Програмчлалын C# хэл ( 134 )

Програмчлалын хэлүүдээс хамгийн өргөнөөр ашигладаг хэлүүдийн тоонд C хэл зүй ёсоор ордог. Тиймээс би энэ хэлний талаарх материалуудыг судласны үндсэн дээр энэхүү цуврал хичээлүүдийг бэлтгэлээ. Хичээлд C# хэлийг ашиглах болно. Хичээлийг илүү үр дүнтэй болгох үүднээс хичээлд C# програмчлалын хэлний бичлэгийн дүрэм, цикл, нөхцөлт оператор гэх мэтийн програмын үндсэн ухагдхууны талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй харин C# хэлний өөрийн гэсэн технологийн онцлог, хэлийг ашиглах практик ажиллагаа дээр илүү анхаарал хандуулах болно. Иймээс хичээлийг үзэхийн тулд та C# хэлний үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо програмчлалын хэлүүд бараг адилхан бичлэгийн дүрэмтэй болсон болохоор та заавал C# хэл гэлтгүй JAVA, C++ эсвэл PHP гэх мэт ОХП-ын аль нэг хэлийг мэддэг байхад жишээнүүдийг бүрэн ойлгох боломжтой. C# хэлний хэлний суурь мэдлэгийг авч болох ном материалууд номын дэлгүүр эсхүл интернетэд хангалттай байгаа. Програмын жишээнүүдийг хийхдээ Visual Studio 2015 боловсруулалтын орчинг ашиглах тул та компьютертаа програмыг суулгасан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 288 Бүртгүүлэх

Онцгой нөхцлийг дуудсан кодийг try блок эсхүл онцгой нөхцлийг боловсруулах catch блокгүй try..catch бүтцэд байршуулсан бол систем тохирох боловсруулагчийг дуудалтын стект хайна. Жишээ нь

try
{
    TestClass.Method1();
}
catch (DivideByZeroException ex)
{
    Console.WriteLine($"Main арга дахь catch : {ex.Message}");
}
finally
{
    Console.WriteLine("Main арга дахь finally блок");
}
Console.WriteLine("Main аргын төгсгөл");
 
class TestClass
{
    public static void Method1()
    {
        try
        {
            Method2();
        }
        catch (IndexOutOfRangeException ex)
        {
            Console.WriteLine($"Method1 аргын catch: {ex.Message}");
        }
        finally
        {
            Console.WriteLine("Method1 аргын finally блок");
        }
        Console.WriteLine("Method1 аргын төгсгөл");
    }
    static void Method2()
    {
        try
        {
            int x = 8;
            int y = x / 0;
        }
        finally
        {
            Console.WriteLine("Method2 аргын finally блок");
        }
        Console.WriteLine("Method2 аргын төгсгөл");
    }
}

кодийг авч үзье.

Нээгдсэн тоо: 244 Бүртгүүлэх

Төлөв (State) бол дотоод нөхцлөөс хамааран обьект өөрийн төлөв байдлыг өөрчлөх боломж олгодог загварчлалын хэв.

Хэвийг хаана ашиглах

  • Програмын явцад обьектын төлөв байдал түүний нөхцөл байдлаас хамааран динамикаар өөрчлөгдөж болох үед
  • Обьектын аргын кодод олон тооны нөхцөлт бүтцийг ашигласан байхад тэдгээрийн сонголт обьектын тухайн үеийн төлвөөс хамаарах үед

Нээгдсэн тоо: 252 Бүртгүүлэх

Хэрвээ системийн өөрийн дотоод онцгой нөхцлийн төрлүүд тохиромжгүй бол бид өөрсдөө төрлүүд үүсгэж болно. Бүх онцгой нөхцлийн суурь класс Exception учраас өөрийн төрлийг үүсгэхдээ бид энэ классаас удамшуулна.  
Жишээ нь манай програмд насны хязгаарлалт байлаа гэе.

try
{
    Person person = new Person { Name = "Tom", Age = 17 };
}
catch (Exception ex)
{
    Console.WriteLine($"Алдаа: {ex.Message}");
}
 
class Person
{
    private int age;
    public string Name { get; set; } = "";
    public int Age
    {
        get => age;
        set
        {
            if (value < 18)
                throw new Exception("18 нас хүрээгүй бол бүртгэл хаалттай");
            else
                age = value;
        }
    }
}

Person классийн age шинжид утга олгохдоо шалгалт хийн нас 18 -аас бага бол онцгой нөхцлийг үүсгэнэ.

Нээгдсэн тоо: 219 Төлбөртэй

Давталт (Iterator) паттерн нийлмэл обьектын бүх элементүүдэд тэдгээрийн дотоод бүтцийг задлахгүйгээр хандах абстракт интерфейсийг тодорхойлдог. C# хэл дээр програм зохиогчид массив эсхүл коллекцийн обьектуудыг татан авдаг foreach циклтэй ажиллаж үзсэн байх. Энэ үед коллекцийн нийлмэл классуудад өөрийн бүтэц ба төлвөөрөө ялгаатай олонлог оршиж байдаг. Коллекцийг foreach -р гүйлгэн обьектуудыг авах боломжийг олгож байгаа түлхүүр хэрэгсэл бол давталт хэв буюу энгийнээр хэлбэл IEnumerable , IEnumerator хоёр интерфейс юм.

Нээгдсэн тоо: 241 Нийтийн

Тодорхой нөхцөлд жишээ нь тоог тэгд хуваах гэх мэт тохиолдолд систем өөрөө онцгой нөхцлийн генерацийг хийдэг. Гэхдээ C# хэл throw оператороор онцгой нөхцлийг гараар үүсгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл throw оператороор бид өөрсдөө онцгой нөхцлийг үүсгэн түүнийг програмийн ажиллагааны үед дуудаж болно гэсэн үг.

Нээгдсэн тоо: 189 Бүртгүүлэх

Шаблоны арга (Template Method) хэв дэд классуудад алгоритмын бүтцийг өөрчлөхгүйгээр зарим алхамуудыг дахин тодорхойлох боломж олгосон ерөнхий алгоритмыг тодорхойлдог.

Хэвийг хаана ашиглах

  • Цаашид дэд классуудад алгоритмын бүтцийг өөрчлөхгүйгээр түүний зарим шатуудыг дахин тодорхойлох төлөвлөгөөтэй байх үед
  • Төстэй алгоритмыг хэрэгжүүлж буй классуудад кодын давхардал үүсэхэд. Ерөнхий кодыг хэвийн аргад гарснаар дэд классуудад түүний давхардалыг бууруулна.

Нээгдсэн тоо: 220 Төлбөртэй

Бүх онцгой нөхцлүүдийн суурь бол Exception төрөл. Төрөлд онцгой нөхцлийн талаарх мэдээллийг авч болох хэдэн шинжийг тодорхойлсон байдаг. Үүнд:

  • InnerException - үүссэн онцгой нөхцлийн шалтгаан болсон онцгой нөхцлийн тухай мэдээллийг хадгална.
  • Message - алдааны мэдээллийг хадгална
  • Source - онцгой нөхцлийг дуудсан обьект эсхүл багцын нэрийг хадгална
  • StackTrace - онцгой нөхцлийг үүсгэхэд хүргэсэн дуудалтын стекийг мөр илэрхийллээр буцаана
  • TargetSite - онцгой нөхцөл дуудагдсан аргыг буцаана

Нээгдсэн тоо: 260 Төлбөртэй

Команд (Command) хэв тодорхой үйлдэл гүйцэтгэх шаардлагыг тусдаа обьект хэлбэрээр хайрцаглах боломжийг олгодог. Үйлдэл гүйцэтгэх энэхүү шаардлагын обьектыг команд гэж нэрлэдэг. Ингэхдээ үйлдэл гүйцэтгэх шаардлагыг агуулсан обьектууд үйлдлийг гүйцэтгэх обьектуудаас салангид байдаг. Командуудад холбогдолтой мэдээллийг параметр хэлбэрээр дамжуулахын дээр тэдгээрийг дараалалд оруулах, дарааллаас хасаж болно.

Нээгдсэн тоо: 165 Бүртгүүлэх

catch блокийн тодорхойлолт

Онцгой нөхцлийн боловсруулалтыг хариуцах catch блок

catch
{
    // гүйцэтгэх үйлдлүүд
}

хэлбэртэй байна. Дээрх хэлбэрийн catch блок try блокт үүссэн бүх онцгой нөхцлийн боловсруулалтыг хийнэ. Харин онцгой нөхцлийн төрөлд тохирох боловсруулалтыг хийх catch блок

catch (онцгой_нөхцлийн_төрөл)
{
    // гүйцэтгэх үйлдлүүд
}

хэлбэрээр тодорхойлогдоно.

Нээгдсэн тоо: 141 Бүртгүүлэх

Ажиглагч (Observer) бол нэг -> олон (1->∞) харьцааг илэрхийлэх төлөв байдлын хэв. Энэ утгаараа ажиглагдах нэг харин ажиглагч олон обьектууд байдаг. Ажиглагдаж буй обьектын өөрчлөлтүүд ажиглагчдад автоматаар тараагдана. Нийтлэгч, бүртгүүлэгчийн харилцаа нь энэхүү хэвийн үйлдлийг тодорхойлдог болохоор бас Publisher-Subscriber (нийтлэгч - бүртгүүлэгч) гэж ч нэрлэдэг. Жишээ нь бүртгүүлэгч буюу хэрэглэгчид сайтаас цахим шуудангаар мэдээлэл авахаар бүртгүүлэгч болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 101

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 160

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 133

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 252

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 285

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 299

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 356

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 344

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 427

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 558

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1011

 

Хоёр тамирчин тойрог замаар нэгэн зэрэг гарч 3,2 км замыг туулан барианд оржээ. Тойргийг нэг тамирчин нөгөөгөөсөө 10 секундээр хурдан тойрдог. Ялагч барианд орж байхад нөгөө нь бүтэн тойрог гүйх үлдсэн байлаа. Ялагч замыг 9 мин 20 секундэд туулсан бол тойрог замын уртыг ол. Тамирчдын хурдыг тогтмол гэж үзнэ.

Нээгдсэн тоо : 515