Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 383 Бүртгүүлэх

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг суулгах хэрэгтэй. Үүний тулд VSCode -ийн терминалийн цонхыг нээгээд

npm i react-router-dom

командыг өгнө. Пакетийг facebook боловсруулаагүй ч react програмд олон хуудас үүсгэн удирдахад хамгийн өргөнөөр ашигладаг. Төсөлд пакетийг ашиглахын тулд төслийн кодийг тусгай компонентод багцлан react програмд react-router пакетийг ашиглаж байгааг мэдэгдэх юм.

Нээгдсэн тоо: 211 Төлбөртэй

Хөрвүүлэгч (Interpreter) хэв нь тодорхой хэлний дүрмийг илэрхийлэн энэ хэлний өгүүлбэр хөрвүүлэгчийг /орчуулагч/ тодорхойлдог.

Хэвийг UML диаграмаар дараах байдлаар тодорхойлно.

patt_20_01

Нээгдсэн тоо: 353 Төлбөртэй

Делегат нь аргыг заасан обьектоор илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл делегат гэдэг нь аргын заагч бөгөөд түүгээр тухайн аргыг дуудаж болно.

Делегатийн тодорхойлолт

Делегатийг зарлахдаа delegate түлхүүр үгийг ашиглах ба түүний араас буцаах төрөл, нэр, параметрүүд байрлана. Жишээ нь

delegate void Message();

Message делегатийн буцаах төрөл void (өөрөөр хэлбэл юу ч буцаахгүй) бөгөөд ямарч параметрийг авахгүй. Энэ нь Message делегат ямарч параметр авдаггүй бөгөөд юу ч буцаадаггүй дурын аргыг зааж болно гэсэн үг.
Message делегатийн хэрэглэгээг

Message mes;            // 2. делегатийн хувьсагчийг үүсгэх
mes = Hello;            // 3. хувьсагчид аргын хаягийг олгох
mes();                  // 4. аргыг дуудах

void Hello() => Console.WriteLine("Hello World");
delegate void Message(); // 1. делегатийг зарлах

үзүүлсэн дээрх кодийг авч үзье.

Нээгдсэн тоо: 210 Нийтийн

Энэ хичээлээс эхлэн олон хуудастай төслийг үүсгэн хуудас хооронд шууд буюу дахин ачаалалтгүйгээр шилжин удирдах боломжийн талаар үзэх болно. Өөрөөр хэлбэл SPA нэг хуудаст програмийг зохиож сурах юм. Хичээлд зориулан шинэ төслийг үүсгэхдээ react програм үүсгэх хичээлийнхээс арай өөрөөр шууд VSCode засварлагчаас үүсгэх аргыг ашиглая. Аргууд хооронд ялгаа бага тул онцын асуудал үүсэх учиргүй. Эхлээд төслүүдээ хадгалж буй хавтаст react-router хавтасыг үүгээд VSCode засварлагчаар үүсгэсэн хавтасаа нээн өгөөд терминалын цонхыг нээгээд

r_07_01

npx create-react-app . командыг өгөөрэй.

Нээгдсэн тоо: 175 Бүртгүүлэх

Төлөв байдлын үүргийн гинж (Chain of responsibility) загварчлалын хэв шаардлагыг хэд хэдэн обьектууд боловсруулах боломжийг олгодог тул шаардлагын дамжуулагч хүлээн авагчтай хатуу уяа /холбоо/ үүсэхээс сэргийлдэг. Боломжит бүх боловсруулагчид гинж үүсгэн аль нэг обьект шаардлагыг боловсруулах хүртэл шаардлага өөрөө энэ гинжээр дамжина. Шаардлагыг хүлээн авсан обьект нэг бол шаардлагыг боловсруулна эсхүл шаардлагыг гүйцэтгүүлэхээр дараагийн обьектод шилжүүлдэг.

Нээгдсэн тоо: 265 Бүртгүүлэх

Онцгой нөхцлийг дуудсан кодийг try блок эсхүл онцгой нөхцлийг боловсруулах catch блокгүй try..catch бүтцэд байршуулсан бол систем тохирох боловсруулагчийг дуудалтын стект хайна. Жишээ нь

try
{
    TestClass.Method1();
}
catch (DivideByZeroException ex)
{
    Console.WriteLine($"Main арга дахь catch : {ex.Message}");
}
finally
{
    Console.WriteLine("Main арга дахь finally блок");
}
Console.WriteLine("Main аргын төгсгөл");
 
class TestClass
{
    public static void Method1()
    {
        try
        {
            Method2();
        }
        catch (IndexOutOfRangeException ex)
        {
            Console.WriteLine($"Method1 аргын catch: {ex.Message}");
        }
        finally
        {
            Console.WriteLine("Method1 аргын finally блок");
        }
        Console.WriteLine("Method1 аргын төгсгөл");
    }
    static void Method2()
    {
        try
        {
            int x = 8;
            int y = x / 0;
        }
        finally
        {
            Console.WriteLine("Method2 аргын finally блок");
        }
        Console.WriteLine("Method2 аргын төгсгөл");
    }
}

кодийг авч үзье.

Нээгдсэн тоо: 237 Бүртгүүлэх

Програмийн цэсийн хэрэгжүүлэлтийн компонентийг хийсний дараа хуудсаа нээгээд fa-bars икон дээр дарахад

r_06_13_01

дээрх байдлаар харагдаж байгаа. Харин цэсийг эргэн харагдахгүй болгох ажиллагааг fa-times буюу x дүрс хариуцаж байгаа. Цэсийг хаах ажиллагаа fa-times буюу x дүрс дээр дарах үйл явцын боловсруулагчаас гадна цэсний гадна талд дарахад хийгддэг байвал ашиглалтын талаасаа илүү эвтэйхэн гэдэг нь ойлгомжтой.

Нээгдсэн тоо: 225 Бүртгүүлэх

Төлөв (State) бол дотоод нөхцлөөс хамааран обьект өөрийн төлөв байдлыг өөрчлөх боломж олгодог загварчлалын хэв.

Хэвийг хаана ашиглах

  • Програмын явцад обьектын төлөв байдал түүний нөхцөл байдлаас хамааран динамикаар өөрчлөгдөж болох үед
  • Обьектын аргын кодод олон тооны нөхцөлт бүтцийг ашигласан байхад тэдгээрийн сонголт обьектын тухайн үеийн төлвөөс хамаарах үед

Нээгдсэн тоо: 236 Бүртгүүлэх

Хэрвээ системийн өөрийн дотоод онцгой нөхцлийн төрлүүд тохиромжгүй бол бид өөрсдөө төрлүүд үүсгэж болно. Бүх онцгой нөхцлийн суурь класс Exception учраас өөрийн төрлийг үүсгэхдээ бид энэ классаас удамшуулна.  
Жишээ нь манай програмд насны хязгаарлалт байлаа гэе.

try
{
    Person person = new Person { Name = "Tom", Age = 17 };
}
catch (Exception ex)
{
    Console.WriteLine($"Алдаа: {ex.Message}");
}
 
class Person
{
    private int age;
    public string Name { get; set; } = "";
    public int Age
    {
        get => age;
        set
        {
            if (value < 18)
                throw new Exception("18 нас хүрээгүй бол бүртгэл хаалттай");
            else
                age = value;
        }
    }
}

Person классийн age шинжид утга олгохдоо шалгалт хийн нас 18 -аас бага бол онцгой нөхцлийг үүсгэнэ.

Нээгдсэн тоо: 185 Төлбөртэй

Цэсийг нээх хаах ажиллагааг хариуцах компонентийг боловсруулсан тул энэ хичээлээр програмийн удирдах цэсийг хийе. Үүний тулд төслийн components хавтасны Navigation хавтаст цэсний компонентийн Drawer хавтасыг үүсгээд түүнд Drawer.js, Links.js, Drawer.module.css файлуудыг үүсгэн өгье. Drawer.js файлд

import classes from "./Drawer.module.css";
import {links} from "./Links"

const Drawer = (props) => {
  const renderLinks = () => {
    return links.map((link, index) => {
      return (
        <li key={index}>
          <a href="/#">Link {link}</a>
        </li>
      );
    });
  }
    
  return (
    <nav className={classes.Drawer}>
      <ul>{renderLinks()}</ul>
    </nav>
  )
}

export default Drawer;

код бүхий компонентийг үүсгэе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 70

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 114

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 98

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 212

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 255

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 262

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 310

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 297

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 387

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1572

 

тэгшитгэлийн завсар дахь шийдийг ол.

Нээгдсэн тоо : 821

 

-ийн x4 -ийн коэффициентийг ол.

Нээгдсэн тоо : 840