Зөв үргэлжлэл ( 21 )

Шатрын бодлогуудаас гадна шатар тоглох чадварыг дээшлүүлэх бас нэгэн сайн хэрэгсэл бол байрлалаас зөв үргэлжлэлийг олох юм. Заавал мад өгөхгүйгээр хожлыг олох, хүнд байдлаас гарах гэх мэтээр олон тохиолдолууд байж болно. Эдгээр нь практикт бодлогоос илүү тохиолддог тул сайн судлан мэддэг болсон байх хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 512 Төлбөртэй

1.c4 e5 2.Мc3 Мf6 3.Мf3 Мc6 4.e3 Тe7 5.d4 exd4 6.Мxd4 O-O 7.Тe2 d5 8.Мxc6 bxc6 9.O-O Тd6 10.b3 Бe7 11.Тb2 гэж цагаан арай илүү хүүний бүтэцтэй Англи гарааны онолын хувилбарыг тоглосон. Харин харын боднууд идэвхитэй байрласан. Тэдэнд цагаан d5 нүдэнд үзүүлэх дарамтыг сааруулах боломжууд бий. d5 нүдний хамгаалалтын асуудлыг илүү шийдэх аргыг сонгоно уу.

  1. 11... Тe6 гаар төвийг бэхжүүлэх
  2. 11... Трd8 гэж төвийн хүүгээ шууд бусаар хамгаалах  
  3. Хүүний бүтцээ эвдэн 11... dxc4 гэж хүүг аван боднуудын идэвхитэй тоглолтыг авах.

Зөвлөмж: Мастеруудын өрөг тул үргэлжлэлийн хувилбар бүрд нилээд шинжилгээ хэрэгтэй. Бодлогод тавигдсан хувилбараас өөр нүүдлийг ч олж болох талтай. Эхний үед зөв үргэлжлэлийг сайн олохгүй байж болох ч шатарт суралцах сайн дадлага гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Нээгдсэн тоо: 641 Нийтийн

Европийн багийн аваргын тэмцээнд Карпов, Шаувеккер нарын өрөгт эхний 9 нүүдлийн дараачаар цагаан орон зайн давуутай Англи гарааны ердийн симметр байрлал үүссэн. Гэхдээ хард сул тал байхгүй. d6 нүд эмзэг байж мэдэх ч ихэнх тохиолдолд түүнийг хүндрэлгүйгээр хамгаалдаг. Үүнээс гадна цагаан b7-b5, d6-d5 чөлөөлөгдөх цөмрөлтийг анхааралтай ажиглаж байх ёстой. Цагааны нүүдлүүдийн боломжоос сонгоно уу.

  1. 10. Мf3 , Тf4 гэж d6 нүдийг дарамтлах
  2. 10. Тb2 гэж тоглоод e2-e4 түлхэлтийг хийн орон зайг эзлэн Мароцигийн схемд шилжих. Эсхүл e2-e3 гээд цааш Бe2, Трfd1 гэх
  3. 10. a4 гээд d6 -д дарамт үүсгэн Тa3 гэх санаа.

Нээгдсэн тоо: 560 Төлбөртэй

d шугамд тусгаарлагдсан хүүтэй ердийн байрлал үүссэн. Хар сул талгүй, хориглолтын d5 сайн нүдтэй, бат бэх байрлалтайн дээр тэд ноёнгийн тэргээ d8 -д шилжүүлэн тусгаарлагдсан хүүд дармт үзүүлэх санаатай. Цагаан боднуудын идэвхи энэхүү сул талыг нөхөхөд хангалтгүй.

A. 14. Тh6 гэж диагоналд суусан тэмээг солин харын сэлгээний байрлалыг сулруулах
B. 14. a3 гэж тоглон өрсөлдөгчийг Мb4-d5 хориглолтын маневргүй болгон b2-b4 түлхэлтийг хийхээр заналхийх.
C. 14. Трfd1 гэж байрлалаа бэхжүүлэх.
Эдгээр боломжуудаас аль нэгийг сонгоно уу.

Нээгдсэн тоо: 389 Нийтийн

Харын оновчгүй гараа тэднийг сүрхий хүндрэлд оруулсан. Үндсэн асуудал бол e5 морины сайнгүй байрлал. Цагаан f2-f4 түлхэлтийг хийж чадвал хар морь шууд баригдана. Үүнийг ашиглах оролдлого хийх аргууд цагаанд бий.

А. Бэрсээ солилцохоор 17. Бd4 гэж хэрэлдэх.

B. Морийг f2-f4 гэж барих заналтай 17. Мd4 гэж тоглох.

C. Морийг барих санаагаар 17. Нh1 гэж тоглох.

Эдгээр боломжуудаас аль нэгийг сонгоно уу. Нүүдлүүдийг судлаад өөрийн хувиилбарыг сонгосоны дараа судалгааг үзээрэй.

Нээгдсэн тоо: 380 Нийтийн

Хар Мd7-b8 гэж морио шилжүүлэн цааш Мc6, Бb6 замаар d4 хүүд дарамт үзүүлэхээр шийдсэн. Цагаан энэхүү илт өдөөн хатгалтыг ашиглаж чадах уу?

Нээгдсэн тоо: 722 Төлбөртэй

Харын хожилтой байрлал ч тэдэнд ганц ноёны эсрэг h хүү, буруу хөлийн тэмээтэй (эсхүл хоёр хүүтэй) үлдэхчихгүйн тулд нилээд болгоомжлол хэрэгтэй. Харын олсон 1...Тf4+ 2.Нh1 Нg3 3.Мg1 Тe5 4.Мe2+ Нf2 5.Мg1 g3 6.Мh3+ Нf1 7.Мf4 h3 гээд дараагийн нүүдэлд мадтай арга хир сайн бэ?

Нээгдсэн тоо: 522 Төлбөртэй

Өрөг цааш 1.Трa2 Нg5 2.Трg2+ Нxf5 3.Трf2+ Нe6 4.Нe4 Трh4+ 5.Нf3 Трa4 гэж үргэлжлэн эцэстээ тэнцээгээр өндөрлөсөн. Аль нэгэн талын алдсан боломжийг ол.

Нээгдсэн тоо: 698 Нийтийн

Нээгдсэн тоо: 648 Төлбөртэй

Нээгдсэн тоо: 534 Төлбөртэй

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 487

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 623

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 957

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956