Шатрын хичээлүүд ( 241 )

Шатар бол оюуны гимнастик гэдэг. Иймээс хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай тоглоомыг тоглож чаддаг байх нь чухал. Ялангуяа хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага, хүмүүжилд их сайн нөлөө үзүүлдэг тул манай ЕБС-ийн хичээлийн программд шатрын хичээлийг оруулахаар болсон байх. Гэхдээ шатрыг заавал багшаар заалгах албагүй. Өөрөө сурах бүрэн боломжтой. Яг тогтсон тодорхой дүрэмтэй тул буруу сурна гэсэн ойлголт байхгүй. Шатраар тууштай хичээллэж амжилт гаргахын тулд танд бүр хувийн дасгалжуулагч багш хэрэгтэй болно. Анхан шатны мэдлэгийг өөрөө сурахад ямарч асуудалгүй.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1920 Төлбөртэй

Шатарт ихээр тохиолдох гараануудын нэг бол "Итал өрөг" байдаг. Бид Итал өрөгт хараар тоглох 1 хичээлээр энэхүү гараа хэрхэн эхэлдэг хараар тоглогч байрлалыг тэнцүүлэхийн тулд хэрхэн тоглох талаар үзсэн. Энэ хичээл бол Итал өрөгт хараар тоглох 1 хичээлийн үргэлжлэл тул та эхлээд өмнөх хичээлийг үзэхийг зөвлөе.

Нээгдсэн тоо: 3545 Нийтийн

Хичээлээр бид шатар тоглох үед өргөн тохиолдох "Итал өрөг" гэж нэрлэгддэг гарааг авч үзнэ. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тc4 Тc5 нүүдлүүдийн дараа Итал өрөг бий болно. /зураг 1/

Нээгдсэн тоо: 2905 Төлбөртэй

Энэ удаагийн хичээлээр бид ноёны гамбитын Кизерицийн хувилбарын өөр нэгэн тохиолдлыг авч үзэх болно. Ингээд эхний нүүдлүүд бол хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар бөгөөд 1. e4 e5 2. f4 exf4 3. Мf3 g5 4. h4 g4 5. Мe5 Мf6 6. Тc4 d5 7. exd5 Тd6 8. d4 O-O 9. Тxf4 Мh5 10. g3 f6 11. Мxg4 Бe8+ гээд бидний үзсэн Ноёны гамбитын Кизерицийн хувилбар 1 хичээлийн байрлал үүснэ. Зургийг хар.

Нээгдсэн тоо: 3070 Төлбөртэй

Энэ хичээлээр бид ноёны гамбитын хамгийн өргөн тархсан төрөл гэж болох Кизерицийн гамбитын хувилбартай танилцах болно. Кизерицийн гамбитыг практикт маш ихээр хэрэглэхийн дээр бүр их аваргуудын өрөгүүдэд ч тохиолддог. Хичээлээр бид ноёнгийн гамбитын үед цагаан тэнцвэртэй байдлын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй тохиолдолыг авч үзэх болно. Хэрвээ цагаан багахан хэмжээний алдаа гаргавал тэд их амархан хожигдолд хүрнэ. Учир нь орчин үеийн шатрын онолоор ноёнгийн гамбитад байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хар биш цагаан тоглох хэрэгтэй гэж үзэх болсон. Иймээс ноёнгийн гамбитыг уламжлалт өргүүдэд бага хэрэглэдэг болсон ч өрнөл их адармаатай байдаг учраас хурдан тоглолт, сонирхогчдын өрөгт мэдээжээр хэрэглэх боломжтой. Ингээд хичээлдээ орцгооё.

Нээгдсэн тоо: 2876 Төлбөртэй

Энэ хичээлээр Моррагийн гамбитын хэдэн занганы талаар авч үзье. Хэрвээ та гарааны тухай эхний хичээл Моррагийн гамбит занга 1 - ийг уншсан бол 1. e4 c5 2. d4 c:d 3. c3 d:c 4. М:c3 нүүдлийн дараа Моррагийн гамбит үүсдгийг мэдсэн. Үүний дараа хоёр тал хэвийн үргэлжлэл болох 4. ... Мс6, 5. Мf3 d6 нүүдлийг хийсний дараа цагаан 6. Тc4 нүүдлийг хийгээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.

Нээгдсэн тоо: 2521 Төлбөртэй

Энэ хичээлээр сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа үүсдэг Моррагийн гамбит хэмээх нэгэн гарааны талаар авч үзэцгээе. Сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа цагаан талын үндсэн нүүдэл 2. Мf3 байдаг. Гэхдээ нилээд сонирхолтой үргэлжлэл бол 2. d4 юм. Хэрвээ 2. b4 гэж нүүвэл сицил гамбит болно. Энэ ч гэсэн гамбит боловч үүнийг Моррагийн гамбит гэдэг. Сицил гамбитаас ялгаатай нь энд илүү маневрийн шинжтэй тэмцэл өрнөн хүүгээ өгснөөр цагаан тал их биш гэсэн илүү санаачлагыг авах болно. Энэ хичээлээр эхлэн суралцагчид ихээр ордог гамбитын занганы хувилбаруудыг авч үзэх болно.

Нээгдсэн тоо: 2368 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатруудын харилцан ажиллагааг эвдэх тэдгээрийн хоорондын холбоог таслах зорилгоор тусгаарлах ба хаалт тавих тактикийн аргыг ашигладаг. Энэ аргыг хэрэглэсэн тал өрсөлдөгчийн алсын цохилт бүхий боднууд болон чухал нүднүүдийн хоорондын холбоог тасалдаг. Тусгаарлах ба хаалт тавих санаа нь нэг нэгтэйгээ их уялдаатай байдаг болохоор ихэнхдээ харилцан холбоотой байдлаар тохиолддог. Ихэнхдээ тусгаарлах аргыг хэрэглэсний дараа хаалт бий болдог. Энэ онцлогийг жишээгээр авч үзье.

Нээгдсэн тоо: 2273 Төлбөртэй

Өрсөлдөгчийн лагерь дахь чухал нүд, хүү эсвэл боднуудыг хамгаалалтгүй болгохын тулд хамгаалагчийг устгах гэдэг тактикийн аргыг хэрэглэдэг. Өмнөх хичээлүүдээр үзсэн зарим аргууд нь энэ зорилгод хүрэхийн тулд өөр аргуудыг ашиглаж байсан гэдгийг уншигч та мэдэж байгаа. Жишээ нь хамгаалалтанд зогсож байсан шатрыг сатааруулах аргаар хамгаалж байгаа обьектоос холдуулан улмаар тухайн обьектыг дайрах.

Нээгдсэн тоо: 1632 Төлбөртэй

Хааяа амжилттай дайралт хийхэд (диагналаар, босоо, хэвтээ) ямар нэгэн шугамыг эзлэн авах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ шугам дээр өөрийн ямар нэгэн шатар байрлан дайралтыг идэвхитэй өрнүүлэхэд саад болох талтай. Ийм тохиолдолд тухайн шатрыг шугамаас яаралтай холдуулах эсвэл нүд чөлөөлөх комбинацийн адилаар түүнээс хурдан салах хэрэгтэй. Шугам чөлөөлөх элементар жишээ нь Нээж дайрах комбинац юм. Нээж дайрахад хүү болон боднууд шугамаас холдсоноор тухайн талын шатруудын хөл нээгдэн эсрэг талын шатарт довтолж байсан бол энэхүү тактикийн аргын зорилго нь чухал шугамыг нээснээр түүгээр ашигтай ажиллагаа явуулан хэрэгтэй нүдийг эзлэн авах, дайралтын хүчтэй боднуудыг илүү идэвхитэй байрлалд шилжүүлэн аюултай дарамт үүсгэх явдал юм.

Нээгдсэн тоо: 1676 Төлбөртэй

Түгжих комбинацийг үзэхдээ хааяа өөрсдийнх нь шатрууд өөрийн талд гай болдог тухай уншигч та мэдэж авсан байх. Энэ нь хамгаалалт хийж байгаа талын лагерт голчлон тохиолдож байсан. Иймэрхүү эвгүй байдалтай дайрч байгаа тал ч тулгарч болдог. Тэдний зарим шатрууд тухайн үед дайралт хийж байгаа шатруудад хэрэгтэй нүднүүдэд байрлан замд нь саад болох нь бий. Ийм тохиолдолд саад болж байгаа шатруудыг цаг алдалгүй тухайн нүднээс холдуулах эсвэл зүгээр л түүнээс салах хэрэгтэй. Ингэхдээ өрсөлдөгч хамгаалалтын арга хэмжээ авч амжихааргүйгээр саад болж байгаа шатрыг цаг алдалгүй шалаа өгөх, өөр шатарт довтлох, хаяа хийх гэх мэтээр темптэйгээр шилжүүлэх нь илүү сайн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 171

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 247

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 210

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 323

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 352

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 363

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 443

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 459

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 520

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод

Нээгдсэн тоо : 1503

 

4 хүнийг нэг эгнээнд хичнээн янзаар жагсах боломжтой вэ?

Нээгдсэн тоо : 1456

 

тэгшитгэлийн хамгийн бага эерэг шийдийг ол.

Нээгдсэн тоо : 578