Javascript хэл ( 205 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1710 Төлбөртэй

Математикийн тогтмолууд болон математик тооцоолол хийх аргууд болон шинжүүдийг агуулсан дотоод обьект юм. Array, Date обьектуудаас ялгаатай нь хуулбар үүсгэх боломжгүй. Иймээс Math обьектын хуулбар үүсгэх албагүй байдаг бөгөөд үүнийг хөрвүүлэгч өөрөө хийдэг. Жишээ нь 10 -аас квадрат язгуур авах хэрэгтэй боллоо гэхэд Math обьектын sqrt() аргыг шууд ашиглаж болно.

    var root = Math.sqrt(10);    //  10 -ын квадрат язгуур
    document.write("Math.sqrt(10) = " + Math.sqrt(10) + "<br />");

Нээгдсэн тоо: 1922 Төлбөртэй

Обьектыг үүсгэх

String обьект нь энгийн тэмдэгтийн төрөлд харгалзах хэлний дотоод обьект юм. Обьект мөрийг шалгах, хэсгийг таслан авах, том жижиг үсгэнд шилжүүлэх гээд олон тооны аргуудтай. Энэ хичээлээр бид String обьектын ихээр хэрэглэдэг аргуудын талаар авч үзэх болно. String() конструктур нь анхны утгыг заан өгөх заавал байх шаардлагагүй параметртэй. Обьектыг үүсгэх жишээнүүд

var s = new String();
var head1 = new String("JavaScript хичээлүүд");

Нээгдсэн тоо: 2708 Нийтийн

Тоог обьект хэлбэртэй болгоход ашиглагдана. Обьектын конструктор тоон обьектын анхны утга болох ердөө ганцхан параметр шаардана. Шаардлагатай бол Javascript обьектыг өөрөө үүсгэдэг тул Number обьектыг шууд утгаар үүсгээд байх нь ховор. Обьектын гол зориулалт бол шинжүүдийг нэг обьект болгох түүнчлэн Number(value) гэж дуудан утгыг тоо болгох юм.

Нээгдсэн тоо: 2396 Төлбөртэй

JavaScript бол обьект хандлагатай хэл. Нөхцөл ба циклийн үйлдлүүд гээд хэлний үндсэн бүтцээс бусад бараг бүх боломжууд ямар нэгэн байдлаар обьектыг ашиглан хийгдэнэ. Зарим нэгэн тодорхой шийдлүүдийг жишээ нь HTML, XML гэх мэтийн хуудасны боловсруулалтыг хуудасны обьектын моделыг шууд ашиглах замаар хийдэг бол зарим зорилгод жишээ нь ердийн мөрийн өгөгдлүүдийг String обьектыг ашиглах гэх мэтээр. Обьект энэ бол өгөгдлийн хүнд төрөл. Гэсэн хэдий ч энэ ойлголтыг сайн ойлгохгүйгээр Javascript -ын хүч чадлыг гаргах боломжгүй. Энэ хичээлээр бид JavaScript -ын өгөгдлийн төрлийн нэг болох хэрэглэгчийн обьектын талаар авч үзнэ.

Нээгдсэн тоо: 2564 Бүртгүүлэх

Массив гэдэгт компьютерын санах ойд байгаа нэг төрлийн өгөгдлүүдийн цуглуулгыг ойлгож болно. Массивыг ашигласнаар нэг нэрээр компьютерын санах ойн хаягт хандаж болно. Массивын элемент руу хандахдаа индексийг ашиглана. Ингэхдээ элементүүдийн дугаарлалтыг тэгээс эхэлнэ. Элементийн дугаар нь түүний индекс болох ба нийт элементийн тоо нь массивын хэмжээ байна. Массивыг зарлахдаа дөрвөлжин хаалтыг ашиглаж хаалтанд массивын элементүүдийг таслалаар тусгаарлан бичнэ. Жишээ нь

  var a;
  a=[3, 5, 8];

Нээгдсэн тоо: 2651 Төлбөртэй

Функцын тухай ойлголт

Функц – гэдэг нь программын дурын хэсгээс дуудан ажлуулах боломжтой Javascript кодын хэсэг. Функцыг ашиглахын тулд түүнийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Функц давтагдахгүй нэртэй байх ёстой. Нэр өгөх дүрэм нь хувьсагчийн нэрийг өгөх дүрэмтэй ижилхэн. Функцыг тодорхойлох бичлэг нь ерөнхийдээ доорх хэлбэртэй байна.

function <функцын нэр> ([<параметрүүдийн жагсаалт>])
{
     JavaScript оператор;
     JavaScript оператор;
     . . .
     JavaScript оператор;

   [return <Буцаах утга>]
}

Нээгдсэн тоо: 3326 Төлбөртэй

Зарим төрлийн бодлогыг бодоход нэг ижил үйлдлүүдийг олон дахин давтах тохиолдол гардаг. Практикт ийм төрлийн ажиллагааг циклээр шийдвэрлэнэ. Цикл гэдэг нь дараалсан үйлдлүүдийг тодорхой тоогоор давтан гүйцэтгэхийг хэлнэ. JavaScript -д хоёр төрлийн циклийн оператор байдаг.

  • Урьдчилсан нөхцөлтэй цикл
  • Параметртэй цикл

while оператор

while нь урьдчилсан нөхцөлт циклийн оператор болно. Тухайн оператор циклийн нөхцлийг биелэгдэхгүй болох хүртэл үйлдлүүдийг давтан хийдэг.

Нээгдсэн тоо: 1641 Бүртгүүлэх

Программ ерөнхийдээ мөр мөрөөрөө дээрээсээ доошоо биелэгдэнэ. Нөхцлийн операторууд нь тодорхой нөхцлийг шалгаж түүний үр дүнгээс хамаарч програмын ажиллагааг өөр хэсэгт шилжүүлэх үйлдлийг хийнэ. Хамгийн энгийн нөхцөлт оператор нь ? бөгөөд дараах бүтэцтэй байна.

<нөхцөл> ? <1-р үйлдэл> : <2-р үйлдэл>

Хэрвээ <нөхцөл> үнэн (өөрөөр хэлбэл true утгатай) бол <1-р үйлдэл> биелэгдэнэ. Эсрэг тохиолдолд <2-р үйлдэл> биелэгдэнэ. Жишээ нь

Нээгдсэн тоо: 2218 Төлбөртэй

Javascript өгөгдлийн төрөлд нилээд чөлөөт байдлыг олгодог нь зарим тооцоололд хүндрэл, үл ойлгогдох байдлыг үүсгэх тал байдаг. Иймд программд өгөгдлийн төрлүүдийг автоматаар хөрвүүлэхдээ ямар дүрэмтэй байдгийг мэдэж байх нь чухал. Энэ хичээлээр өгөгдлийн төөрлийг хувиргар талаар авч үзэх болно.

Тоон дээр мөрийг нэмэх гэвэл яах вэ

Дараах кодыг авч үзье.

Нээгдсэн тоо: 1854 Бүртгүүлэх

Энэ хичээлээр бид хэрэглэгчидтэй харьцахад ихээр ашигладаг alert(), confirm(), prompt() аргуудтай танилцах болно. Эдгээр нь window обьектын хамгийн ихээр ашигладаг аргууд тул хэрхэн ажилладагийг мэдэх хэрэгтэй. Цаашдаа жишээнүүд дээр аргуудыг ашиглах юм.

alert() арга

Параметрээр дамжуулсан текстийг дэлгэцэнд үзүүлнэ. alert() бол window обьекийн арга боловч бид обьектийг заан өгөхгүйгээр ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл window.alert() гэхгүйгээр шууд alert() гэж бичих боломжтой. Жишээ нь

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 83

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 132

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 116

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 229

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 269

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 276

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 332

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 320

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 407

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 443

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 623

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 903