Програмчлалын C# хэл ( 134 )

Програмчлалын хэлүүдээс хамгийн өргөнөөр ашигладаг хэлүүдийн тоонд C хэл зүй ёсоор ордог. Тиймээс би энэ хэлний талаарх материалуудыг судласны үндсэн дээр энэхүү цуврал хичээлүүдийг бэлтгэлээ. Хичээлд C# хэлийг ашиглах болно. Хичээлийг илүү үр дүнтэй болгох үүднээс хичээлд C# програмчлалын хэлний бичлэгийн дүрэм, цикл, нөхцөлт оператор гэх мэтийн програмын үндсэн ухагдхууны талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй харин C# хэлний өөрийн гэсэн технологийн онцлог, хэлийг ашиглах практик ажиллагаа дээр илүү анхаарал хандуулах болно. Иймээс хичээлийг үзэхийн тулд та C# хэлний үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо програмчлалын хэлүүд бараг адилхан бичлэгийн дүрэмтэй болсон болохоор та заавал C# хэл гэлтгүй JAVA, C++ эсвэл PHP гэх мэт ОХП-ын аль нэг хэлийг мэддэг байхад жишээнүүдийг бүрэн ойлгох боломжтой. C# хэлний хэлний суурь мэдлэгийг авч болох ном материалууд номын дэлгүүр эсхүл интернетэд хангалттай байгаа. Програмын жишээнүүдийг хийхдээ Visual Studio 2015 боловсруулалтын орчинг ашиглах тул та компьютертаа програмыг суулгасан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 361 Бүртгүүлэх

Хувьсагч, нөхцөлт бүтэц, цикл, массив ойлголтуудтай танилцсан тул жижиг хэмжээний програмийг зохиох боломжтой болсон. Иймээс массивуудтай ажиллах хэдэн бодлогыг авч үзье.

Санамж. Програмчлалын хэлийг сурахад дадлага чухал үүрэгтэй. Жижиг гэлтгүй асуудлуудыг өөрөө шийдэхээс л дадлагажин код бичиж сурдаг. Эхлэн суралцагсад асуудлыг бэлэн сангууд ашиглан шийдэх гэдэг нь цаашид асуудал үүсгэх үндэс болдог. Хичээлийн жишээнүүдийг бэлэн сан ашиглан маш хурдан шийдэж болох ч чухам ямар ажиллагаануудыг хийсэнг мэдэлгүй өнгөрнө. Өөрөөр хэлбэл кодийн алгоритмийг ойлголгүй ажиллагааг шийднэ гэсэн үг. Ийм аргаар бүх асуудлыг шийдэх боломжгүй гэдэг нь тодорхой. Ер код бичих суурь бол асуудлыг шийдэх алгоритмыг зохиож сурах. Үүнд суралцахгүйгээр код бичиж сурахгүй гэдгийг сануулъя.

Нээгдсэн тоо: 414 Төлбөртэй

Нэг төрлийн өгөгдлүүдээр илэрхийлэгдэх өгөгдлийн төрлийг массив гэнэ. Массивийн зарлалт хувьсагчийнхтай төстэй хэдий ч төрлийн заалтын араас дөрвөлжин [] хаалтыг тавьдаг.

хувьсагчийн төрөл[] массивийн нэр;

Жишээ нь бүхэл тоон массивийг тодорхойлбол

int[] numbers;

байна. Массивийн хувьсагчийн тодорхойлолтын дараа түүнд утга олгож болно.

Нээгдсэн тоо: 380 Төлбөртэй

Тодорхой нөхцлөөс хамааран зарим үйлдлийг олон удаа хийх боломжийг олгодог удирдах бүтэц бол цикл юм. C#

  • for
  • foreach
  • while
  • do...while

циклийн хэлбэрүүдтэй. Програмийн кодод хамгийн ихээр ашигладаг бүтцүүдийн нэг бол яах аргагүй цикл байдаг тул бүтцийн хэлбэрүүдийг бүрэн ойлгон ашиглаж сурах зайлшгүй шаардлагатай.

Нээгдсэн тоо: 378 Төлбөртэй

Програмчлалын хэлний суурь бүрдүүлэгчдийг нэг бол тодорхой нөхцлөөс хамааран програмын кодийн ажиллагааны дарааллыг өөрчлөх нөхцлийн бүтэц юм. C# хэлний ийм бүтцүүдийн нэг бол if..else бүтэц.
if..else бүтэц нөхцлийн үнэн эсэхийг шалгаад үр дүнгээс хамааран тодорхой кодийг биелүүлдэг. Бүтцийн энгийн хэлбэр if блокоос бүрдэнэ.

if(нөхцөл)
{
    биелэгдэх командууд
}

Нээгдсэн тоо: 550 Нийтийн

Нөхцөлт илэрхийлэл тусдаа үйлдлийн багц. Ийм үйлдлүүд bool төрлийн логик утгыг буцаадаг. Нөхцөлт илэрхийлэл үнэн бол true, илэрхийлэл худал бол false утгыг буцаана. Ийм үйлдлүүдэд харьцуулах, логик үйлдлүүд хамаарагдана.

Нээгдсэн тоо: 428 Бүртгүүлэх

Өгөгдлийн төрлүүд хичээлд төрлүүд ямар утгууд авах, санах ойд хичнээн байт эзэлдэг Арифметик үйлдлүүд хичээлээр төрлүүдэд ямар үйлдлүүдийг хийх талаар үзсэн. C# хэл хатуу төрөлжилттэй хэл тул өгөгдлийн төрлүүд, тэдгээрийн хөрвүүлэлтийг сайн ойлгох хэрэгтэй. Төрлийн хувиргалтууд голдуу нэмэх үйлдлийн үед үүсдэг тул төрөл бүрийн өгөгдлүүдэд нэмэх үйлдлийг хийхийг үзье.

byte a = 4;
int b = a + 70;

Нээгдсэн тоо: 377 Төлбөртэй

Утга олгох үйлдэлд хоёр операнд оролцох бөгөөд зүүн операнд зөвхөн өөрчлөгдөж болох илэрхийлэл байх ёстой. Жишээ нь хувьсагч. C# -д бусад програмийн хэлүүдэд байдаг утга олголтын (=) суурь үйлдэл байдаг бөгөөд үйлдэл баруун операндийн утгыг зүүн операндад олгдог.  Жишээ нь

int number = 23;

Дээрх мөр number хувьсагчид 23 утгыг олгож байгаа. Энд number хувьсагч зүүн операнд буюу оролцогч.

Нээгдсэн тоо: 478 Төлбөртэй

Битийн үйлдлүүд онцгой үйлдлийн ангилал. Үйлдлүүд тоонуудын бит бүр дээр хийгддэг. Ийм учраас тоонуудыг хоёртын системд авч үздэг. Жишээ нь 2 хоёртын системд 10 бөгөөд хоёр биттэй харин 7 - 111 гээд гурван битээр илэрхийлэгдэнэ.

Жич: Програмийн код бичиж сурахын тулд тооллын системийн ерөнхий ойлголтыг сайн ойлгосон байхыг зөвлөе. Ухагдхуун тийм ч төвөгтэй биш тул тооллын системийн талаар интернетээд судлан мэдээрэй.

Нээгдсэн тоо: 484 Төлбөртэй

C# -д бусад програмчлалын хэлүүдэд хэрэглэгдэг ихэнх операторуудыг ашигладаг. Үйлдэл гэдэг нь оролцогчид (операндууд) дээр тодорхой үйлчлэл хийхийг хэлнэ. Оролцогчоор хувьсагч эсхүл ямар нэгэн утга (жишээ нь тоо) байж болно. Үйлдэл нэгдмэл (унар) буюу нэг оролцогч (операнд) дээр, бинар буюу хоёр оролцогч дээр, тернар буюу гурван оролцогчийнх гэж байдаг.

Нээгдсэн тоо: 439 Төлбөртэй

Мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дагаад кодлогчийн хэрэгцээ жилээс жилд өссөөр байна. Програмийн кодлогч болоход туслах зорилгоор сайтад орчин үед өндөр эрэлттэй байгаа хэлүүдийн хичээлүүдийг цувралаар оруулсаар байх болно. Аливаа зүйлийг сурах суурь бол таны хүсэл эрмэлзлэл гэдгийг Суралцах хир хэцүү вэ? нийтлэлийг уншаад эргэцүүлэн бодоорой.

Хичээлээр консолоос өгөгдөл оруулах, консолд өгөгдлийг үзүүлэхийг судлах болно.

Консолийн гаралт

Өмнөх хичээлүүдэд консолд мэдээлэл үзүүлэхдээ компиляторын Console.WriteLine аргыг хэрэглэсэн. Хэрвээ консолд мэдээллийг гаргах хэрэгтэй түүнийг Console.WriteLine аргад дамжуулах хэрэгтэй. Жишээ нь төслийн Program.cs файлд

string hello = "Сайн уу Монгол";
Console.WriteLine(hello);
Console.WriteLine("C# -д тавтай морил!");
Console.WriteLine("Баяртай Монгол...");
Console.WriteLine(24.5);

командуудыг (statement) өгөөд төслийг ажлуулбал консолд

гэж харуулна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 78

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 125

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 111

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 223

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 264

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 272

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 324

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 310

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 396

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 438

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 620

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 902