхэд. Ерөнхий кодыг хэвийн аргад гарснаар дэд классуудад түүний давхардалыг бууруулна.

Нээгдсэн тоо: 421 Төлбөртэй

Бүх онцгой нөхцлүүдийн суурь бол Exception төрөл. Төрөлд онцгой нөхцлийн талаарх мэдээллийг авч болох хэдэн шинжийг тодорхойлсон байдаг. Үүнд:

  • InnerException - үүссэн онцгой нөхцлийн шалтгаан болсон онцгой нөхцлийн тухай мэдээллийг хадгална.
  • Message - алдааны мэдээллийг хадгална
  • Source - онцгой нөхцлийг дуудсан обьект эсхүл багцын нэрийг хадгална
  • StackTrace - онцгой нөхцлийг үүсгэхэд хүргэсэн дуудалтын стекийг мөр илэрхийллээр буцаана
  • TargetSite - онцгой нөхцөл дуудагдсан аргыг буцаана

Нээгдсэн тоо: 367 Бүртгүүлэх

Сорилгын үр дүнгийн QuizResult компонентод сорилгыг дахин эхлүүлэх товч байгаа. react -ийг зохиогчид  програмийг компонент дээр суурилан хийх аргачлалыг уриалдаг учраас сорилгыг дахин эхлүүлэх товчийг тусд нь компонент байдлаар боловсруулъя. Үүний тулд төслийн components хавтаст UI нэртэй хавтасыг үүсгээд түүнд Button хавтасыг үүсгэе. UI гэдэг нь /user interface/ буюу хэрэглэгч талын дэлгэцийн төрөл бүрийн элементүүдийг үзүүлэх компонентуудыг агуулах юм. Button хавтас бол дэлгэц дээр үзүүлэх товчны компонентийн хавтас бөгөөд түүнд Button.js, Button.module.css үүсгэн өгөөрэй.

Нээгдсэн тоо: 478 Төлбөртэй

Команд (Command) хэв тодорхой үйлдэл гүйцэтгэх шаардлагыг тусдаа обьект хэлбэрээр хайрцаглах боломжийг олгодог. Үйлдэл гүйцэтгэх энэхүү шаардлагын обьектыг команд гэж нэрлэдэг. Ингэхдээ үйлдэл гүйцэтгэх шаардлагыг агуулсан обьектууд үйлдлийг гүйцэтгэх обьектуудаас салангид байдаг. Командуудад холбогдолтой мэдээллийг параметр хэлбэрээр дамжуулахын дээр тэдгээрийг дараалалд оруулах, дарааллаас хасаж болно.

Нээгдсэн тоо: 329 Бүртгүүлэх

catch блокийн тодорхойлолт

Онцгой нөхцлийн боловсруулалтыг хариуцах catch блок

catch
{
    // гүйцэтгэх үйлдлүүд
}

хэлбэртэй байна. Дээрх хэлбэрийн catch блок try блокт үүссэн бүх онцгой нөхцлийн боловсруулалтыг хийнэ. Харин онцгой нөхцлийн төрөлд тохирох боловсруулалтыг хийх catch блок

catch (онцгой_нөхцлийн_төрөл)
{
    // гүйцэтгэх үйлдлүүд
}

хэлбэрээр тодорхойлогдоно.

Нээгдсэн тоо: 354 Нийтийн

Хичээлээр Үр дүнгийн компонент хичээлээр хийсэн компонентод динамик ажиллагааг хэрэгжүүлве. Өөрөөр хэлбэл сорилгын үр дүнг динамикаар үзүүлэх юм. Үүний тулд Quiz компонентод

const [results, setResults] = useState({})

сорилгын үр дүнгийн results төлвийг нэмэн өгье. results обьект үр дүнг {[асуултын_id]: хариултын_төлөв} хэлбэрээр агуулна. Өөрөөр хэлбэл хариултын төлөв талбарт хариулт зөв бол right буруу бол wrong утгыг агуулах юм.

Нээгдсэн тоо: 250 Бүртгүүлэх

Ажиглагч (Observer) бол нэг -> олон (1->∞) харьцааг илэрхийлэх төлөв байдлын хэв. Энэ утгаараа ажиглагдах нэг харин ажиглагч олон обьектууд байдаг. Ажиглагдаж буй обьектын өөрчлөлтүүд ажиглагчдад автоматаар тараагдана. Нийтлэгч, бүртгүүлэгчийн харилцаа нь энэхүү хэвийн үйлдлийг тодорхойлдог болохоор бас Publisher-Subscriber (нийтлэгч - бүртгүүлэгч) гэж ч нэрлэдэг. Жишээ нь бүртгүүлэгч буюу хэрэглэгчид сайтаас цахим шуудангаар мэдээлэл авахаар бүртгүүлэгч болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 542

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 607

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 753

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825