Javascript хэл ( 204 )
Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.
Танд амжилт хүсье
Нээгдсэн тоо: 674 Нийтийн
Програмчлалын аль ч хэл дээр програм боловсруулахдаа тодорхой сан, хэрэгслүүдийг ашиглахгүйгээр хийнэ гэсэн ойлголт байхгүй. Javascript хэлний боломжийг илүү үр дүнтэй ашиглах үндсэн арга бол javascript фреймворкийг судлан суралцах явдал. Иймээс сайтад Vuejs фреймворкийн хичээлүүдийг багц болгон нийтэлж байгаатай танилцаарай. Энэ удаад директивт аргумент дамжуулан ашиглахыг авч үзье. Аргумент гэдгийг юу гэж ойлгох вэ? Үүнийг өмнөх хичээлүүдэд ашиглаж сурсан директивийн жишээнээс харцгаая. Жишээ нь бид товч дээр даралт хийх үйл явцын сонсогчийг
гэж тавин өгдөг. @ тэмдэгт бол v-on: бичлэгийн хураангуй бичилт гэдгийг сануулъя. Иймээс @click гэдгийг v-on:click гэж бичиж болно. Бичлэгийн тодорхойлох цэгийн араас өгөгдсөн (манай тохиоллдолд click) зүйлийг аргумент гэж нэрлэдэг бөгөөд энэ нь директивт дамжигдан очдог.
Нээгдсэн тоо: 1176 Нийтийн
Сүүлийн жилүүдэд интернетэд сууриласан програмуудын хэрэглэгч талын хуудсыг javascript сангуудыг ашиглан боловсруулах хандлага эрчимтэй хөгжиж байна. Javascript хэлийг бүх хөтөчүүд дэмжин ажилладаг нь сервер талын ачааллаг бууруулах, програмыг ажиллагааг илүү динамик, интерактив болгох, сервертэй өгөгдөл солилцох ажиллагаа зэргийг илүү хөнгөн хялбар болгоход чухал хэрэгтэй зүйл. Одоо цагт хэрэглэгчдийн компьютеруудын хүчин чадал, өгөгдөл боловсруулах хурд гээд бүхий л нөөцүүүд хангалттай сайжирсан нь нэг хуудаст программ буюу SPA -г боловсруулан ашиглах таатай нөхцлийг бүрдүүлсэн. Javascript хэлний боломжийг бүрэн ашиглан төрөл бүрийн өгөгдлүүдтэй их эвтэйхэн ажиллах боломжиг RxJs сан олгодогийг та хичээлүүдээс мэдэх болно.
Хичээлд RxJs санг компьютертаа суулган, туршилтын төслийг үүсгэхийг авч үзэцгээе. Хичээлд WebStorm засварлагчийг ашиглах ч та өөрийн дуртай засварлагчийг ашигласан ч болно.
Нээгдсэн тоо: 1120 Нийтийн
Хичээлээр директивийн боломжуудыг хэрхэн өргөжүүлэхийг авч үзье. Эхлээд төслийн кодыг багахан цэгцлэе. Хичээлд Өөрийн директив үүсгэх , Директивийн амьдралын цикл хичээлийн жишээг ашиглах тул хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Директивийн амьдралын циклийг шалгахаар App компонентод нэмсэн товчнуудыг хасан
<template>
</template>
кодтой болгосон.
Нээгдсэн тоо: 624 Бүртгүүлэх
Директивийн амьдралын циклүүдийг /үе/ мэдэж байх хэрэгтэй. Өөрийн директив үүсгэх хичээлд директивийг үүсгэх шатанд ажиллах арга bind -ийг мэдэн авсан. Аргаар директивийн инициализацийг хийн түүнийг виртуал DOM дахь элементэд холбох бөгөөд энэ үед тухайн директив бодит DOM -ийн модонд орж ирээгүй байдаг. Директивийн амьдралын циклүүдийг төслийн color.js файлд тодорхойлсон обьектын кодод нэмье.
export default {
bind(el, bindings, vnode) {
console.log('bind')
el.style.color = 'green'
inserted(el, bindings, vnode) {
console.log('inserted')
update(el, bindings, vnode, oldVnode) {
console.log('update')
componentUpdated(el, bindings, vnode, oldVnode) {
console.log('componentUpdated')
unbind() {
console.log('unbind')
Нээгдсэн тоо: 1230 Төлбөртэй
Өмнөх хичээлүүдийн кодод директивүүдийг ашиглаж байсан ч тэдгээрийг Vue фреймворкийн тодорхой хэрэгсэл байдлаар ойлгон хэрэглэж ирсэн. Одоо директивүүдийн талаар дэлгэрүүлэн судлаж ойлголтоо гүнзгийрүүлэх цаг болсон. Директив гэдэг нь html шаблоны дотор ашиглан хуудасны элементүүдтэй харьцан ажиллах боломжийг өгдөг тусгай атрибут юм. Өмнөх хичээлүүдэд бид v-on, v-bind гэх мэтийн директивүүдийг их олон ашигласан. Энэ хичээлээр бид өөрсдийн директивийг үүсгэн ашиглаж сурцгаах болно. Хичээлд ашиглах төсөл доорх код бүхий
<template>
{{ title }}
</template>
нэг App.vue компонентоос бүрдэнэ.
Нээгдсэн тоо: 1075 Төлбөртэй
Хөтөч дээр ажилладаг програмын чухал хэсэг бол хуудасны хэвжүүлэлт байдаг гэдгийг бүгд мэднэ. Хуудасны харагдах хэлбэр, өнгөний зөв сонголт нь таны програмыг бусдаас ялгаруулан харагдуулах нэг гол хүчин зүйл гэдгийг санаарай.
Vue -гийн компонентод хэвүүдийг /css style/ яаж ашиглах талаар үзье. Тухайлбал компонентийн style хэсгийг хэрхэн ашиглах тухай юм. Үүний тулд төслийн компонентуудийн кодыг доорх байдлаар хураангуйлая.
App.vue файл.
<template>
<app-counter></app-counter>
<app-car></app-car>
</template>
Жич: Сүүлийн жилүүдэд javascript фреймворкууд эрчимтэй хөгжин програмчлалын хэлүүдийн рейтенгд нилээд дээгүүр байранд орж ирэх болсон. Иймээс дэлхийн чиг хандлагаас хоцрохгүйн тулд хэлийг судлан суралцахад манай сайт таныг дэмжин ажиллана. Хичээлүүдийг бүгдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцаас үзээрэй.
Нээгдсэн тоо: 759 Төлбөртэй
Сүүлийн жилүүдэд javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд хувьсгал гарч байгаа гэж хэлэхэд болно. Учир нь javascript хэлийг бүх хөтөч ойлгодог учраас хэрэглэгч талын ажиллагааг динамик болгон сервер талын ажиллагааны ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснээр SPA буюу нэг хуудаст програмыг зохиох боломжийг нээсэн. Javascript сангуудын нэг болох Vuejs сангийн тухай хичээлийг сайтад цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг бүгдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцаас үзэхийг зөвлөе.
Хүүхэд компонент хоорондын холбоо хичээлд төслийн компонентуудад зохих өөрчлөлтүүдийг оруулаад програмын ажиллагааг шалган үзэхэд Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг дарахад тоолуурын утга нэмэгдэхгүй байсан шалтгааныг танд үлдээсэн билээ. Товч ажиллахгүй байсан шалтгаан энгийн. Та Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлийн материалыг сайн ойлгосон бол учрыг маш хурдан олно. Товч ажиллахгүй байсан шалтгаан гэвэл Car компонентийн updateCounter аргаас үүсгэсэн counterUpdated үйл явцын сонсогчийг App компонентод тавин өгөөгүйтэй холбоотой. Тэгвэл үйл явцын сонсогчийг App компонентийн хэвд Car компонентийг оруулан ирэх app-car тегд
<template>
Эцэг: {{ carName }}
<app-counter :counter="counter"></app-counter>
<app-car
:carName="carName"
:carYear="carYear"
:counter="counter"
:changeFunc="changeCarName"
@nameChanged = "carName = $event"
@counterUpdated = "counter = counter + $event"
></app-car>
</template>
@counterUpdated = "counter = counter + $event" гэж тавин өгөөд програмыг ажлуулан шалгавал
бүгд хэвийн ажиллана. App компонентийн хувьд Car, Counter компонентууд хоёулаа хүүхэд компонентууд ч Car компонентоос Counter компонентод хандан өөрчлөлт хийж байгаа. Энэ нь Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах механизмтай бараг төстэй ажиллахын дээр кодод үйл явцын сонсогч, нэг ижил параметрүүдийг дамжуулах, эцэг компонентоор дамжин харьцах гээд нилээд их логикийг оруулан өгч байгааг та ажигласан байх. Цөөн компонентууд оролцсон жижигхэн програмын хувьд аргачлал бүрэн боломжийн боловч компонентуудын тоо олшрон компонентууд нэгийгээ агуулах түвшин гүн болож ирэхэд эцэг компонентоор дамжуулан удирдахад хүнд болж ирнэ.
Нээгдсэн тоо: 871 Төлбөртэй
Промисүүдийн ашиглалтыг илүү тод харуулахын тулд алслагдсан сервэрийг ашиглах жишээг харцгаая. Алслагдсан сервертэй ажиллахад хөнгөн болгох үүднээс төсөлд jquery санг суулгая. Үүний тулд терминалыг нээгээд
npm i -s jquery командыг өгөхөд npm пакет төсөлд jquery санг суулгана. Төслийн package.json файлын dependencies талбарт "jquery": "^3.3.1" хамаарал нэмэгдэн орж ирнэ. Одоо төсөлд jquery санг ашиглах боломжтой болсон тул кодоо бичье.
Нээгдсэн тоо: 587 Нийтийн
Өмнөх хичээлүүдэд бид эцэг болон хүүхэд компонентууд хоорондын харилцан ажиллагааг судалсан. Одоо хүүхэд компонентууд буюу нэг түвшингийн компонентууд хоорондоо хэрхэн харьцах талаар үзье. Үүний тулд төслийн components хавтаст
<template>
Тоолуур: {{ counter }}
</template>
кодтой Counter.vue компонентийг үүсгэе. Counter компонент өөртөө ирэх параметрийн утгыг h1 тегд тоолуурын утгаар л үзүүлнэ.
Нээгдсэн тоо: 793 Төлбөртэй
Хичээлээр Promise ухагдхууны тухай жишээгээр авч үзье. Эхлээд Promise гэж юу болох юунд ашигладагийн тухайд гэвэл. ES6 - д Promise гэдэг нь синхрон буюу зэрэг биелэгдэх кодтой ажиллах механизм юм. Үүнийг ойлгохын тулд хүлээлт үүсгэх функцийг эхлээд ES5 - аар хэрэгжүүлсэн
function oldDelay(ms, func) {
setTimeout(function () {
func();
}, ms);
oldDelay(3000, function () {
console.log('Old delay passed!');
кодыг харцгаая. oldDelay функц эхний ms параметрээр хүлээлт үүсгэх хугацааг харин хоёрдахь func параметрээр хүлээлтийн хугацаа дуусахад дуудагдах функцийг авна. Хүлээлтийг setTimeout функцээр үүсгэх бөгөөд функц эхний параметрээр эргэн дуудалтын /callback/ функц харин хоёрдахь параметрээр хүлээлтийн хугацааг авдаг. setTimeout функцийн хоёрдахь параметр буюу хүлээлтийн хугацаанд oldDelay функцэд ирэх ms параметрийг өгөөд энэ хугацаа өнгөрөхөд ажиллах эргэн дуудалтын функцээс oldDelay функцэд параметрээр ирсэн func функцийг дуудна.
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 67
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 95
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 101
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 124
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 125
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 179
Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…
Нээгдсэн тоо : 120
Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…
Нээгдсэн тоо : 116
Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…
Нээгдсэн тоо : 128
Энэ долоо хоногт
Арифметик прогрессын ялгавар тэгтэй тэнцүү биш. Энэхүү прогрессын 1-р гишүүнийг 2-р гишүүнээр, 2-р гишүүнийг 3-р гишүүнээр, 3-р гишүүнийг 1-р гишүүнээр үржүүлэхэд гарах тоонууд өгөгдсөн дарааллаар геометрийн прогресс үүсгэдэг бол геометр прогессын хуваарийг ол.
Нээгдсэн тоо : 1334
Бөмбөрцөгт багтсан зөв дөрвөн өнцөгт пирамидийн суурь нь бөмбөрцөгийн төвийг дайрч байв. Пирамидийн эзэлхүүн 18-тай тэнцүү бол бөмбөрцөгийн радиусийг ол.
Нээгдсэн тоо : 1466
Зөв зургаан өнцөгт пирамидийн апофем h -тэй тэнцүү бөгөөд сууртай үүсгэх хоёр талст өнцөг 600 градус бол пирамидийн бүтэн гадаргуун талбайг ол.
Нээгдсэн тоо : 40