Нанн - Р.Беллин. Гастингс, 1979/80.
Цагаан чанарын давуутай ч ноёны сул байрлалаас болоод түүнийгээ ашиглахад төвөгтэй. Үүний зэрэгцээ хар 1... Бg3+ 2. Нf1 Бf3+ 3. Тf2 Бh1+ гэх мэтээр дандаа хийх заналтай. Цагаанд яаж үргэлжлүүлэхийг заана уу.
Шатрын бодлогуудаас гадна шатар тоглох чадварыг дээшлүүлэх бас нэгэн сайн хэрэгсэл бол байрлалаас зөв үргэлжлэлийг олох юм. Заавал мад өгөхгүйгээр хожлыг олох, хүнд байдлаас гарах гэх мэтээр олон тохиолдолууд байж болно. Эдгээр нь практикт бодлогоос илүү тохиолддог тул сайн судлан мэддэг болсон байх хэрэгтэй.
Нээгдсэн тоо: 78 Төлбөртэй
Нанн - Р.Беллин. Гастингс, 1979/80.
Цагаан чанарын давуутай ч ноёны сул байрлалаас болоод түүнийгээ ашиглахад төвөгтэй. Үүний зэрэгцээ хар 1... Бg3+ 2. Нf1 Бf3+ 3. Тf2 Бh1+ гэх мэтээр дандаа хийх заналтай. Цагаанд яаж үргэлжлүүлэхийг заана уу.
Нээгдсэн тоо: 56 Нийтийн
Кардосо - Торре. Манила, 1973.
Хар сүүлийн нүүдэлдээ b7-b5 гэсэн. Хүүний дутуугаас цагаанд хар нүднүүдээр мэдэгдхүйц дарамттай. Өрөгт цагаан Тg5 ийг сонгосон. Эцэстээ өрсөлдөгчийн алдаагаар хожлыг авсан ч цагаанд тоглолтыг хамаагүй хурдан дуусгах хүчтэй нүүдэл байсныг хараагүй. Энэхүү харалгүй өнгөрсөн нүүдлийг олох гээд үзээрэй.
Нээгдсэн тоо: 75 Бүртгүүлэх
Бэрсний таслагдсан хүүтэй ердийн байрлал. Цагаан таслагдсан хүүтэй боловч орон зайн давуутай, санаачлагатай бодны идэвхитэй тоглолттой. Тэд өрсөлдөгчийн багахан суларсан ноёнгийн сэлгээний байрлалд тодорхой заналыг үүсгэх бодолтой. Гэсэн хэдий ч харын оновчтой тоглолт бүх аюулыг сөрж чадна. Харын нүүдэл. Тэдний бэрс довтолгоонд өртсөн. Дараах
ухралтуудаас сонголтыг хийнэ үү.
Жич: Өрөг мастеруудынх ч гэсэн та өөрийн судалгааг хийгээд өргийн өрнөлийг үзээрэй. Их мастеруудын тоглолтыг байнга судлах нь тоглолтын ерөнхий стратег, тактикт суралцахад их нөлөөтэй.
Нээгдсэн тоо: 90 Бүртгүүлэх
Өргийн эхний 16 нүүдлийн дараа Нимцовичийн хамгаалалтын Капабланкийн хувилбарын байрлал үүссэн. Энд хувилбарын ердийн стратегийн элементүүдээс гадна ердийн бус c7 дээрх тэрэгний эрсдэлтэй байрлал байгаа. Асуудалын гол нь цагаан энэ байдлыг ашиглах чадах эсэхэд оршино. Цагаан нүүнэ. Та
Нээгдсэн тоо: 157 Нийтийн
Өрөгт 11 нүүдлийн дараа бэрсний тусгаарлагдсан хүүтэй байрлал үүссэн. Энд үндсэн асуудал бол хар стандарт байдлаар тоглох эсхүл цагаан ноён сэлгэж амжаагүйг ашиглахыг оролдох юм. Хэрвээ эхний төлөвлөгөөг сонговол ердийн тоглолтод хүргэх хэдэн хувилбараас сонгох хэрэгтэй. Хэрвээ хоёрдугаар төлөвлөгөөг сонговол байрлалыг хурдан задлах хэрэгтэй болно. Та
хувилбаруудаас сонголт хийн зөв үргэлжлэлийг олохыг оролдоорой. Хувилбар бүрээр өргийг үргэлжлүүлэн судалгаа хийгээд өрөгт хэрхэн тоглосонтой харилцуулан үзээрэй.
Нээгдсэн тоо: 175 Төлбөртэй
Нимцовичийн хамгаалалт, Таррашийн хамгаалалт, Пановийн дайралт, Каро-Каний хамгаалалт гэх мэт төрөл бүрийн эхлэлүүдэд үүсч болох нилээд ердийн хүүний бүтэц бүхий байрлал үүссэн. Энд цагаан ихэнхдээ хүүнүүдийн сул талыг нөхсөн тодорхой идэвхитэй байдаг ч энэ тохиолдолд байрлал нилээд хураангуйлагдсан учраас ийм хүүний бүтцийн цагааны динамик боломжуудын хэсэг байхгүй болсон.
Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.
Сонгосон хувилбараар өргийн өрнөлийг өөрөө тооцоод дараа нь өрөг хэрхэн өрсөнтэй өөрийн хувилбарыг харьцуулан үзээрэй. Өрөг мастеруудынх тул та бүх өрнөлийг олж харахгүй байх магадлал өндөр ч өөрийн сонгосон хувилбарын тодорхой тооны нүүдлүүдээр аналик хийхийг оролдоорой.
Нээгдсэн тоо: 175 Нийтийн
Тромповийн гарааны ердийн байрлал үүссэн. Цагаан орон зайн давуутай, бодны идэвхитэй тоглолттой бөгөөд тодорхой санаачлагатай. Цагаан өөрийн идэвхи, санаачлагын ачаар /жишээ нь материалын давуу/ ямар нэгэн давууг олох эсхүл хар тэмээнүүдээ идэвхижүүлэн цагааны идэвхийг дарахаас тэмцлийн үр дүн хамаарах болно.
Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.
Нээгдсэн тоо: 176 Төлбөртэй
11 нүүдлийн дараа Англи гарааны ердийн симметр хувилбар үүссэн. Байрлалд цагаан орон зайн давуутай бөгөөд хүүгээ e4 -д түлхсэний дараа энэ нь улам илэрхий болохоор боловч хард сулрал байхгүй тэд төвийн нүднүүдийг сайн хянаж байгаа. Цагаан b6-b5, d6-d5 боломжит цөмрөлтүүдийг байнга санаж байх ёстой.
Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.
Хувилбаруудыг сайтар судлаад дараа нь өрөг хэрхэн өрнөснийг үзээрэй.
Нээгдсэн тоо: 313 Нийтийн
Харын маш оновчгүй тоглосон гарааны дараа цагаанд илт давуу байрлал үүссэн. Цагаан мориор e5 -д орон тэндээс d3 шилжин "d" хар хүүг хаах нь тэдний төлөвлөгөөнд байгаа нь илэрхий. Гэхдээ үүнийг шууд хийх эсхүл эхлээд тодорхой бэлтгэлийг хийх ёстой юу гэсэн асуулт гарч ирнэ.
үргэлжлэлээс сонголт хийнэ үү.
Нээгдсэн тоо: 307 Төлбөртэй
Завсарын нүүдэл хийх сайн жишээ. Цагаан хар хөлийн тэмээгээ g5 дээр гарган харын ноёнгийн жигүүрт сүрхий сулралыг үүсгэсэн. Цагаан хар тэмээндээ боломжит гурван нүүдлээс нэгийг сонгох хэрэгтэй.
Хувилбаруудыг судлан зөв үргэлжлэлийг олоорой. Өрөг мастеруудынх тул маш анхааралтай судлаад өрөгт хэрхэн тоглосонг үзээрэй.