Javascript хэл ( 204 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 754 Нийтийн

VueJs програмыг арай өөрөөр инициализаци хийх аргыг авч үзье.

    <body>
        <div id="app">
            <h2 >{{ title }}</h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    title: 'Vue програм'
                }
            })
        </script>        
    </body>

кодод бид Vue -ийн хувийг app элементэд инициализац хийгээд app айдитай divtitle талбарт үзүүлж байгаа.

Нээгдсэн тоо: 825 Бүртгүүлэх

html хуудас бүхэлдээ DOM /document object model/ буюу хуудасны обьектын моделоос бүрддэг. Хуудас дээрх элементүүдэд хандан тэдгээрийг удирдах асуудал хэрэглэгч талын хуудастай ажиллах ажиллагаанд чухал байр суурийг эзэлдэг. Иймээс VueJs -ээр html хуудасны элементүүдэд хэрхэн хандахыг авч үзье. Html элементүүдэд хандах ref буюу reference гэдэг бүтэц бий. Хичээлд

    <body>
        <div id="app">
            <h2>{{ title }}</h2>
            <button @click="updateFirstTitle">Гарчиг өөрчлөх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    title: 'Vue -гийн хувь'
                },
                methods: {
                    updateFirstTitle(){
                        this.title = "Шинэ гарчиг"
                    }
                }
            })
        </script>        
    </body>

h2 гарчиг түүний утгыг солих Гарчиг өөрчлөх товч бүхий хуудсыг ашиглана. Гарчиг өөрчлөх товчийг дарахад title хувьсагчийн утгыг Шинэ гарчиг болгон өөрчлөх updateFirstTitle функц дуудагдана. Хуудасны ажиллагааг шалган үзээрэй.

Нээгдсэн тоо: 616 Төлбөртэй

Хичээлээр Vue -гийн обьект гэж юу болох түүний хувиудыг хэрхэн удирдах талаар авч үзье. Үүний тулд хуудаст h2 гарчиг түүнийг өөрчлөх товчийг агуулсан

    <body>
        <div id="app">
            <h2>{{ title }}</h2>
            <button @click="title = 'Гарчиг өөрчлөгдсөн'">Гарчиг өөрчлөх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    title: 'Vue -гийн хувь'
                }
            })
        </script>        
    </body>

энгийн кодыг харцгаая. Кодод app нэртэй id -тай div элементэд Vue -гийн нэг хувийг тодорхойлсон байгаа.

Нээгдсэн тоо: 1110 Нийтийн

Хэрэглэгч талын хуудасны боловсруулалтад javascript дэвшилтэд буюу реактив фреймворкуудыг ашиглах нь улам өргөн болж байгаа тул ойрын жилүүдэд энэ чиглэлийн програм зохиогчдын эрэлт өндөр болох нь гарцаагүй. Иймээс програмчлалын мэрэгжлээр суралцаж байгаа болоод ажиллаж буй залуучууд Angular, React, Vue зэрэг фреймворкуудын ажиллагааг судлан суралцахыг зөвлөе. Фреймворкуудийн ажиллагаанууд өөр өөрийн онцлогтой хэдий ч ерөнхий зарчим бараг ижил тул аль нэгийг нь сурсан байхад бусдыг нь амархан сурна. VueJs -ийн бусдаасаа ялгарах онцлог гэвэл суурь пакет жижигхэн, суралцахад хөнгөнд оршино. Энэ нь фреймворкийн функционал муу гэсэн үг биш гэдгийг сануулъя.VueJs -ээр хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчийн хэрэгцээг ч хангах програмыг төвөггүй боловсруулж чадна.

Нээгдсэн тоо: 1174 Төлбөртэй

Програм ямар нэгэн алдаагүй зөв ажиллаж байх хэрэгтэйг бүгд мэднэ. Харин програм зохиогч өөрийн кодийг хурдтай ажилладаг, зохион байгуулалт сайтай, ойлгомжтой байлгахыг байнга эрмэлзэх ёстой. Програм зохиогч бүр програм боловсруулалтын DRY /do not repeat yourself/ дүрмийг ягштал биелүүлэн хэвшил болгосон байх хэрэгтэй. Хичээлээр Vue -гийн програмын ажиллагааг хэрхэн оновчтой /оптимизаци/ болгохыг доорх жишээгээр

        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}} </h2>
            <h3>{{ condition }}</h3>
            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0,
                    condition: 'Тоолуур 3-аас бага'
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    }
                }
            })
        </script>        
    </body>

авч үзье. Хуудаст тоолуурын counter талбар, харьцуулалтын үр дүнгийн condition талбаруудыг үзүүлэх h2, h3 гарчигаас гадна тоолуурын утгыг нэмэх, хасах хоёр товч байгаа.

Нээгдсэн тоо: 738 Төлбөртэй

Интернетэд суурилсан технологи програм бүтээх ажилд зонхилох байр суурийг эзлэх болоод байгааг хүн бүр мэднэ. Учир нь интернет өнөөдөр асар хурдацтай хөгжин компьютер, гар утас, пад зэрэг электрон төхөөрөмжүүдээс гадна телевиз, суурин утас, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд интернетэд холбогдож болох бүхий л техник хэрэгсэл интернетээр дамжин мэдээлэл солилцон, ажил үүргийг гүйцэтгэх болсонтой холбоотой. Эдгээр төхөөрөмжүүдийн хүчин чадал өдрөөс өдөрт нэмэгдэн програм хангамжийн хэрэглэгч талын хэсгийг илүү том, бие даан ажиллах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр сервер талын ажлын ачааллыг буулгах, сервер хэрэглэгчдийн хооронд солилцох мэдээллийг хэмжээ багасах, програмыг ашиглахад энгийн болох гээд олон давуу гарч ирсэн. Хэрэглэгч талын програмын үндсэн хэл бол өнөөгийн байдлаар javascript хэл бөгөөд интернетэд суурилсан програм боловсруулагчдын заавал сурч эзэмшсэн байх програмчлалын хэл тул сайтад VueJs фреймворкийн хичээлүүдийг цувралаар оруулж байгаа билээ. Хичээлээр VueJs -ийн директивээр төрөл бүрийн элементүүдийн жагсаалт үүсгэхийг сурна.

Нээгдсэн тоо: 754 Нийтийн

Хэрэглэгч талын хуудасны элементүүдийг удирдах бас нэгэн арга бол v-if директивийг ашиглах юм. Хуудас дахь элементүүдийг удирдах ажиллагааг хөнгөн эвтэйхэн хийдэг нь раектив фреймворкуудын нэг давуу тал бөгөөд хичээлээр v-if директивийн ажиллагааны онцлогийг

    <body>
        <div id="app">
            <h1 v-if="isVisible">Гарчиг 1</h1>
            <h2 v-else style="color: red">Гарчиг 2</h2>
            <hr>
            <button @click="isVisible = !isVisible">Сэлгэгч</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isVisible: true
                }
            })
        </script>        
    </body>

кодоор авч үзье. Код хэрхэн ажиллахыг мэдэх тул тайлбар хэрэггүй.

Нээгдсэн тоо: 1153 Төлбөртэй

Хэрэглэгч талын хуудасны динамик, интерактив байдлыг хангахад түүний элементүүдийн харагдацыг тодорхой нөхцлөөр удирдаж байх нь их чухал. Иймээс энэ хичээлээр VueJs -ээр хуудас дээрх элементүүдийн харагдацыг удирдах аргуудтай танилцая.

<!DOCTYPE html>
    <head>
        <meta charset="utf-8">
        <title>Vue JS</title>
    </head>
    <body>
        <div id="app">
            <h2>isVisible = True</h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isVisible: true
                }
            })
        </script>        
    </body>
</html>

Дээрх энгийн код хуудаст h2 гарчигаар isVisible = True текстийг л үзүүлнэ. Vue -гийн тохиргооны обьектын data талбарт зарлагдсан isVisible талбарыг ашиглааагүй байгаа.

Нээгдсэн тоо: 670 Төлбөртэй

Интернетэд сууриласан буюу хөтөч дээр ажилладаг програмуудын хэрэглэгчийн дэлгэцийг бүрэн удирдах боломжийг олгодог нь Javascript хэлний нэг давуу тал. Хэрэглэгч талын дэлгэцийг css хэвүүд ашиглан хэвжүүлдэг ч тэдгээрийг динамикаар удирдах хэрэгцээ зайлшгүй гардаг. Хичээлээр хуудасны элементүүдийн хэвийг css классууд ашиглахгүйгээр элементийн бичлэгт динамикаар оруулахыг CSS классуудтай ажиллах хичээлийнхтэй төстэй

<!DOCTYPE html>
    <head>
        <meta charset="utf-8">
        <title>Vue JS</title>
        <style>
            .circle {
                width: 100px;
                height: 100px;
                border-radius: 50%;
                border: 1px solid black;
                display: inline-block;
                margin: 40px;
            }

            .red {background: red;}
            .blue {background: blue;}
            .green {background: green;}
        </style>
    </head>
    <body>
        <div id="app">
            <div class="circle" :style="{'background': color}"></div>
            <div class="circle"></div>
            <hr>
            <input type="text" v-model="color">
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isActive: false,
                    color: 'blue'
                }
            })
        </script>
    </body>
</html>

жишээн дээр авч үзье.

Нээгдсэн тоо: 1364 Төлбөртэй

Хэрэглэгч талын хуудасны динамик ажиллагааг үүсгэн удирдахад зориулагдсан javascript фреймворкууд интернет програмчлалд улам хүчтэй түрэн орж ирж байгаа тул технологийн хөгжлөөс хоцрохгүй байх үүднээс VueJs фреймворкийн хичээлүүдийг нийтэлж байгаа билээ. Энэ удаад VueJs -ийг ашиглан програмаа хэрхэн хэвжүүлэхийг доорх энгийн кодоор

<!DOCTYPE html>
    <head>
        <meta charset="utf-8">
        <title>Vue JS</title>
        <style>
            .circle {
                width: 100px;
                height: 100px;
                border-radius: 50%;
                border: 1px solid black;
                display: inline-block;
                margin: 40px;
            }

            .red {background: red;}
            .blue {background: blue;}
            .green {background: green;}
        </style>
    </head>
    <body>
        <div id="app">
            <div class="circle"></div>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                }
            })
        </script>
    </body>
</html>

судлая. Кодын head хэсэгт style тэгд хэвүүдийг бичин өгөөд хэвийг ашиглах circle класстай нэг div -ийг тодорхойлсон. Хуудсыг хөтөч дээр нээвэл

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 66

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 120

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 127

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1169

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1089

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840