Шатрын хичээлүүд ( 241 )

Шатар бол оюуны гимнастик гэдэг. Иймээс хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай тоглоомыг тоглож чаддаг байх нь чухал. Ялангуяа хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага, хүмүүжилд их сайн нөлөө үзүүлдэг тул манай ЕБС-ийн хичээлийн программд шатрын хичээлийг оруулахаар болсон байх. Гэхдээ шатрыг заавал багшаар заалгах албагүй. Өөрөө сурах бүрэн боломжтой. Яг тогтсон тодорхой дүрэмтэй тул буруу сурна гэсэн ойлголт байхгүй. Шатраар тууштай хичээллэж амжилт гаргахын тулд танд бүр хувийн дасгалжуулагч багш хэрэгтэй болно. Анхан шатны мэдлэгийг өөрөө сурахад ямарч асуудалгүй.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1588 Төлбөртэй

Сатааруулах комбинацид ихэнхдээ давхар дайралт хамтруулан хэрэглэдэг талаар өмнөх хичээлд дурдаж байсан. Мэдээжээр бусад аргууд нь энэхүү өргөн дэлгэрсэн тактикийн аргын дагуул болон хэрэглэгдэж болно.
Сатааруулах хаяа нь өөр ажиллагааны урьдчилгаа болж байгааг жишээн дээр авч үзвэл

Нээгдсэн тоо: 1646 Төлбөртэй

Сатааруулах комбинаци өргөн сэдэв бөгөөд тэдний нэг нь сүүлийн шугамд мадлах (хөндий мад) юм. Энэ төрлийн комбинаци нь бусадтайгаа адилаар шатрын хэт ачааллыг үндэс болгон хэрэгждэг. Нэг болон наймдугаар хэвтээ шугамуудыг ихэнхдээ ноёны хорогдох байр хэлбэрээр ашигладаг. Энэхүү шугамын муу хамгаалалт нь гэнэтийн үр дүн бүхий цохилт өгөх боломжийг өрсөлдөгчид олгодог.

Нээгдсэн тоо: 2156 Төлбөртэй

Практикт ихээр тохиолддог тактикийн аргуудын нэг бол сатааруулах (хөндийрүүлэх) юм. Чухал нүд, шугам болон шатруудыг хамгаалж байгаа хүү эсвэл боднуудыг хамгаалалтын байрнаас холдуулах хэрэгтэй үед аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл бид сатааруулах үйлдлээр хамгаалагчийг өөрийн байраа орхихыг тулгах юм. Ийм төрлийн аргыг хөл бөмбөг, хоккей, сагс, гар бөмбөг гэх мэт бусад спортод ч өргөнөөр ашигладаг. Нэг хамгаалагчийн эсрэг хоёр довтлогч дайрах үед их тодоор харагдана. Аль нэг довтлогчийн чадварлаг сатааруулах үйлдэл нь нөгөө довтлогчийг цохилт хийх байрлалд гарган тэр нь дайралтаа төгсгөх жишээтэй.

Нээгдсэн тоо: 2041 Төлбөртэй

Түгжэх тактикийн арга нь татан оруулах тактикийн онцгой хэлбэр юм. Энэхүү аргын үндсэн зарчим нь дайралтын обьект болох өрсөлдөгчийн үнэтэй шатруудын нүүдлүүдийг өөрийнх шатруудаар хаалгахад оршдог. Ихэнх тохиолдолд энэ үнэтэй шатар нь ноён байдаг. Ердийн татан оруулах тактик түгжэх аргын хооронд том ялгаа байдагт суралцагчид анхаарахыг зөвлөе. Энэ нь ердийн татан оруулах тактикийн үед бидний бай бол татан оруулж байгаа шатар болдог бол түгжих тактикт түгжигдсэн шатар нь бидний бай болдог. Түгжих тактикийг жишээгээр харуулъя.

Нээгдсэн тоо: 2398 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатрыг түүнд ашиггүй нүдэнд нүүлгэн довтлон устгах эсвэл энэхүү байрлал нь өөрийнх нь шатруудын хамтын ажиллагаанд ихээхэн саад болсноос өөр шатруудыг алдахад хүргэхэд татан оруулах тактикийн аргыг ашигладаг. Аргыг хэрэглэж байгаа обьект нь ноён байхад илүү үр дүнтэй болдог. Давхар дайралт, дараа, нээж шалах, нээж дайрах, давхар шалаа гэх мэт аргуудтай татан оруулах аргыг хослуулан ашигладаг. Татан оруулах нь голдуу хаяа хийх байдлаар хэрэгждэг хэдий ч хаяа байхгүй байж бас болно. Давхар шалааны талаарх хичээлийн жишээнүүдэд комбинац хийхдээ татан оруулах арга ихээр хэрэглэж байгааг үзсэн. Одоо өөр жишээ авч үзье.

Нээгдсэн тоо: 1817 Төлбөртэй

Нээж шалах үед нээж холдож байгаа шатар ноёнд довтолбол давхар шалаа болдог. Бидний энд хүртэл үзсэн тактикийн (давхар дайралт, дараа, нээж дайрах, нээж шалах) аргуудаас давхар шалаа нь илүү үйлчилгээтэйн дээр шийдвэрлэх давуу талыг авчрах нь элбэг. Арга нь маш үр дүнтэй байдгаас түүнийг хэрэглэсний дараа тэмцэл удалгүй өндөрлөдаг. Давхар шалаанд өртсөн ноёнд дайралтыг хамгаалах ердийн 3 аргаас нэг нь буюу дайралтанд өртсөн нүднээс холдох арга л үйлчилнэ. Учир нь нэгэн зэрэг хоёр шалааг хаах эсвэл хоёр шатрыг устгах боломжгүй шүү дээ. Иймээс давхар шалаа хийж байгаа шатрууд эсрэг талын хяналтанд байгаа нүдэнд байрлаж болдог нь түүнийг дайралтын үр дүнг өндөр болгоно.

Нээгдсэн тоо: 1801 Төлбөртэй

Нээж шалах гэдэг нь нээж дайрахын тухайн тохиолдол юм. Тактикийн энэхүү аргын үед нэг шатар нүүдэл хийхэд нээгдэж байгаа нөгөө шатар шалаа хийдэг. Нүүдэл хийн холдох шатарт бэрснээс бусад бүх шатрууд байж болох бол нээгдэн шалах шатарт бэрс, тэрэг, тэмээ гэсэн зөвхөн шулуун цохилт өгдөг боднууд орно. Энэхүү тагтикийн арга нь маш хорлонтой. Ялангуяа холдон нүүх шатар идэлт хийх эсвэл чухал обьектэд дайрах нь илүү хор хөнөөлтэй. Энэ үед өрсөлдөгчийн ноён шууд дайралтанд өртөж байдаг болохоор холдон нүүж өрсөлдөгчийн обьектэд довтолгоо хийж байгаа шатар өөрийн аюулгүй байдалд ямар ч санаа тавих шаардлагагүй байдаг. Өмнөх хичээлүүдэд нээж шалсан жишээнүүд нэг бус удаа гарч байсан. Дараах богинохон өргөөр жишээ авч үзье.

Нээгдсэн тоо: 1910 Төлбөртэй

Нээж дайрах гэдэг нь ямар нэгэн бод эсвэл хүү нүүсний үр дүнд тухайн талын өөр бодны (бэрс, тэрэг эсвэл тэмээ) дайралтын шугам нээгдэн тэр бод нь эсрэг талын ямар нэгэн обьектэд аюул учруулах тактикийн арга юм. Тактикийн энэ арга нь шатрын практикт ихээр тохиолдоно. Жишээ авч үзье.
1. e4 e5 2. Тc4 Бg5 3. Бf3. ( Энд 3. Мf3! гэх нь бүр илүү. 3. ... Б:g2 нүүдлийн хариуд 4. Трg1 Бh3 5. Т:f7+! гээд 5. ... Н:f7 гэх нь 6. Мg5+ ацан шалаанаас болоод муу) 3. ... Мf6 4. Мc3 Тc5??. Гарааны нүүдлүүдийн дараа цагаанд 5. d4! гэж нүүн нээж дайрах боломж гарч ирэх бөгөөд үүний үр дүнд тэд бод хожих болно. d цагаан хүү өөрийн нүүдлээр c1 тэмээний дайралтын шугамыг (c1-h6 диагнал) нээснээр тэмээ эсрэг талын бэрсэнд довтолсон. Хүү өөрөө айлын үнэтэй обьектэд зэрэг довтолсон нь аргыг улам үр дүнтэй болгосон. Цагаан 5. d3 нүүсэн ч нээж дайрах тактик хэрэгжиж байгаа хэдий ч бага үр дүнтэй.

Нээгдсэн тоо: 1580 Төлбөртэй

Дараа хэрхэн үүсдэг вэ? Ихэнх дарааны байрлал нь шулуун нүүдэлтэй боднуудыг дарааны нүдэнд шилжүүлэх хэлбэрээр үүснэ. Жишээ нь их тохиолдох гарааны 1. d4 d5 2. c4 e6 3. Мc3 Мf6 нүүдлүүдийн дараа цагаан 4. Тg5 гэж нүүн f6 дээрх морийг дарж болно. Эсвэл 1. e4 e5 2. Мf3 d6 3. d4 Тg4 гэж хар f3-ын морийг дараанд оруулах гээд өргийн аль ч үеээс ийм төрлийн жишээг олныг дурдаж болно.

Нээгдсэн тоо: 1629 Төлбөртэй

Бидний үзсэн давхар дайралтын зэрэгцээ практикт их дэлгэрсэн тактикийн арга нь дараа юм. Дараа гэдэг нь шулуун довтолгоо хийдэг (бэрс, тэрэг, тэмээ) боднууд өөрийн ардаа илүү үнэтэй шатар эсвэл обьектыг хааж байгаа өрсөлдөгчийн бод болон хүүг довтлохыг хэлнэ. Эндээс дарааг гурван обьект бүрдүүлдэг гэдэг нь ойлгомжтой. Үүнд 1. Дарагч 2. Холбогч (хаагч) 3. Дараанд орогч тус тус орно. Гэхдээ сүүлийн хоёр нь нэг талынх байх ёстой. Хэрвээ хаагч шатар нь ямар нэгэн чухал нүдийг хааж байгаа бол дараанд хоёр шатар оролцоно.
Бүрэн ба бүрэн бус гэсэн хоёр төрлийн дараа байдаг. Дараанд орогч нь ноён байвал дарааг бүрэн дараа гэх бөгөөд хаагч нь нэг ч нүүдэл хийх боломжгүй байвал ийм дарааг үнэмлэхүй бүрэн гэж хэлдэг. Зарим тохиолдолд хаагч нь дарааны шугамын дагуу нүүдэл хийх боломжтой байдаг ба үүнийг харьцангуй бүрэн дараа гэдэг. Дарааны төрлүүдийг жишээгээр харцгаая.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 66

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 120

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 127

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1169

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1089

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840