Програмчлалын C# хэл хатуу төрөлжилттэй тул өгөгдөлтэй ажиллах үед null утга асуудал үүсгэх тохиолдол их. Үүнийг тооцолгүй бичигдсэн код бүр ажлын /production/ хувилбараар ажиллаж байхдаа алдаа өгөх тал бий. Кодийн тестийг хийхдээ тухайн хувьсагчид null утга олгогдох тохиолдолыг тооцохгүй байх нь ийм асуудал гарах үндсэн шалтгаан хэдий ч кодлогч энэ талаар өөрөө бодон кодлох хэрэгтэй.
null -ийн шалгалт. Null guard /хамгаалагч/
Коддоо null утга авдаг өөрөөр хэлбэл nullable төрлийн хувьсагч болон параметрүүд ашиглах болбол NullReferenceException алдаа гарахаас сэргийлэн null -ийг шалгах хэрэгтэй. Жишээ нь
void PrintUpper(string? text)
{
if (text!=null)
{
Console.WriteLine(text.ToUpper());
}
}
Дээрх кодод text параметр null -тэй тэнцүү биш бол мөрийн тэмдэгтүүдийг том үсэг болгох ToUpper() аргыг дуудна.
тэгшитгэл бод.
тэгшитгэл бод.
Зурагт өгөгдсөн дотоод байдлаараа шүргэлцсэн хоёр тойргийн TA нь ерөнхий шүргэгч, TC нь том тойргийн огтлогч, жижиг тойргийн шүргэгч болно. DC=3, CB=2 бол TA -г ол.