Javascript хэл ( 205 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 822 Төлбөртэй

Форм дээрх контролуудыг Vuelidate пакетийн боломжийг ашиглан шалгахыг сурсан. Vuelidate пакетад олон тооны шалгагчид байгаа хэдий ч бид өөрсдийн шалгагчийг үүсгэх шаардлага гардаг. Жишээ нь шинэ хэрэглэгчийг бүртгэх форм хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг давтагдахгүй байхыг шалгах хэрэгтэй боллоо гэе. Өөрөөр хэлбэл манай өөрийн өгөгдлийн санд хэрэглэгчийн оруулсан цахим шуудангийн хаяг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болсон гэсэн үг. Vuelidate пакетад манай өгөгдлийн санд хандан шалгалт явуулах шалгагч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Эндээс бид өөрсдийн шалгагч үүсгэхийг сурах хэрэгцээ гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 778 Төлбөртэй

Програмд нэвтрэхэд хэрэглэгчийн нууц үгийг авах талбар ихэнхдээ байдаг. Ийм төрлийн талбарт шалгалтыг хэрхэн хийхийг сурцгаая. Үүний тулд Шалгалтын алдааг үзүүлэх хичээлийн App компонентийн шаблоны кодыг доорх байдлаар өргөжүүлье.

<template>

Password

</template>

Нээгдсэн тоо: 1046 Нийтийн

Хичээлээр RxJs сангийн талаар өмнөх хичээлүүдээр олон авсан мэдлэгээ бататган API контактад хандан хэрэглэгчийн мэдээллийг авах энгийн програмыг боловсруулах болно. Програмаас төрөл бүрийн хүсэлтийг илгээх боломжтой болгох зорилгоор төсөлдөө Jquery санг суулгая. Үүний тулд WebStorm текст засварлагчийн терминалыг нээгээд

npm i jquery командыг өгөөрэй.

Нээгдсэн тоо: 844 Төлбөртэй

Формийн шалгалтын ажиллагаануудтай үргэлжлүүлэн танилцая. Валидаторийг тохируулах хичээлийн жишээнд $v обьектод байгаа email түлхүүртэй обьектийг дэлгэц дээр харуулан цахим шуудангийн хаягийн талбарт оруулж буй өгөгдлүүд шалгагчийн төлөвт хэрхэн нөлөөлж байгааг ажигласан. Бодит жишээнд {{ $v.email }} бүтцийг ашиглаад байх нь тохиромжгүй тул түүнийг шаблоны кодоос

<template>

Email

</template>

хасаад хуудсаа хөтөч дээр нээвэл

ердийн формийг үзүүлнэ.

Нээгдсэн тоо: 819 Төлбөртэй

RxJs сангийн бүрэлдхүүнд багтдаг Observable классаас бусад классуудын талаар авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид Observable гэж юу болох түүнтэй хэрхэн ажиллах талаар л үзсэн. RxJs санд Observable классаас гадна өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн зүйлийг үүсгэх зарим классууд байдаг. Энэ хичээлээр эдгээр классуудын талаар дурдах болно. Классуудын ажиллагаа Observable -той төстэй ч багахан ялгаанууд бий.

Санамж: Програмчлалын хэлний ажиллагааны үндсэн суурь зарчмууд өөр хоорондоо нэг их зөрөөд байдаггүй. Компьютер, үйлдлийн системүүд ч мөн адил олон янзын брендүүд байх ч ажиллагааны ерөнхий зарчим нэг. Иймээс олон хэл судлахын оронд нэг хэлний технологийн шийдлийг гүн ойлговол бусдыг төвөггүй эзэмшинэ.

Нээгдсэн тоо: 1200 Төлбөртэй

Формын өгөгдөлд шалгалт буюу validation хийх ажиллагаа ямарч програмын хувьд чухал хэсэг байдаг тул материалыг анхааралтай судлан ойлгон автлаа үзээрэй. Формын шалгалтуудад ашиглах төслийг Формын шалгалтын бэлтгэл хичээлд үүсгэн Vuelidate пакетийг суулган цахим шуудангийн хаягийг авах талбарыг нэмсэн. Одоо формын шалгалтад Vuelidate пакетийг хэрхэн ашиглахыг сурцгааж эхлэе.

Нээгдсэн тоо: 1102 Нийтийн

RxJs сангийн алдаа боловруулалтын талаар хичээлд авч үзье. Сервертэй ажиллах үеийн ямар нэгэн алдаанаас үүдэн хэрэглэгч талын код ажиллахгүй болох тохиолдол ихээр гардаг тул ийм үед алдааг барин боловсруулалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Алдааны боловруулалтыг дараах

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.subscribe((x) => {
console.log(x);

энгийн жишээн дээр харцгаая.

Нээгдсэн тоо: 865 Төлбөртэй

Формд төрөл бүрийн элементүүдийг оруулахыг өмнөх хичээлүүдэд үзсэн. Формтой ажиллах ажиллагааны бас нэгэн чухал хэсэг бол түүний validation буюу шалгалтын хэсэг байдаг. Vuejs фреймворк бүгдийг хэрэгцээтэй үед нь хэрэглэх гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл фреймворкийн үндсэн пакет хамгийн хэрэгтэй суурь зүйлүүдийг агуулаад бусад шаардлагатай хэсгийг нэмэлтээр суулган ашиглах гэсэн үг юм. Формын шалгалт хийх ажиллагаа Vuejs фреймворкийн үндсэн пакетад байдаггүй бөгөөд формд шалгалт хийх хэрэгтэй бол шаардлагатай пакетыг суулгах шаардлага гарна. Энэхүү зарчим нь програмын хэмжээ, ажиллагааны хурдад сайн нөлөө үзүүлдэг сайн аргачлал юм. Хичээлээр формын шалгалтын бэлтгэл болгоод цэвэр төслийг үүсгэе.

Нээгдсэн тоо: 832 Төлбөртэй

Javascript дээр бичигдсэн RxJs сан нь програмчлалыг рейктив /reactive/ аргачлалаар боловсруулахад зориулагдсан. RxJs санг ашиглан массив, мөрүүд, тоонууд, промис /promise/, үйл явцууд /event/ гэх мэтийн өгөгдлийн төрлүүдээс гадна дурын синхрон зүйлүүдтэй амархан харьцан ажиллах боломжтой. Стримүүдийг нэгтгэх I хичээлд RxJs санг ашиглан өөр стримүүдийг нэг стримд нэгтгэх аргуудтай танилцаж ба энэ хичээлээр аргуудыг үргэлжлүүлэн авч үзнэ.

concatMap арга

Арга mergeMap аргатай тун адилхан. Аргыг ажиллагааг

Rx.Observable.range(1, 5)
.concatMap((x, i) => {
return Rx.Observable.interval(100)
.take(x)
.map(c => i)

.subscribe(createSubscribe('concatMap'));

кодоос харцгаая.

Нээгдсэн тоо: 1301 Төлбөртэй

Хичээлээр өөрийн контролийг үүсгэн түүнийг v-model директивт хэрхэн тавин өгөхийг сурцгаая. Үүний тулд төслийн components хавтаст Onoff нэртэй

<template>

On
Off

</template>

код бүхий компонентийг үүсгээд түүнийг app компонентод бүртгүүлээд шаблонд

<template>

Form inputs

<app-onoff></app-onoff>

</template>

үзүүлье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 338

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 429

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 396

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 476

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 553

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 541

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 662

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 778

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 796

Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1615

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1047

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 271