Javascript хэл ( 204 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 522 Бүртгүүлэх

Vue фреймворкийн ээлжит хичээлээр форм дээрх тоон утгын талбаруудад v-model директивийг яаж ашиглахыг үзье. Жишээ нь форм дээрээс хэрэглэгчийн насыг авах хэрэгтэй болсон гэе. Үүний тулд

<template>

Form inputs

{{ age }}

</template>

код байхад болох мэт.

Нээгдсэн тоо: 788 Төлбөртэй

RxJs сангийн хүрээнд стримтэй ажиллах ажиллагааг улам хөнгөн болгодог тусгай хэрэгслүүдийн талаар энэ хичээлээр авч үзнэ. Хичээлийн материалийг бүрэн гүйцэд ойлгохын тулд өмнөх хичээлүүдийг үзсэн байх шаардлагатайг сануулъя.

defaultIfEmpty арга

of аргаар

Rx.Observable.of(1)
.subscribe(createSubscribe('of'));

стрим үүсгээд түүнд бүртгүүлсэн кодыг бичээд хөтөч дээр хуудсаа нээгээд консолын цонхыг харвал

дээрх үр дүнг өгөх нь ойлгомжтой. of аргад юу ч дамжуулахгүй бол код хэрхэн ажиллахыг харцгаая.

Нээгдсэн тоо: 846 Төлбөртэй

Програмчлалын хэлүүдийг хамгийн сайн, хүчирхэг гэх мэтээр рейтенг гарган сургалтад ашиглах гээд байх шиг харагддаг. Эрэлт өндөртэй хэлүүдийг сургалтын суурь болгон ашиглах ёстой. Гэхдээ юунаас эхлэх, ямар програмаар яван хир бэлтгэгдсэн мэрэгжилтэн гаргах төлөвлөгөөтэй байхгүй бусдын жишгээр эсхүл моод хөөцөлдвөл ямарч чадваргүй мэргэжилтэнээр л дүүрэх байх. Гол анхаарах зүйл бол ямар хэлийг эзэмшсэн мэрэгжилтэн өндөр эрэлттэй, цалин хөлс сайтай, ирээдүйтэй вэ гэдгийг л сайн ажиглаж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд програм зохиох технологид олон зүйлүүд шинээр орон ирснээр frontend програм зохиогчидын эрэлт тасралтгүй нэмэгдсээр байгаа. Энэ бол та javascript хэлийг судлах ёстойг зааж буй чиг. Иймээс сайтын javascript хэлний хичээлүүдийг үзэхийг санал болгоё.

Хуудас дээрх формоос хэрэглэгч жагсаалтаас сонголт хийн ажиллах тохиолдол олон. Иймээс энэ хичээлээр формын бас нэгэн чухал элемент болох сонголтын select тегийг

<template>

Form inputs

<select>
<option v-for="s in socialsList"> {{ s }}</option>
</select>

</template>

жишээгээр авч үзье.

Нээгдсэн тоо: 719 Төлбөртэй

RxJs сангийн хүрээнд буфер гэж юу болох талаар энэ хичээлээр авч үзье. Буфер гэдгийг утгуудыг түр зуур хадгалах сав буюу орон зайг гэж ойлгоорой.

buffer, bufferTime арга

Практик жишээгээр ухагдхууныг ойлгох нь амархан байдаг учраас шууд

Rx.Observable.interval(500)
.buffer(Rx.Observable.interval(2000))
.take(3)
.subscribe(createSubscribe('buffer'));

кодыг авч үзье. Хөтөч дээр хуудсаа нээвэл консолд

үр дүнг үзүүлнэ. Код юу хийж байгааг авч үзье.

Нээгдсэн тоо: 1139 Бүртгүүлэх

Javascript хэлний үндсэн үүргийн нэг бол хэрэглэгч талын хуудаст динамик байдлыг үүсгэн програмтай харьцах ажиллагааг илүү уян хатан, хөнгөн, эвтэйхэн болгох юм. Html хуудас дээрх сонголтуудаас боломжит сонголтуудыг хийхдээ CheckBox элементийг ашигладаг бол сонголтуудаас боломжит нэгийг сонгохыг Радио товчоор хийдэг. Жишээ нь бүртгэлийн хуудаст хэрэглэгчийн хүйсийн сонголтыг хийх гэх мэт. Үүнийг VueJs -дээр checkbox -той төстэйгөөр хэрэгжүүлдэг тул CheckBox хичээлийн

<template>

Form inputs

instagram

twitter

facebook

</template>

жишээний input тегийн төрлийг radio болгоод програмыг ажлуулан хуудасны ажиллагааг шалгавал

Нээгдсэн тоо: 588 Төлбөртэй

Интернетэд суурилсан програм зохиоход олон төрлийн технологи, аргачлалыг хослуулан ашигладаг хэдий ч хэрэглэгч талын хуудаст javascript, css, html -ийг голлон хэрэглэдэг. Эдгээрээс javascript хэл их чухал үүргийг гүйцэтгэдэг тул сайтад энэхүү хэлний фреймворк, сангуудын хичээлүүдийг нийтэлж байгаа ба энэ удаад RxJs сангийн өгөгдлүүдэд шүүлт тавин боловсруулалт хийдэг операторуудын талаар авч үзэцгээе.

filter арга

Арга хэрхэн ажиллахыг шууд практик жишээн дээр харцгаая.

Rx.Observable.range(0, 10)
.filter(x => x >3)
.subscribe(createSubscribe('filter'));

Жишээнд стримийг RxJs сангийн Observable классын range аргаар үүсгэсэн. range арга 0 -ээс 10 хүртэлх тоон дарааллыг үүсгэнэ. filter аргад дарааллын урсгалд шүүлт тавих нөхцлийг дамжуулах ёстой. Аргад өгсөн нөхцлөөр тоон дарааллаас 0, 1, 3 элементүүдэд шүүлт /өөрөөр хэлбэл нөхцөлд тохирохгүй/ тавигдан 4 -өөс 10 хүртэлх тоонуудыг консолд үзүүлэх ёстой. Кодыг ажлуулбал

Нээгдсэн тоо: 700 Төлбөртэй

Интернетэд сууриласан програмчлал хөгжихийн хирээр хэрэглэгчдийн шаардлага улам өндөр болсон. Хөтөч сервер хооронд хуудсыг дамжуулан дахин зурах, формын шалгалт, хуудас шилжилт зэрэг серверт олон удаа хандах ажиллагаануудад хэрэглэгчид нилээд дургүй байдаг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд SPA буюу нэг хуудаст програмын технологийг Angular, React, Vue зэрэг фреймворкууд хэрэгжүүлдэг. Фреймворкуудийн ажиллагааны зарчим ойролцоо тул аль нэгийг нь судалсан байхад бусад нь ойлгомжтой. Иймээс сайтад Vue фреймворкийн хичээлүүдийг оруулж байгаа билээ.

Энэ удаад Html хуудас дээрх сонголтуудаас тохирохыг нь зөвлөх тэмдэглэгээ хийдэг CheckBox гэж нэрлэдэг элементийн тухай авч үзье. Жишээ нь бүртгэлийн хуудаст хэрэглэгчийн сонирхдог зүйлсийг тодорхой төрлүүдээс сонгох байдлаар ихээр авдаг. Үүнийг VueJs -дээр хэрхэн хэрэгжүүлэхийг

<template>

Form inputs

instagram

twitter

facebook

</template>

жишээгээр харцгаая.

Нээгдсэн тоо: 1449 Төлбөртэй

RxJs санг ашиглан стримээс тараах өгөгдлүүдээс сонголтыг маш эвтэйхэн зохион байгуулах аргын талаар энэ хичээлээр үзнэ. Үүний тулд of аргаар энгийн Observable /ажиглагч/ -ийг

Rx.Observable.of(1, 5, 'Hello', 'World')
.first()
.subscribe(createSubscribe('first'));

index.js файлд үүсгэн өгье. Код RxJs сангийн Observable классын of аргаар Observable /ажиглагч/ -ийг үүсгээд түүнд subscribe аргаар бүртгүүлсэн. Аргад өөрсдийн зохиосон туслах createSubscribe функцийг дамжуулна.

Нээгдсэн тоо: 1038 Төлбөртэй

Хэрэглэгчтэй харьцах үндсэн элемент бол форм. Хөтөч дээр ажиллах програм зохиоход хэрэглэгч талын дэлгэцийг уян хатан, динамик ажиллагаатай болгоход javascript -гүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ хичээлээс html5 -ын хэрэглэгчтэй харилцах формын элементүүдтэй VueJs -ээр хэрхэн харьцахыг суралцаж эхлэнэ. Формд хамгийн ихээр хэрэглэдэг input элементийн ажиллагааг

<template>

Form inputs

</template>

жишээгээр авч үзье. Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг эхнээс үзсэн бол дээрх кодыг төвөггүй ойлгоно. Аливаа зүйлийг энгийнээс эхлэн зөв ойлговол сурахад дөхөм байдаг тул багц хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Зарим хичээл төлбөртэй тул та тусгай эхртэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Жич: Үнэ төлөөд үзэх эсэх нь таны сонголт. Гэхдээ дараа болъё, үнэгүй хичээл олдоно гэх мэтээр хойшлуулах нь эргээд алдагдсан боломж болдог. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Хичээлүүдийг бэлтгэх явцад Vue фреймворкийн шинэ хувилбарууд гарч ирсэн хэдий ч ерөнхий зүйл хэвээрээ. Шинэ хувилбарт орсон өөрчлөлтийг хичээлийн материалд туршин шалгаад явах нь бүр ч илүү үр дүнтэйг сануулъя.

Нээгдсэн тоо: 1472 Нийтийн

Энэ хичээлээс RxJs санг өгөгдөлтэй ажиллах ажиллагааг маш эвтэйхэн болгосон операторуудын талаар авч үзэж эхлэнэ. Өмнөх хичээлүүдэд бид төрөл бүрийн промис, массив, мөр, тоо, үйл явц гэх мэтийн өгөгдлүүдээс Observable /ажиглагч/ классын хувиудыг хэрхэн үүсгэхийг үзэцгээсэн. Энэ хичээлээс өмнөх хичээлүүдэд сурч авсан мэдлэгтээ суурилан RxJs санг ашиглан төрөл бүрийн өгөгдлүүдийг яаж удирдан, өөрчлөх операторуудтай танилцах болно. Энэ хичээлд map, pluck гэдэг хоёр сонирхолтой операторыг үзнэ.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 67

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 120

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 128

Энэ долоо хоногт

Арифметик прогрессын ялгавар тэгтэй тэнцүү биш. Энэхүү прогрессын 1-р гишүүнийг 2-р гишүүнээр, 2-р гишүүнийг 3-р гишүүнээр, 3-р гишүүнийг 1-р гишүүнээр үржүүлэхэд гарах тоонууд өгөгдсөн дарааллаар геометрийн прогресс үүсгэдэг бол геометр прогессын хуваарийг ол.

Нээгдсэн тоо : 1334

Бөмбөрцөгт багтсан зөв дөрвөн өнцөгт пирамидийн суурь нь бөмбөрцөгийн төвийг дайрч байв. Пирамидийн эзэлхүүн 18-тай тэнцүү бол бөмбөрцөгийн радиусийг ол.

Нээгдсэн тоо : 1466

Зөв зургаан өнцөгт пирамидийн апофем h -тэй тэнцүү бөгөөд сууртай үүсгэх хоёр талст өнцөг 600 градус бол пирамидийн бүтэн гадаргуун талбайг ол.

Нээгдсэн тоо : 40